Их Британид хоёроос дээш хүн цугларахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Их Британид хоёроос дээш хүн цугларахыг хориглолоо

Их Британид хоёроос дээш хүн цугларахыг хориглолоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ төрлийн коронвирусийн тархалтыг хязгаарлахын тулд улс орон даяар хөл хорионы дэглэмийг чангатгах арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Хорио цээрийн шинэчилсэн дэглэм гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд үүнд:

  • Нэг гэр бүлийн бус хоёроос дээш хүн нэг дор уулзаж, цугларахгүй байх
  • Иргэдийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, үндсэн хэрэгцээт зүйлс, биеийн тамирын дасгал хийх, эрүүл мэндийн шалтгаанаар, эсвэл маш чухал гэж үзсэн ажлаар гадагш гарахыг зөвшөөрнө
  • Хүнсний бүтээгдэхүүн болон нэн түрүүнд шаардлагатай барааны дэлгүүрүүдээс бусад бүх дэлгүүрийг хаах
  • Спорт заалууд, тоглоомын талбай, шашны байгууллагуудыг хаах
  • Оршуулгаас бусад хурим, загалмай зүүлгэх зэрэг ёслолуудыг хориглох зэрэг заалтууд багтжээ.

Иргэд дээрх хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж буй эсэхийг хууль хүчнийхэн хянах ба зөрчсөн иргэдийг торгох юм байна. Гурван долоо хоногийн дараа байдал сайжирвал уг хорио цээрийг сулруулах арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Тус улсад коронавирусийн улмаас өнөөдрийн байдлаар /2020.03.24/ халдвар авсан хүний тоо 6650 болж, 335 хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж