Нийслэлийн Баянзүрх Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс 23 дугаар хороонд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбал урин дулааны улирал эхэлж тус хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.
Иймд Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс тус байршилд ажиллан мэргэжлийн ангиудад тодорхой чиглэл өгөв. Тухайн хэсгээс ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулах, айл өрхүүд рүү ус орохоос хамгаалж далан босгох арга хэмжээг авахыг Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд тус тус үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Зочин 2020-03-24 66.181.161.72
zasag. dargaa. gazaraa. olgoochee. ih. olon. hvn. hvleej. bn. olon. jil. ard. tvmnee. bodooch. daraa. ner. dewshihee. bas. bodooch. ee.
Воол 2020-03-24 66.181.187.208
Сонгууль дөхөхөөр 4 жил гудамд гараагүй дарга гарч ирэв ээ гэж, хөөрхий.
Г.Загдаа 2020-03-24 66.181.184.130
Манай дүүрэг ийм нэртэй засаг дарга байдаг юм уу, анх удаа нэрийг нь сонсож, царайг нь алсааас боловч хальт харлаа гэж.
зочин 2020-03-24 66.181.165.24
тэгээд олигтойхон гүйцээгээд хийчихгүй голын доод гольдирлын айлууд нь яахын баянзүрхийн удирдах албан хаагчид хөрсөн дээрээ бууж ажиллах хэрэгтэй тэр хавийн хог гэж бүү арай дэндсэн
Зочин 2020-03-24 103.111.68.3
АЖЛАА ХИЙДЭГГҮЙ АЦ ГАНЦ ӨДӨР ГАДАА ГАРСАНАА БИЧҮҮЛЭЭД БАЙНА УУ?
Зочин 2020-03-24 27.123.214.8
PR -nii medee bainga oruuldgaa bolih heregtei.
Баясах д 2020-03-24 124.158.88.8
23 хорооны хогны асуудалыг зөв төлөвлөж шийдээсэй. нэг удаа хог ачлаа гээд ямар ч үр дүнгүй . 10-н байшингын алдарт хог гэж байгаа.