"37-р точка" киноны онлайн нээлт ирэх сарын 6, 7, 8-нд болно | News.MN

"37-р точка" киноны онлайн нээлт ирэх сарын 6, 7, 8-нд болно

"37-р точка" киноны онлайн нээлт ирэх сарын 6, 7, 8-нд болно

"37-р точка" киноны онлайн нээлт ирэх сарын 6, 7, 8-нд болно

"Фантастик продакшн"-ы уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Уран бүтээлчдийн зүгээс тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангийг ирэх дөрөвдүгээр сарын 6,7,8-ны өдөр нээх болсныг дуулгалаа. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж,  урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах юм.

Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах гэнэ.  Дашрамд, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол  СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэгүй болсон байна. Тус кинонд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолсон.

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 66.181.186.39

худлаа уйлсан, буудалцсан, тэр үеийн амьдралаас шал өөр, фантааз юм

Avatar

Зочин 2020-03-24 122.201.21.221

Hogiin kino shuudee zohiol gej gudamjnii yaria. Solongos kinonii muuhan huulbar. Uzsen hunii setgelt buuhgui. Er ni buheldee hog uildverlej dee

Avatar

Зочин 2020-03-24 202.9.46.173

ХЭН ҮЗЭХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2020-03-24 66.181.189.74

Бат-Өлзий гэж шуналын тулам

Avatar

иргэн 2020-03-24 202.179.24.70

юу Яасны чинь Киноны Нээлт энэ тэр вэ, Орхи цаашаа ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж