Мадонна ванн дотроосоо: Коронавирус бол "агуу тэнцүүлэгч"

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Мадонна ванн дотроосоо: Коронавирус бол "агуу тэнцүүлэгч"

Мадонна ванн дотроосоо: Коронавирус бол "агуу тэнцүүлэгч"

Сарнайн дэлбээтэй сүүн онгоц дотроо төгөлдөр хуурын зөөлөн аялгуунд нүцгэн сууж байхдаа Мадонна шүтэн бишрэгчдэдээ "Коронавирус бол агуу тэнцүүлэгч" хэмээн хэлжээ.

Тэрбээр ийнхүү ярьж буй бичлэгээ гуравдугаар сарын 22-нд өөрийн инстаграм болон твиттертээ нийтэлсэн байна.

Домогт поп дуучин 61 настай тэрбээр ийнхүү өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. "Covid-19 чиний хэр баян, хэр алдартай, хэр хөгжилтэй, хэр ухаалаг, хаана амьдардаг, хэдэн настай, ямар гайхалтай түүхтэйг чинь ялгахгүй. Энэ бол агуу их байгалийн шалгарал. Энэ өвчний хамгийн аймшигтай тал нь эсрэгээрээ түүний гайхамшигтай тал. Энэ өвчний хамгийн аймшигтай тал бол тэр биднийг маш олон талаар яг тэнцүүхэн болгож байна. Энэ өвчний гайхамшигтай тал бол тэр биднийг маш олон талаар яг тэнцүүхэн болгож байна. Миний хэлдэгчлэн бид бүгд нэг л завин дээр зорчиж байна. Хэрвээ завь живэх юм бол бид бүгд хамтдаа живнэ" хэмээжээ.

Харин маш олон хүмүүс түүний эсрэг байр суурьтай байгаа аж. Түүний дээрх бичлэгийн сэтгэгдэл хэсэгт:

"Уучлаарай хатан минь, би таны үнэнч шүтэн бишрэгч. Гэхдээ бид тэнцүү биш. Бид бүгд ижил өвчнөөр үхэж болох ч ядуус нь илүү зовдог юм. Эмгэнэлт үйл явдлаар битгий тоглолт хийгээд бай"

"Завь живбэл бид бүгд хамтдаа живнэ гэж үү? Та наанаа тансаг ванндаа, харин зарим нь таныг наана чинь байлгахын төлөө хуруу хумсаа хугалж байхад уу? Би танд хайртай хатан минь, гэхдээ таны ордноос гадуурх амьдрал төсөөлж буйгаас чинь тэс өөр шүү. Биеэ бодоод гэртээ байгаарай. Тэгээд битгий өөрөөсөө ядуу хүмүүсийг ингэж тохуурхаарай" гэх мэт сэтгэгдлүүд ар араасаа хөвөрчээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж