ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна | News.MN

ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

ОХУ нь ирэх тавдугаар сарын 9-нд тохиох аугаа эх орны дайны ялалтын 75 жил буюу алмаазан ойдоо бэлтгэж байна. Жил бүр Москва хотын Улаан талбайд зохион байгуулагддаг цэргийн парадын бэлтгэл коронавирусийн халдварын хөл хориог үл харгалзан хэдийнэ эхэлжээ.

Москва хотын дарга Сергей Собянин “covid-19” өвчний халдвараас сэргийлэх зорилгоор ирэх дөрөвдүгээр сарын 10-ны хүртэл бүх арга хэмжээг цуцалж, гудамж талбайд 50-аас дээш тооны хүн цугларахыг хориглосон юм. Гэсэн ч ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас парад алхах цэргүүдийн бэлтгэлийг зохион байгуулж байгааг Независимая сонинд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Москва хотын цэргийн театр карантины хугацаанд үзвэрүүдээ цуцалсан боловч Ялалтын баярт зориулсан тоглолтын бэлтгэлээ хийж байгаа аж.

Оросын цэргийн эксперт Юрий Ткачевийн мэдэгдсэнээр ОХУ нь Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг цуцлахгүй гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Бид 1941 онд Улаан талбайд цэргийн жагсаалаа цуцлаагүй. Одоо ч цуцлахгүй. Гэхдээ Батлан хамгаалах яамнаас цэргүүдийн эрүүл мэндийг хамгаалах хатуу арга хэмжээг авч байгаа” хэмээжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу хэлэхдээ энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөсөн нь өөрчлөгдөөгүй гэжээ. Цэргийн парадын үеэр ОХУ нь нисэх онгоц амдан сөнөөх пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хамгааллын пуужин хөөргөгч, алсын удирдлагат тэсрэх бөмбөг устгах техник, танк, явган цэргийн тулааны автомашинуудаа үзүүлэх аж.  Оросын домогт “T-34” танкууд, “СУ-100” их буу зэргийг энэ үеэр харах боломжтой.

Түүнчлэн Ялалтын баярыг цуцлах, хязгаарлах ямар нэгэн яриа болоогүй, олон тооны гадаадын зочид оролцоно гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оронд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О”Брайн Ялалтын баярт оролцох аж.

ОХУ-д коронавирусийн халдвараар 438 өвчилсөн нь тогтоогдсон ба нэг хүн нас барсан юм.

Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 202.131.250.130

yaadag yum yargachin nazi nuudaas delhiig awarsan bayaraa hezee haana temdeglehee zaalgahgui bailgui dee hu

Avatar

Зочин 2020-03-24 202.9.46.173

ЭНЭ БҮТЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-03-24 202.21.108.216

Иргэдийнхээ сэтгэл санааг өргөж бна, манайд бол удахгүй өлсгөлөн болох шинжтэй. Хүнс нь байвч мөнгөгүй иргэд яаж амьд үлдэхийг таашгүй.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.180.177

МОНГОЛД ЗАЙЛШГҮЙ ЛИБЕРАЛЧИЛЖ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ 2 ТОМ САЛБАР БАЙНАА 1. АГААРЫН ТЭЭВРИЙН 2.БАНКНИЙ.
ЭНЭ 2 ЗАХ ЗЭЭЛИЙН ЧӨЛӨӨТ ЛИБЕРАЛ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭДЭН БАНКИРУУД ЯЗАРТАЛ ТАРГАЛАНА ЖИЛИЙН 1ЭЭС2 ХУВЬ БАЙДАГ ЗЭЭЛИЙН ХҮҮ ОДООНЫХООС ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ ХЭВЭЭР БАЙНА.МИАТ МЭТИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ ШАХАА Г ДЭМЖСЭН ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТТЭЙ УЛС ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Avatar

боги 2020-03-24 122.201.23.44

ёоой ядаргаа. монголчууд үхэр царайлчаад бас зурагт арааживаар баахан эх орон ялалт гж хөөрцөглөн дөө

Avatar

Зочин 2020-03-24 202.126.89.196

Баахан ахмад дайчид оролцоно ш дээ, тэгэхээр чинь ахмадууд халдвар авах нь тодорхой. Болж байна

Avatar

zochin 2020-03-24 66.181.178.109

ZA MANAYKHAN TURIIN TOMCHUUD OCHIJ TENEGTEW DEE, ARD TUMNEE BODOOROY DOO , PARADTAY PARADGUY YANA GEDEG BILEE

Avatar

Зочин 2020-03-24 202.55.188.39

Парад болохгүй
Одоо вирус ид хүчээ авч байна. 5 сард Орост яг Итали шиг гамшигийн хэмжээнд байна.

Avatar

зочин 2020-03-24 103.57.94.213

ялалтын баяраа тэмдэглэж ѳнгѳрѳѳж бгаан зоригтой дайчин чанарын харуулж бнаа.энэ ялалт асар их үнэ цэнээр олдсон юм шүү.монголчуудын хувь заяа тавилан энэ дайны ялалтаар шийдвэрлэгдсэн гэдгийг байнга санаж явцгаа?

Avatar

durak ivan 2020-03-24 66.181.182.174

argagui l durak ivan daa. yalaltiin bayraaraa virusd yalagdana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж