Гараа угаах нь олон сая хүнд тансаглал

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Гараа угаах нь олон сая хүнд тансаглал

Гараа угаах нь олон сая хүнд тансаглал

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд тогтмол гараа угааж, маск зүүх хэрэгтэй. Гэвч дайны хөлд нэрвэгдсэн Йемений олон сая хүн гараа угаах нь битгий хэл ундны цэвэр усны хомсдолд орсон байна. Йеменд гараа угаах нь олон сая хүний хувьд тансаглалд тооцогдож байна. Хэдийгээр тус улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч нэгэнт орж ирвэл хэдэн сая хүн амь насаа алдах эрсдэлтэй.

Йеменд таван жилийн өмнө эхэлсэн зөрчил мөргөлдөөн нь тус улсыг хүмүүнлэгийн хямралд оруулсныг НҮБ-аас мэдээлжээ. Ираны дэмжлэгтэй хоутис босогчид Йемений Засгийн газрын эсрэг тэмцэж байна. Йемений Засгийн газрыг дэмжин таван жилийн өмнөөс Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Өдгөө тус улсын хүн амын 80 орчим хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. Йемений ард иргэд ундны цэвэр усны хомсдол, гар угаах савангүй байгаад Хил хязгааргүй эмч нар нийгэмлэг ихэд зовниж байна. Тус улсад 18 сая хүн, үүний 9,2 сая хүн хүүхэд, өдөр тутамдаа тогтмол цэвэр ус хэрэглэж чаддаггүй аж.

Өмнө нь Йеменд 2017 онд холер өвчний халдвар гарснаар олон зуун хүн нас барж байв. Түүнчлэн Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас цохилт өгч эхэлснээс хойш олон арван мянган хүн амь үрэгдсэний олонх нь энгийн иргэд байжээ.

Коронавирусийн халдвар Хятадад өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гарснаас хойш дэлхийн 192 оронд тархаж, 14 мянга гаруй хүн нас бараад байна. Итали зэрэг хөгжингүй Европын холбооны улсуудад халдварын тархалт өндөр, өдөрт олон зуун хүн нас барж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж