Их Британид оршин суугаа Монгол иргэдийн анхааралд | News.MN

Их Британид оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Их Британид оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Их Британид оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав.

Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.

Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыг гурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна.

Иймд Их Британид оршин суугаа Монгол Улсын иргэн өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чанд мөрдөхийг уриалж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Тунгалаг 2020-03-24 66.181.191.50

Эх орон нэгтнүүддээ хандсан ямар чухал арга хэмжээ авсан бэ, хүн бүрийн аль хэдийгээ сонсож мэдсэн "мэдээ" дамжуулсан болоод сууж байдаг ЭСЯ?

Avatar

Зочин 2020-03-24 182.160.0.19

Тэд англиар ойлгодоггүй юм байх даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж