АНУ Монгол Улстай хамтран шинэ коронавирустай тэмцэнэ | News.MN

АНУ Монгол Улстай хамтран шинэ коронавирустай тэмцэнэ

АНУ Монгол Улстай хамтран шинэ коронавирустай тэмцэнэ

АНУ Монгол Улстай хамтран шинэ коронавирустай тэмцэнэ

АНУ-ын Засгийн газар КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр /2020.03.24/ мэдэгдлээ. Энэхүү дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан олгох ба Монгол Улсын Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Монгол дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.

Энэхүү тусламжийн хүрээнд эрсдлийн үеийн харилцаа холбоо, иргэд, олон нийтийн бэлэн байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх, нэн хэрэгцээтэй хэрэгсэл, материалыг нийлүүлэх, ус, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, тоон мэдээлэл ашиглан дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх ажлууд хийгдэх юм. ОУХА-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр эмнэлгийн ажилтан, өвчтнүүдийн эрүүл мэндийг хамгаалах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, өвчний дэгдэлтийн үеийн тандалт судалгаа хийх, чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески: “Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд өнөөдрийн энэ тусламж бидний бат бэх харилцааны тод илрэл мөн билээ. Монгол Улсын анд нөхөр бөгөөд гуравдагч хөршийн хувьд АНУ нь энэ хүнд хэцүү үед Монголын ард түмэнтэй хамт байх болно” гэж хэлэв.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордица АНУ-ын ОУХА-т талархснаа илэрхийлээд “Энэ нь КОВИД-19 халдварын эсрэг хэрхэн хамтын хүчээ нэгтгэн үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ юм” хэмээн онцлов. Мөн тэрээр “Монгол Улсад энэ өвчний тархалтыг тогтоон барих, түүнтэй тэмцэх ЭМЯ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжин ажиллаж буй ДЭМБ-ын хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэхэд энэхүү санхүүжилт ихээхэн нэмэр болно” гэв.

Америкийн Нэгдсэн Улс нийгмийн эрүүл мэндийн салбарт хамгийн том хандивлагч байсаар ирсэн билээ. АНУ-ын татвар төлөгчид ОУХА болон Төрийн департаментаар дамжуулан энэ салбарт сүүлийн арван жилийн хугацаанд хүний амь аврах, өвчинд өртөх өндөр эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэлхийн улс орнуудын хүн амын тогтвортой байдлыг хангах зорилгоор нийт 90 тэрбум ам. доллар зарцуулсан байна. ОУХА-ийн санхүүжилтээр үхлийн аюулт өвчин үүсгэгчийн тандалт судалгаа, лабораториудын тогтолцоо, эрсдлийн үеийн харилцаа холбоог сайжруулах, үхлийн аюулт өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, бичил биетийн тэсвэрт байдлын аюулыг бууруулах зэрэг олон чиглэлээр үр өгөөжтэй хөтөлбөрүүд хэрэгжиж иржээ.

Эх сурвалж: Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2020-03-24 103.26.195.79

End amerikchuud heden tsuuhun tugrug ugch reclamdah ve. Tend haldvat avsan Mgl irgediig emnelegt avmaar bn. Emneleg ni huleej avahgui gertee baij bai.buur amisgal boogduul ir gesen geh um. tend bga gants bie teheer amisgal tugjigdeheer yaaj ter emnelegt ni oclhih um be.ene talaar haana hend handah ve.

Avatar

Зочин 2020-03-24 202.9.40.140

Баярлалаа, энэ хэцүү үед тусалсанд. Дэлхийн бүх хүн эрүүл энх байх болтугай, буян нь бум түм үржиг

Avatar

Зочин 2020-03-24 59.153.113.99

Хоёр хөрш маань яагаад чимээгүй байнаа?

Avatar

Зочин 2020-03-24 122.201.31.90

Трамп тэргүүтэнд баярлалаа! Манайх шиг ядуу оронд их юм. Өгөхгүй бол хэн ч юу ч бодохгүй л байсан шүү дээ. Дэлхий нийтээрээ нэгдэж байж л зовлонгийн ард гарах нь ойлгомжтой байна. Чамлахын хэрэггүй.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.114

Өнөө цагийн бүх улс орон Америкийн хуулбар .

Avatar

Би 2020-03-24 202.72.247.58

Ганц хаус л өгсөн байна

Avatar

zochin 2020-03-24 66.181.182.227

ih l mungu ugsun bna shd, uur yamar uls iim ih mungu ugsiin be, unuudriin baidlaar hamgiin ih handiv tuslamj bna, amjilt

Avatar

Зочин 2020-03-24 202.131.245.243

Дэлхийн хамгийн баян орон AHУcах маань ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан дүүгээ ердөө 1.2 сая ам. доллароор л хошигоруулж байна уу?

Avatar

Зочин 2020-03-24 122.201.22.228

Сарангэрэл сайд болон ЭМЯ-ны хамт олонд өндөр амжил хүсье. Үнэхээр сайн ажиллаж байгаа

Avatar

Зочин 2020-03-24 66.181.180.177

МОНГОЛД ЗАЙЛШГҮЙ ЛИБЕРАЛЧИЛЖ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ 2 ТОМ САЛБАР БАЙНАА 1. АГААРЫН ТЭЭВРИЙН 2.БАНКНИЙ.
ЭНЭ 2 ЗАХ ЗЭЭЛИЙН ЧӨЛӨӨТ ЛИБЕРАЛ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭДЭН БАНКИРУУД ЯЗАРТАЛ ТАРГАЛАНА ЖИЛИЙН 1ЭЭС2 ХУВЬ БАЙДАГ ЗЭЭЛИЙН ХҮҮ ОДООНЫХООС ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ ХЭВЭЭР БАЙНА.МИАТ МЭТИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ ШАХАА Г ДЭМЖСЭН ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТТЭЙ УЛС ХЭВЭЭРЭЭ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж