Москва: Өөрийгөө тусгаарласан ахмадуудад 4000 рубль олгоно

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Москва: Өөрийгөө тусгаарласан ахмадуудад 4000 рубль олгоно

Москва: Өөрийгөө тусгаарласан ахмадуудад 4000 рубль олгоно

ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа шинэ төрлийн коронавирусийн тархалтын зогсоох үүднээс 65-аас дээш насны иргэдийг гэртээ гурван долоо хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг гаргажээ. Хотын эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг сайжруулахын тулд өөрийгөө тусгаарласан иргэддээ мөнгөн урамшуулал олгохоор болсон байна. Дээрх шийдвэр гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 14 хүртэл хэрэгжих бөгөөд хүн тус бүрт 4,000 рубль олгох аж.

"Танд таалагдахгүй байж магадгүй юм. Эсэргүүцэж ч магадгүй. Надад итгээрэй, энэ шийдвэр бол та бүхэнд чин сэтгэлээсээ санаа тавьж байгаа учраас гаргаж байгаа шийдвэр юм шүү" гэж Москва хотын дарга Сергей Собянин хэлжээ.

Түүнчлэн ахмад болон өндөр настнууд халдвар авах нэгдүгээр зэргийн эрсдэлт бүлэгт багтаж байгаа учир аль болох хотоос гарч, хөдөө орон нутагт түр хугацаанд байхыг хүсчээ. Мөн залуучуудад хандан өндөр настай эцэг эх, эмээ өвөө дээрээ ойрын хугацаанд зочлохгүй байхыг уриалсан байна. ОХУ улсад одоогоор “covid-29”-ийн 438 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний талаас илүү хувь нь Москва хотод байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж