Covid-19 өвчний тархалтыг тогтоон барихаар олон бизнесийг түр зогсоосон нь цаашдаа олон хүнд санхүүгийн болон сэтгэл санааны хямрал дагуулж, улмаар амиа хорлолт нэмэгдэх нь коронавирусээс ч илүү аюултай зүйл болж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.
Тэрбээр "Хүмүүс маш их сэтгэл санааны хямрал, гутралд орж эхэлж байна. Эдгээр хүчин зүйлс нь яваандаа амиа хорлолтод хүргэдэг. Хэрвээ нийгэм аймшигтай эдийн засагтай бол аймшигтай их үхэлтэй байдаг. Тиймээс энэ байдлаараа удвал сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлолт коронавирусээс хавь илүү аюул дагуулах болно. Бид тэрхүү аюулаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллана" хэмээн өчигдөр/2020.03.23/ хэлсэн байна.
Тэрбээр ярианыхаа сүүлд "хүнд хэцүү үе дуусна, тун удахгүй дуусна. Энгийн өдрүүд эргэн ирнэ" хэмээжээ. Гэвч Трамп тэрхүү нийгмийн сэтгэл гутралын эсрэг үйл ажиллагаагаа хэзээ хэрэгжүүлж эхлэхээ дурьдаагүй ч 15 өдрийн хөл хорио дуусахад дахин долоо хоног байгааг онцолжээ. Түүний хэлснээр коронавирус бол гэнэтийн асуудал бөгөөд үүнээс үүдсэн санхүүгийн хямрал удаан үргэлжлэхгүй гэнэ. Тэрбээр хөл хорионд байгаа, санхүүгийн хямралд өртөж байгаа ард иргэдээ дэмжихээр хоёр их наяд ам.доллар төсөвлөсөн билээ.
Эх сурвалж: RT.COM
zochin 2020-03-24 66.181.182.227
ter depres chini manaid haalga togshilgui orj ireed hoimort duhuj bna shuu, olon urgalch baidlaar alsiin tootsoo sudalgaag sain l hiih heregtei baina daa, songuuli yahav bolood l ungurnu, ali neg nam, hen negen gishuun todorch l taarna, odoo ediin zasgaa avrah, irgediinhee aidsiig bagasgah bodlogoo heregjuuleh tsag bolsoon
trump go to hell 2020-03-24 103.57.93.177
Тэнэг солиотой, фашист трампын ажлын үр дүн туйлын хангалтгүй. Улс орнуудыг хавчин гадуурхаж, алан хядагчидтай хэлэлцээ, гэрээ хийдэг эргүү мал тэр шар мал өвгөнөөс өөр байхгүй. Энэ 11сард трампыг сонгохгүй байхаа америкуууд мэдэж байгаа.
Зочин 2020-03-24 202.131.245.243
1929 он?
Зочин 2020-03-24 43.242.243.2
Америкчууд яг тэгнэ. Монголчууд хаттай ард түмэн.
Зочин 2020-03-24 66.181.161.61
Mongold huviin hevshiluud tsalingaa tavij chadahgui, ar geruud sanhuugiin hund hetsuu nuhtsul baidald baihad gerees garch bolohgui gedgees uur yu ch helehgui yum!!