Говь-Алтайд 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ | News.MN

Говь-Алтайд 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ

Говь-Алтайд 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ

Говь-Алтайд 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт өнөөдөр /2020.03.24/ 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны 11.03 цагт  5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг хүчтэй газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн байдлаар 400 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ сарын 20-нд хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

малууд 2020-03-24 185.220.102.6

Японд байсан бол газар хөдлөлт гэж юу болохыг жинхэнээр мэдэрнэ. Монголд чичирхийлэл явж байгаа байгаль дэлхийд байдаг үзэгдэл хөлдсөн газар гэсэж байна хөдөлгөөн орно. Газар хөдөлнөө гэдэг чинь сэгсэрхийг хэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж