Оросын хөдөлмөрийн зах зээлийн судалгаа эрхэлдэг Работа.ру-гийн хийсэн судалгаагаар ажиллагсдын дийлэнх нь ажил олгогчдоо сэтгэл дундуур байдаг ажээ.
Судалгаанд оролцогчдын 44 хувь ажил олгогчдоо өөр хэн нэгэнд сайн удирдлага гэж санал болгож чадна гэжээ.
4500 хүнийг хамруулан хийсэн уг судалгаагаар 45 хувь нь ажилдаа дуртай, 42 хувь нь хамт олондоо дуртай, 39 хувь нь ажлын газрын байршил таалагддаг, 30 хувь нь компани тогтвортой үйл ажиллагаатай нь таалагддаг, 24 хувь нь ажлын үнэлгээ буюу цалин хөлс таалагддаг, 20 хувь нь ажиллах орчин таалагддаг, 18 хувь нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хийдэг ажил хоёр яв цав нийлдэг нь таалагддаг, 17 хувь нь сайн удирдлагатай нь таалагддаг, 11 хувь нь нийгмийн асуудалд анхаардаг нь таалагддаг гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ