ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

ОХУ Ялалтын баяртаа бэлтгэж байна

ОХУ нь ирэх тавдугаар сарын 9-нд тохиох аугаа эх орны дайны ялалтын 75 жил буюу алмаазан ойдоо бэлтгэж байна. Жил бүр Москва хотын Улаан талбайд зохион байгуулагддаг цэргийн парадын бэлтгэл коронавирусийн халдварын хөл хориог үл харгалзан хэдийнэ эхэлжээ.

Москва хотын дарга Сергей Собянин “covid-19” өвчний халдвараас сэргийлэх зорилгоор ирэх дөрөвдүгээр сарын 10-ны хүртэл бүх арга хэмжээг цуцалж, гудамж талбайд 50-аас дээш тооны хүн цугларахыг хориглосон юм. Гэсэн ч ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас парад алхах цэргүүдийн бэлтгэлийг зохион байгуулж байгааг Независимая сонинд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Москва хотын цэргийн театр карантины хугацаанд үзвэрүүдээ цуцалсан боловч Ялалтын баярт зориулсан тоглолтын бэлтгэлээ хийж байгаа аж.

Оросын цэргийн эксперт Юрий Ткачевийн мэдэгдсэнээр ОХУ нь Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг цуцлахгүй гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Бид 1941 онд Улаан талбайд цэргийн жагсаалаа цуцлаагүй. Одоо ч цуцлахгүй. Гэхдээ Батлан хамгаалах яамнаас цэргүүдийн эрүүл мэндийг хамгаалах хатуу арга хэмжээг авч байгаа” хэмээжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу хэлэхдээ энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөсөн нь өөрчлөгдөөгүй гэжээ. Цэргийн парадын үеэр ОХУ нь нисэх онгоц амдан сөнөөх пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хамгааллын пуужин хөөргөгч, алсын удирдлагат тэсрэх бөмбөг устгах техник, танк, явган цэргийн тулааны автомашинуудаа үзүүлэх аж.  Оросын домогт “T-34” танкууд, “СУ-100” их буу зэргийг энэ үеэр харах боломжтой.

Түүнчлэн Ялалтын баярыг цуцлах, хязгаарлах ямар нэгэн яриа болоогүй, олон тооны гадаадын зочид оролцоно гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оронд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О”Брайн Ялалтын баярт оролцох аж.

ОХУ-д коронавирусийн халдвараар 438 өвчилсөн нь тогтоогдсон ба нэг хүн нас барсан юм.

Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж