Говь-Алтай аймагт өнөөдөр /2020.03.24/ 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны 11.03 цагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг хүчтэй газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн байдлаар 400 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ сарын 20-нд хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ