НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг Улсын онцгой комисст хандив илгээлээ | News.MN

НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг Улсын онцгой комисст хандив илгээлээ

НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг Улсын онцгой комисст хандив илгээлээ

НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг Улсын онцгой комисст хандив илгээлээ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, НҮБ-ын ажилтан Тойсонгийн Батцэцэг 10 сая төгрөг хандивласныг гэр бүлийн төлөөлөл нь өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 122.201.31.90

Баярлалаа, Батцэцэгт! Харин манай тэрбумтнууд яасан бэ? Гууль нь цухуйж байна даа. 1 сая доллараа офшорт мартаж орхидог, наадамд түрүүлсэн бөхөд лексус, ланд круизор бэлэглэдэг, сонгуульд хэдэн зуун саяар нь мөнгөө зарлагаддаг хүмүүст ард түмэндээ туслах сэтгэл байхгүй бололтой юм. Өчнөөн уурхайтай Нямтайшир, өдөрт хэдэн арван сая олдог захын босс Сайхансамбуу, гээд өчнөөн тэрбумтан байдаг. Ам нь үдээстэй байгаа нь тэд ямархуу амьтас болохыг харуулж байна биш үү?!!!

Avatar

Зочин 2020-03-24 103.229.122.226

Чи ажил хэрэгч бизнёс эрхлэгч баячуудаа харааж доромжилж тохуурхаж байж мөнгө ханлив улсад өгүүлнэ гэвэл бүтэхгүй биздээ Энгэж ажил хэрэгч хүмүүсээ ад үздэг дарамт шахалт үзүүлдэг байх аргагүй нөхцөл бүрдсэн орноос л харин ийм хүмүүс зугтааж хөрөнгөө гадаадад байршуулаад гардаг энгээд чам мэтийн ажил хийхгүй архичин юм бүтээх чадваргүй худал бурдаг адгийн шаарууд нь л үлдэж улс орноо сүйрдэг юм Ийнхүү чи жинхэнэ Монголын дайсан

Avatar

zochin 2020-03-24 202.179.25.12

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж байгаагаасаа илүүчилж өгөх сэтгэл байна гэдэг өөрөө аугаа зүйл юм. Хэд байх нь хамаагүй. Сэтгэл байнаа гэдэг нь өгсөнтэй тэнцэх үйл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж