Бизнес эрхлэгчдийн 33 хувь нь ажлын байрны цомхотгол хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдийн 33 хувь нь ажлын байрны цомхотгол хийжээ

Бизнес эрхлэгчдийн 33 хувь нь ажлын байрны цомхотгол хийжээ

МҮХАҮТ-аас шинэ төрлийн коронавирус манай орны эдийн засаг, аж ахуй нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар өнөөдөр /2020.03.24/мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас 1100 гаруй компани оролцсон эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд одоогоор судалгаанд хамрагдсан ААН компаниудын 33 хувь ажлын байраа цомхотгосон гэлээ. Мөн 65 хувь нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа доголдсон, зогсоосон гэж хариулжээ. Үүнд аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдаа зэрэг салбарт илүүтэй хүндрэл үүссэн гэдгийг судалгааны үр дүнгээр гаргасан аж.  МҮХАҮТ –ийн ерөнхийлөгч О. Амартүвшин хэлэхдээ “Хэрэв төр засгаас хувийн хэвшлийн ААН-үүдэд чиглэсэн бодитой арга хэмжээ авахгүй бол 250 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд орж, 20 мянга гаруй ААН байгууллага үүдээ барьж эдийн засгийн томоохон хямрал үүсэх болчихоод байгаа талаар судалгааны үр дүнгээс харж болно” гэлээ.

Харин судалгаанд оролцсон компаниуд ажлын байраа хадгалж үлдэхэд төрөөс шаардлагатай дэмжлэгийн талаарх асуултад:

  • Ажлын байраа хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг – 63%
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулж өгөх – 50%
  • Хөнгөлөлттэй зээл олгох – 44%
  • Бусад- 14% байдлаар хариулжээ.

МҮХАҮТ-ээс дараах дүгнэлт зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:

  • Зарлахаар төлөвлөгдсөн тендэрийн санхүүжилтийг нэн шаардлагатай байгаа салбаруудад хөрөнгө оруулах
  • Төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн туслалцааг үзүүлэх /татварын болон зээлийн хөнгөлөлт, цалингийн хуваан төлөлт/
  • Импортолж буй тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр тариф ноогдуулж төгрөгийн ханшийг барих
  • Олон нийтэд тустай хөтөлбөрийг олон улсын байгууллагуудын тусламжтай хэрэгжүүлэх
  • Нэг бизнес дампуурахад эдийн засагт өөрчлөлт орж, тэр хэмжээгээр худалдан авалт , НӨАТ буурах учраас хувийн бизнес эрхлэгчдэд дампуурлаас сэргийлэхэд туслалцаа үзүүлэх
  • Томоохон уул уурхайн төслийн үйл ажилагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон нь түүхий эдийн үнэ унах эрсдлийг дагуулж ингэснээр ГШХО зогсох хандлагатай болж мэдэхээр байна
  • Засаг төсвийн тодотгол хийх боломж, хугацаа маш хурдан дуусч байна гэжээ.

Иймд төрийн зүгээс тэвчиж болохуйц төсөвлөгдсөн хөрөнгийг хүндрэл үүсэсэн хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдэд зээл байдлаар олгож, эдийн засаг сэргэсэн үед нь эргүүлэн авах  байдлаар төр болон бизнес эрхлэгчдийн хооронд уялдаа холбоотой ажиллаж болно гэх  байр суурийг МҮХАҮТ зүгээс илэрхийлсэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж