Ч.Санжаадамба “Эрдэнэт хурд” даншигт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба “Эрдэнэт хурд” даншигт түрүүлэв

Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд хурдан морьдын бүсийн уралдаан, тэмдэглэлт ойн наадмууд болж өндөрлөлөө. Эдгээр дөрвөн бүсийн наадамд түрүүлсэн бөхчүүдийн тухай мэдээлэл хүргэе.

Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Д.Лхагвадорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэжээ. Түүнчлэн шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын Говь-Алтайн бөхчүүд үлдсэн байна. Харин Хөвсгөл аймагт болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэжээ. Орхон аймагт болсон “Эрдэнэт хурд” төвийн бүсийн даншиг наадамд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж