Францын тансаг зэрэглэлийн брэндүүд амны хаалт үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Францын тансаг зэрэглэлийн брэндүүд амны хаалт үйлдвэрлэнэ

Францын тансаг зэрэглэлийн брэндүүд амны хаалт үйлдвэрлэнэ

Францын тансаг зэрэглэлийн “Gucci”, “Balenciaga”, “Saint Laurent”, “LV” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “Kering” групп шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчинтэй тэмцэж буй Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж, амны хаалт үйлдвэрлэх болсноо мэдэгджээ.

Албаныхан зөвшөөрөл өгсөн даруй эмнэлгүүдэд зориулж амны хаалтууд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байгаа ба Анже, Парис хотууд дахь үйлдвэртээ мэс заслын зориулалтын амны хаалт үйлдвэрлэх боломжтой хэмээн тус компанийн төлөөлөгч “Bloomberg”-т ярьсан байна.

Мөн тус компани БНХАУ-аас гурван сая ширхэг амны хаалт захиалжээ. Үүнийгээ улсдаа хандивлахаар болсон байна. Францад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын 16 мянга, нас барсан 674 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Түүнчлэн Шведийн хувцас загварын “H&M” компани мөн амны хаалт үйлдвэрлэх гэж байгаа тухай тус компанийн гүйцэтгэх захирал Хелена Хелмерссон мэдэгджээ.

Эх сурвалж: BLOOMBERG, STANDARD.CO.UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж