ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа шинэ төрлийн коронавирусийн тархалтын зогсоох үүднээс 65-аас дээш насны иргэдийг гэртээ гурван долоо хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг гаргажээ. Хотын эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг сайжруулахын тулд өөрийгөө тусгаарласан иргэддээ мөнгөн урамшуулал олгохоор болсон байна. Дээрх шийдвэр гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 14 хүртэл хэрэгжих бөгөөд хүн тус бүрт 4,000 рубль олгох аж.
"Танд таалагдахгүй байж магадгүй юм. Эсэргүүцэж ч магадгүй. Надад итгээрэй, энэ шийдвэр бол та бүхэнд чин сэтгэлээсээ санаа тавьж байгаа учраас гаргаж байгаа шийдвэр юм шүү" гэж Москва хотын дарга Сергей Собянин хэлжээ.
Түүнчлэн ахмад болон өндөр настнууд халдвар авах нэгдүгээр зэргийн эрсдэлт бүлэгт багтаж байгаа учир аль болох хотоос гарч, хөдөө орон нутагт түр хугацаанд байхыг хүсчээ. Мөн залуучуудад хандан өндөр настай эцэг эх, эмээ өвөө дээрээ ойрын хугацаанд зочлохгүй байхыг уриалсан байна. ОХУ улсад одоогоор “covid-29”-ийн 438 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний талаас илүү хувь нь Москва хотод байгаа юм.
Эх сурвалж: RT
davar 2020-03-24 202.9.46.82
tetgever teglelee boloo yum bishu.ymar uhaan muutai yum be?
/*-*/ 2020-03-24 49.0.212.234
Дарангуйлагчийн мөнхрөхийн төлөөх шоу
Чацгад 2020-03-24 202.179.31.64
Хаа хол орос чамд ямар хамаа байна чи дарангуйлал дор амьдарч байгаагаа мэддэг үү
zochin 2020-03-24 202.179.25.12
ЭЭ ДЭЭ ХӨГШЧҮҮЛ САХИЛГАГҮЙ ШҮҮ. ККК СҮҮНД ГЭЭД Л ГОД ХЭ ХЭ НАРГИАН БАЙЛАА. САЙХАН ШИЙДЭЛ БАЙНА.
Тэтгэмж 2020-03-24 66.181.179.59
УБ хотын хөгшчүүлд Амарсайхан дарга мөнгөн тэтгэмж өгнө гэдэгт итгэж байна.
Зочин 2020-03-24 66.181.188.78
Удс улс эдийн засгийн чадамж нөхцөл байдал өөр өөр шүү