Өвөрхангай аймагт өнөөдөр /2020.03.24/ хүчтэй шороон шуурга шуурч байна. Орон нутгийн замд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход үзэгдэх орчин хангалтгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. Тэрбээр “Баян-Өлгий, Увс, Завхан аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байна. Иймд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Одоогоор хүчтэй шуурганы улмаас зам даваа хаагдаагүй, осол аваар гараагүй” гэв.
Өчигдөр шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, өнөөдөр өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулсан билээ.

А.СҮРЭН
/*-*/ 2020-03-24 49.0.212.234
Өвөрхангайн угалз шуурга
Зочин 2020-03-24 66.181.180.177
МОНГОЛД ЗАЙЛШГҮЙ ЛИБЕРАЛЧИЛЖ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ 2 ТОМ САЛБАР БАЙНАА 1. АГААРЫН ТЭЭВРИЙН 2.БАНКНИЙ.
ЭНЭ 2 ЗАХ ЗЭЭЛИЙН ЧӨЛӨӨТ ЛИБЕРАЛ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭДЭН БАНКИРУУД ЯЗАРТАЛ ТАРГАЛАНА ЖИЛИЙН 1ЭЭС2 ХУВЬ БАЙДАГ ЗЭЭЛИЙН ХҮҮ ОДООНЫХООС ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ ХЭВЭЭР БАЙНА.МИАТ МЭТИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ ШАХАА Г ДЭМЖСЭН ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТТЭЙ УЛС ХЭВЭЭРЭЭ БАЙНА