“Turquoise Hill Resources” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг барьж дуусгахад тооцоолж байснаас илүү буюу дахин 4,5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж мэдэгджээ.
Уг төслийн бүтээн байгуулалт анх тооцоолсноос 16-30 сараар хойшилж, төслийн зардал 1,2-1,9 тэрбумаар хэтрээд байна. Гэхдээ энэ тус компанид тулгарч буй бэрхшээлийн дөнгөж эхлэл гэж хэлж болно.
Гэрээний дагуу “Turquoise Hill” компани 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө 1,59 тэрбум ам.долларын төлөлт хийх ёстой. Мөн Монголын Засгийн газар тус компанийг Хятадаас эрчим хүч импортлохыг зогсоосны дараа далд уурхайн цахилгаан эрчим хүчний станцын зардалд 924 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай болсон.
Үүн дээр дэлхий даяар коронавирусийн халдвар дэгдэж, дэлхийн эдийн засаг тэр аяараа зогсонги байдалд орсон нь нөлөөлж, зэсийн үнэ 23 хувиар огцом буурлаа.
Оюутолгой компани 2020 онд нийт 140-170 мянган зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийт хөрөнгийн зардал ил уурхайд 80-120 сая ам.доллар, гүний уурхайд 1.2-1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ.
Эх сурвалж: Financial Review
Холбоотой мэдээ