Ангела Меркелийн эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийн эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ангела Меркелийн эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Германы Канцлер Ангела Меркельд үзлэг хийсэн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Үүний дараа Канцлер өөрийгөө гэртээ тусгаарлаж, шинжилгээ өгсөн юм.

Тэгвэл Ангела Меркелийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Өдгөө 65 настай Ангела Меркелийн биеийн байдал сайн, гэрээсээ ажиллаж байгаа, дараагийн шатны шинжилгээг удахгүй хийнэ гэж албаны эх сурвалжийн мэдээлэлд дурдсан байна.

Герман улс коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тавдугаарт жагсч байгаа ба нийт халдвар авсан хүний тоо 29,056 болж, нас барагсдын тоо 123-т хүрсэн байна.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж