Болдсайхан эмч зөвлөж байна | News.MN

Болдсайхан эмч зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Болдсайхан эмч зөвлөж байна

Шилжилтийн насандаа жирэмслэчихвэл өсөлт байтугай юм зогсоно

-Бэлгийн харьцаанд эрт орсон хүүхдийн өсөлт зогсдог гэсэн үнэн үү?

-Нэг талаас үнэн. Гэхдээ бэлгийн харьцаанд орно гэдэг бол шилжилтийн нас өнгөрөөд, ядаж шилжилтийн насандаа, бэлгийн 2 дахь шинж тэмдэг илэрсэн үед л байх зүйл. Энэ үедээ, ялангуяа охид жирэмсэлчих юм бол өсөлт байтугай юм нь зогсоно. Хүүхэд нас нь зогсоно гэсэн үг юм даа. “13, 14 астай охин жирэмслэжээ” гэж сонин дээр их гардаг болж. Энэ нь хүүхдийн зөвхөн өндрийн өсөлт ч биш, түүний хүүхэд нас нь зогсоно. Өөрөөр хэлбэл 12-той охин ээжийн сэтгэл зүйд шилжинэ гэсэн үг юм. Энэ бол зөвхөн биеийн бус амьдрал болон сэтгэл зүйн олон талтай асуудал. Гэхдээ нийгэм, мэдээллийн хэрэгсэл, эцэг эхчүүд хүүхэддээ 18 хүрч байж бэлгийн харьцаанд орж болно гэдэг. Тэгэхэд бие нь өсөж, хичээл ном нь гайгүй болчихсон байдаг юм боловуу. Гэтэл бидний биологи үүнд захирагддаггүй. Ямар ч судалгаанаас үзэхэд баруунд ч бай, Монголд ч бай хөвгүүд 15-16 насандаа, охид ч бас ойролцоо насандаа бэлгийн харьцаанд орж байгаа. Хэдэн мянга, сая жил ийм байдалтай байсан байх. Үүнийг өөрчлөхөд хэцүү. Хэдий бидний оюун ухаан хурдан өсөөд байгаа ч гэсэн бидний бие өмнөхөөсөө онцын өөрчлөгдөөгүй байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ дээр том зөрчил гарч ирж байгаа. Монголын өнөөгийн нийгэмд хамгийн харамсалтай зүйл бол хүчингийн хэрэг. Хүчингийн хэргийн 70% нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хийсэн байдаг. Тэр тусмаа бүлэглэж хийсэн гээд ял нь хүндрээд олон жилийн ялаар шоронжоод явдаг. Нийгэм энэ тал дээр зөрчилтэй байгаа юм. Гэтэл 70-аад он хүртэл Монголд хүчингийн хэрэг гэж байгаагүй. Яагаад гэвэл хүмүүс тэр үед байгалийн процесс гэж мэддэг байсан.
Бэлгийн харьцаанд эрт орох нь зөв гэж хэлж байгаа юм биш.14 настайдаа ч юмуу бэлгийн харьцаанд орж байгаа бол тогтмол харьцаанд байх нь тохиромжтой бус. Харин аавын хувьд биш, эмчийн хувьд хэлэхэд тогтмол бус жилдээ 1-2 бэлгийн харьцааг бол байдаг л зүйл гэж үздэг.
Ер нь дэлхий дээрх жишигээс үзэхэд 16 хүрээд паспорт авна, 18 хүрээд том хүн болно гэдэг ч юмуу зүй тогтсон байдаг. Гэвч хүний бие сэтгэхүй 2 шал өөр өөр байх нь бий. Яг адил 20 настай 2 залуугын нэг нь “тас” хүүхдээрээ байж магадгүй, харин нөгөө нь бүр хөгшин хүн шиг сэтгэдэг байдаг ч юмуу. 16 нас, 18 нас хүрсэн болон хүрээгүй гэдэг бол харьцангуй ойлголт юм л даа.

Хамгийн сайн мах бол өөхтэй хонины мах

-Хонины махыг холестринтой гээд идэхээ больдог боллоо. Холестрин гэж юу вэ?

-Маханд байгаа өөхийг хүндийн жин нягтралаар задлаад үзэхээр 4 бүлэгт хувааж болдог. Тэр нь глицирид, бага нягтралтай липид, их нягтралтай липид болон холестрин зэрэг юм. Эндээс заримыг нь муу, зарим нь сайн гэдэг л дээ. Ялангуяа хонины маханд муу нь их гээд байдаг. Би европын анагаах ухаанаас энэ тал дээр их зөрсөн бодолтой байдаг. Европынхноор бол хонины мах идэх ёсгүй, харин “угаалгын машинд” хийгээд гаргасан ямаа болон үхрийн мах идэх ёстой гэдэг юм билээ. Түүнийг иддэг Европ, америк иргэд байна. Гэхдээ тэдний 70-80% нь таргалалтын өвчин болчихсон. Гэтэл манай хөдөөнийхөн тарган хонины мах иддэг хэрнээ таргалаад өвчин болсон юм огт байдаггүй. Сумдаа нэг л тарган хүн байдаг, тэрийгээ бүгд мэддэг. Улаанбаатарт ч гэсэн гайгүй байсан нь сүүлийн үед нэмэгдээд байгаа. Би энэ тал дээр 1-рт харин ч бүр эсрэгээр нь хонины махыг хамгийн сайн мах гэж боддог. Кавказынхан урт насалдаг гэдэгт ч биш, хар ухаанаар бодоход л хонь бол бэлчээрийн хамгийн сайн эмийн, уураг ихтэй өвснүүдийг нь түүж иддэг. 2-рт өөхтэй хонины мах идэж бай гэж хэлэх байна. Хонины махыг идэхдээ хуучны аргыг баримтлах хэрэгтэй байх. Далыг 4 өндөртэй нь, шагай чөмгийг уураг сүүлтэй нь, атгаалжийг сээртэй нь идэх хэрэгтэй. Ингэж идвэл хүний биед өөх болж, нүүрс ус болдоггүй. Тэгэхээр хүн таргалахгүй хангалттай тэжээл авч чаддаг. Тэгээд ч хүн төрөлхтөн мах идэж байж хүн болсон гэдэг шүү дээ. Банана идэж байхдаа сармагчин байсан. Өөрөөр хэлбэл тархинд хангалттай уураг очиж байж хүн болсон гэсэн үг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-14 182.160.25.6

monogl honinii mah bol yamar ch holistringuiyagaad gewel beelcheeriin mal shuu dee

Avatar

Зочин 2010-03-14 202.131.227.149

энэ эмчийн утасны дугаарыг нь яаж олох вэ холбоо баримаар байна

Avatar

Зочин 2010-03-14 127.0.0.1

ene emch chini mundag emch shuu Mongoldoo zurkhnii mes zaslaar mundagt ni orno za medekhgui baij bitgii olon um yariad bai Mongoliin emch nar yu ruu ch khuvirch orj emchlekh chadvartai baidagiin

Avatar

Зочин 2010-03-14 127.0.0.1

БИ БОЛДСАЙХАН ЭМЧИЙГ МАШ САЙН ЭМЧ ГЭЖ ДҮГНЭДЭГ ХҮН

Avatar

Зочин 2010-03-14 127.0.0.1

boldsaihaan chi humuusiin eruul mendeer toglohoo bolioch Etseg chini sain emch baisan baij bolno Harin chi sain emch b** hel sain hun bish shuu dee bolimoor yum Ichij amidral daa

Avatar

uka 2010-03-14 127.0.0.1

hi humuusee ene emchiin zuwulguug dagaarai ene emch sain hun shuu amjilt husiye

Avatar

Зочин 2010-03-14 127.0.0.1

mongold bol emch bol emch shdee mongoliin emch nar bux yumiig gantsaaraa xiideg ix xund shdee end tendxiin ovchnii uur bolson ornuudiin emch bish manaixan chini ovchin zovlon eerdeggui sain l bietei bsan odoo l irj xereeg duuraisan galuu bolj xoloo xoldoogood bgaa boloxoos

Avatar

togoo 2010-03-14 127.0.0.1

boldsaihan gej ene emch unii emch um be neg bol emegteichuudin emch um shig um yariad baih um mes zasliin emch um baih gesen chini **** ene ter geed emegteichuudiin evchin geed yariad baih um shoudahaa bolimoor um

Avatar

chukhal 2010-03-14 127.0.0.1

sain boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж