Испани: Асрамжийн газрын хөгшчүүд орондоо нас барж байна | News.MN

Испани: Асрамжийн газрын хөгшчүүд орондоо нас барж байна

Испани: Асрамжийн газрын хөгшчүүд орондоо нас барж байна

Испани: Асрамжийн газрын хөгшчүүд орондоо нас барж байна

Коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд хүчин зүтгэж буй цэргүүд асрамжийн газарт буй хөгшчүүд орхигдсон, зарим нь нас барсан байхыг оллоо хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд мэдээлжээ.

Харин Испанийн прокурорууд тус хэргийг шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.

Европын хамгийн хүнд байдалтай байгаа улсуудын нэг болох Испанид өчигдөр/2020.03.23/ хамгийн олон буюу 462 хүн нас барж, нийт коронавирусээр нас барсан испани хүний тоог 2182 болсон билээ. Мөн тусгаарлах байр хүрэлцэхгүй байгаагаас Мадридын мөсөн гулгуурын талбайг түр тусгаарлах байр болгон ашиглаж байгаа ажээ.

Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес хувийн Telecinco телевизийн сувагт "Засгийн газар асрамжийн газрын хөгшчүүдэд хатуу, уян хатан бус хандаж байна. Ариутгал хийхээр асрамжийн газарт очсон цэргүүд хөгшчүүд бүрмөсөн орхигдсон, зарим нь орондоо нас барсан байхтай таарсан" хэмээн ярьсан байна. Түүний хэлж буйгаар коронавирус Испанид дэгдэж эхэлснээс хойш зарим асрамжийн газрууд орхигдож хоцорсон гэнэ.

Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж буйгаар энгийн үед бол нас барсан иргэдийг оршуулах үйлчилгээнийхэн ирж автал хүйтэн зооринд хадгалдаг. Харин тус бурхан болоочийг халдвар авсан хэмээн сэжиглэж буй тохиолдолд ариун цэврийн шаардлага хангаж, ном ёсоор нь тусгаарлан автал хэн ч хүрч чадалгүй оронд нь байлгаж байна.

Испанийн Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла харин хөгшчүүдийн асрамжийн газруудад цаашид улам илүү анхаарал хандуулан ажиллахаа амлажээ.

Мадридын оршуулах үйлчилгээнийхэн хамгаалах хэрэгсэл хомсдож буйгаас болон дахин Covid-19 өвчнөөр нас барагсдыг хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэн нь байдлыг улам хүндрүүлж байна.

Мадридын Palacio de Hielo мөсөн гулгуурын талбайг коронавирусээр нас барагсдын цогцсыг хадгалах байр болгон ашиглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 202.126.88.50

Худлаа мэдээлэл, цуурхал

Avatar

Зочин 2020-03-24 88.18.93.185

Үнээн хө

Avatar

Zochin 2020-03-24 202.126.89.105

Xviten setgeltei evrop eh ezegee vl tooson henees gersan boloo hyvalz

Avatar

ббб 2020-03-24 49.0.144.72

Новшийн Европчууд эцэг эхээ гаргуунд нь хаядаг

Avatar

Зочин 2020-03-24 202.21.107.96

Хөгшин болбол тооноос гарч байх шив дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж