МАН: Дундаж орлоготой иргэдээ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

МАН: Дундаж орлоготой иргэдээ дэмжинэ

МАН: Дундаж орлоготой иргэдээ дэмжинэ

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу нам, эвслүүд өнөөдөр/2020.03.24/ мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгч байна. Эрх баригч МАН морин цагт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэж өгсөн юм.

Уг үйл ажиллагаанд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын ажлын албаны дарга Н.Энхтайван, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцлоо. 

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын хөтөлбөр үндсэндээ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жил гэж ойлгож байна. “Алсын хараа 2050” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцон боловсруулсан. Төрийн болон ТББ, хувийн хэвшил нийлсэн нийтдээ 302 мянган иргэн давхардсан тоогоор санал өгсөн. УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн барьсан. Монгол Улсын 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирээдүйн 30 жилийг бүхэлд нь төсөөлж мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш учраас тооцоо судалгаатай боловсруулсан. Нөгөөтэйгүүр дэлхий даяар тархаж байгаа коронавирусийн давагдашгүй хүчин зүйл эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ, ирэх жилүүдэд төлөгдөх өрүүд байна. Дараагийн дөрвөн жил ч өрийн дарамттай байна.

Чингис, Самурай, Мазаалай бондын өр болох 1.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ бүхэнд үндэслэн бодитой хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийн гол үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр дундаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөр зонхилж байгаа. Орлогын тэгш бус байдлыг яаж багасгах уу гэдэгт МАН анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Цаашдаа ч гэсэн уг асуудалд яаж засах уу гэдэг аргачлал тал дээр илүүтэй анхаарна. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу орох, засаглалын шинэчлэл хийх гэх мэт зүйл дээр үндэслэсэн мөрийн хөтөлбөрөө өнөөдөр хуулийн дагуу Аудитын ерөнхий газарт өргөн барьж байна. Одоогоор мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед гарын авлага байдлаар олон нийтэд хүрнэ” гэлээ.

-МАН-ын 2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тодорхой үр дүнтэй байна гэж дүгнэж байгаа. Өмнө нь бол цаасан дээр үр дүнгүүд хэмжигддэг байсан. Хичнээн үгүйсгэлээ ч энэ жил Улаанбаатарын утаа эрс багассан. Ингэснээр эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Сургууль, цэцэрлэгийн хувьд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдлээ. Олон жил дуншсан эдийн засгийг солонгоруулах зорилт биелж, төмөр замын бүтээн байгуулалтад манай зэвсэгт хүчнийхэн өөрсөө оролцож байна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэгэхээр манай намын мөрийн хөтөлбөр сүүлийн 30 жилд мэдэгдэхүйц үр дүнтэй он жил байлаа. Мөрийн хөтөлбөр 85.3 хувьтай хэрэгжиж байна гэж үзсэн. Эрчим хүч болон дэд бүтцийн ажлууд хийгдэж чадаагүй зүйл бий. Үүнийг цаашид яаж хийх үү гэдэг тал дээр урт хугацаанд төлөвлөхгүйгээр зөвхөн дөрвөн жилийн хугацаагаар хэмжигдэх боломжгүй юм. ТЭЗҮ дээрээ тулгуурлахгүй бол цаг хугацаа алдах эрсдэлтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж