Коронавирус зээлээ төлөхгүй байх шалтгаан болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Коронавирус зээлээ төлөхгүй байх шалтгаан болохгүй гэв

Коронавирус зээлээ төлөхгүй байх шалтгаан болохгүй гэв

Коронавирусийн тархалтаас сэргийлэн авч байгаа арга хэмжээнүүд нь зээлийн төлөлтөө хойшлуулах шалтгаан болохгүй хэмээн хуульч Екатерина Духина Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэллээ.

Дэлхийн олон орон, тэр дундаа ОХУ коронавирусээс тархалтыг хазаарлах зорилгоор  иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлан, гэртээ байхыг зөвлөж байгаа нь бизнесийн салбарт сөргөөр нөлөөлж эхлээд байгаа юм. Москва хотын Захирагч Сергей Собянин үүсээд байгаа нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл хэмээн тодорхойлсон. Халдварыг тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх захирамжийг Сергей Собянин гаргасан.

Хөл хорионы дэглэмээс шалтгаалан цалингаа авч чадахгүй болон орлого нь буурсан иргэд зээлийн төлөлтөндөө санаа зовинож, хугацааг нь хойшлуулах хүсэлтийг тавьж эхэлжээ.

Хуульч Екатерина Духинагийн хэлснээр үүссэн нөхцөл байдал нь зээлээ төлөхгүй байх шалтгаан болохгүй ажээ.

"Москва хот болон бусад хотод бий болсон нөхцөл байдал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь нарийн тодорхойлолт шаардаж байна, энэ нөхцөл чухам ямар нөхцөл вэ гэдгийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим тодорхойлох ёстой. Харин зээлдэгчдийн хувьд давагдашгүй хүчин зүйл гэдгийг зээлийн гэрээндээ хэрхэн тусгау, томъёолсноос шалтгаалан зээлдэгчид эерэг болон сөргөөр нөлөөлнө” хэмээн тэр хэллээ.

Гэхдээ 2019 оны долдугаар сарын 31-нээс Орост хэрэгжиж байгаа Ипотекийн амралтын тухай хуулийн нэгэн заалтыг зээлдэгчид ашиглаж болох ажээ. Тухайлбал, үүссэн нөхцөл байдал нь тухайн зээлдэгчийн орлогод сөргөөр нөлөөлсөн гэдгээ нотолж чадвал зээл төлөх хугацаагаа зургаан сараар хойшлуулж болох заалт байгаа гэлээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж