Цай Вэньруй: Хятад дэлхий нийттэй хамт халдварт өвчний тархалттай тэмцэнэ | News.MN

Цай Вэньруй: Хятад дэлхий нийттэй хамт халдварт өвчний тархалттай тэмцэнэ

Цай Вэньруй: Хятад дэлхий нийттэй хамт халдварт өвчний тархалттай тэмцэнэ

Цай Вэньруй: Хятад дэлхий нийттэй хамт халдварт өвчний тархалттай тэмцэнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй news.mn-д дараах нийтлэлийг бичиж ирүүлжээ.


Коронавирус (COVID-19)-ийн тархалт гарсны дараа Хятадын бүх ард түмэн Ши Жиньпин дарга төвтэй ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор хүн хүчээ нэгтгэж хамгийн хатуу, хамгийн цогц, хамгийн бүрэн төгс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шийдэмгий хэрэгжүүлж, халдварын тархалттай тэмцэхээр бүх хүчээрээ дайчилсан. Ши Жиньпин дарга тархалтын нөхцөл байдлын талаар байнгын анхаарал хандуулж, зохион байгуулалтыг гардан удирдаж, ард түмний амь нас, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавих тодорхой шаардлагыг тавьж, “халдвар авсан өвчтөнийг эмчлэхэд бүх хүчээ дайчилж, бүх халдвартай тохиолдлыг илрүүлж цаг алдалгүй эмчлэх, эмчилгээний зардлаас болж өвчтөний эмчилгээг цаг алдуулж хэрхэвч болохгүй”-г онцлон тэмдэглэсэн. Улсаас хэвийн горимыг эвдэж цуврал арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, улсаас олон арван юанийн төсвийг тусгайлан баталж эмчилгээнд зориулсан. Оношилгоон эмчилгээнд хэрэглэх эмийг түр хугацаанд эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээнд оруулсан. Хубэй муж болон бусад халдварласан өвчтөн ихтэй орон нутагт “эмнэлэг санхүүгийн бүртгэл хийж, эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан төлөх” зэрэг арга хэмжээ авч, нэг ч өвчтөн эмнэлгийн төлбөрийн улмаас эмчилгээ хийлгэхэд хүндрэл үүсэхгүй байх, нэг ч эмнэлэг санхүүгийн улмаас аврах, эмчлэхэд хүндрэл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Орон даяар нийт 330 гаруй эмнэлгийн тусламжийн баг, 41600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдварын голомтод ажиллаж, 19 муж Хубэй мужид тусламж үзүүлж, бүх төрлийн эд материалын хэрэгцээг хангаж өгсөн юм. Ши Жиньпин дарга Бээжингийн халдварын тархалттай тэмцэх ажилтай нарийвчлан  танилцаж, өөрийн биеэр Ухань хотод очиж ажилласан нь бүх Хятадын ард түмэнд томоохон урам зориг өгсөн төдийгүй дэлхий нийтэд Хятад улс халдварын тархалтыг дарж чадна гэсэн итгэлийг өгсөн.

Бүх ард түмний эв нэгдэл, хамтын тэмцлийн үр дүнд Хятадад тархалттай нөхцөл байдал сайн хандлагатай байна. Одоогоор коронавирусийн халдвараар өвчлөгсдөөс эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөний тоо 70000 даваад байна. Хятад улсад дотоодоо бүртгэгдэх шинэ тохиолдол хэдэн өдөр дараалан гараагүй байгаа бөгөөд тархалтын оргил үе өнгөрч, байдал сайнаар эргэж байна. Одоо Хятад улс тархалттай тэмцэхийн зэрэгцээ нийгэм эдийн засгийн хөгжлийг сэргээж байгаа бөгөөд Хятадад аж үйлдвэрүүд дэс дараатай, тогтвортойгоор үйлдвэрлэлээ эхлүүлж, коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгахаар хичээж байна. Хятад улс тархалтыг дарах бүрэн итгэл, чадвар, мэдлэг ойлголттой.  Чинээлэг нийгмийг иж бүрэнээр байгуулах агуу их зорилтоо биелүүлэх болно.

Ши Жиньпин дарга халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Тэрбээр хүн төрөлхтөн бол нэг хувь заяатай хамтын нийгэмлэг бөгөөд бүх улс орны ард түмний эрүүл мэндэд заналхийлж буй халдварт өвчнийг дарахад эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах нь хамгийн хүчтэй зэвсэг хэмээн онцолсон. Иймээс Хятад улс коронавирусийн тархалттай тэмцэх явцдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг хэмээх үзэл санааг ямагт баримталж, нээлттэй, ил тод, өндөр хариуцлагатай хандлагыг баримталж, Хятадын ард түмнийхээ амь нас, эрүүл мэндэд хариуцлагатай хандахын сацуу даян дэлхий халдварын тархалттай тэмцэх ажилд хариуцлагатай оролцсоор ирсэн. Хятад улс коронавирусийн генийн дарааллыг хамгийн хурднаар тогтоож дэлхий нийтэд энэ мэдээллээ хуваалцан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын нийгэмтэй нягт харилцаа, зохицуулалттай хамтран ажиллаж, тархалтаас урьдчилан сэргийлэх туршлагаа бүх улс орнуудтай хуваалцаж, тархалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өрнуулж байна. Хятадын ард түмэн асар их төлөөс, золиос гаргаж халдвар гадагш тархахыг дээд хэмжээгээрээ хязгаарласан. Үүгээрээ дэлхий нийтэд цаг хугацааг хожиж өгснөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын нийгэмд өндрөөр үнэлэгдэн сайшаагдсан.

Дэлхийн олон газарт коронавирус тархсан өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах эрхэм чухал амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, дэлхийн улс орнуудтай хамтран, гар гараасаа барилцан халдварт өвчинтэй тэмцэж, бүх чадлаараа олон улсад тусалж, хариулж байна. Хятад улс хөгжиж буй орнуудад халдварт өвчинтэй тэмцэх чадвараа сайжруулахад нь туслах зорилгоор ДЭМБ-д 20 сая ам.долларын хандив өгсөн. Пакистан, Япон, Солонгос, Иран, Африкийн холбоо болон Серби зэрэг 80 улс орон, бүс нутагт эмчилгээний эд материалын тусламж үзүүлсэн. Иран, Ирак, Итали зэрэг олон улсуудад эмнэлгийн мэргэжилтний багийг томилж, Хятадын талын хамгийн шинэ эмчилгээний удирдамжийг зуу гаруй улс оронтой хуваалцаж, өвчтөн нарыг эмчлэх оронтод ажиллаж байсан хятад эмч мэргэжилтнүүд олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ олон удаа цахим хурал хийж, туршлагаа хуваалцаж байна.

Хятад улс халдварт өвчинтэй эрс тэмцэж байгаа чухал үед, Америк,зэрэг зарим нэг улс орнууд, улс төрчид халдварт өвчин дэгдсэн бурууг шалтгаангүйгээр Хятад улсад тохож, вирусийг ашиглан Хятад улсын нэр хүндийг сэвтээж, тэр ч байтугай Хятад улсын сонгосон хөгжлийн зам, тогтолцоог дайран гутааж, халдварт өвчнийг ашиглан Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийг оролдож байгаа нь харамсалтай. Халдварт өвчин тархсан энэ үед гүтгэж гүжирдэх нь вирусээс илүү аюултай гэдгийг онцолмоор байна. Хятад улсын дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө гаргасан золиос, хувь нэмрийг дэлхийн нийт харж байгаа, цөөн хэдэн хүмүүсийн Хятад улсыг гутаах гэсэн оролдлого амжилт олохгүй, дэмжигдэхгүй, зөвхөн бусдад болон өөрт нь хохиролтой.

Хятад, Монгол хоёр орон уул усаар холбогдсон найрсаг хөршүүд төдийгүй зовлон жаргал нэгтэй үнэнч нөхөд билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга халдварт өвчин дэгдсэнээс хойш Хятад улсад айлчлал хийсэн анхны гадаад улсын төрийн тэргүүн болж Хятадын талд эмгэнэл, дэмжлэг илэрхийлж, гучин мянган толгой хонь бэлэглэсэн явдлыг бид мартахгүй. Монгол Улсын бүхий л салбарынхан мөнхийн хөршийнхөө төлөө, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэхэд хандав тусламжаа идэвхтэй илгээж, халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлснийг бид мартахгүй. Халаасны мөнгөө хандивласан бяцхан Монгол охин Мишюэ (Мишээл), салхи цаснаар ЭСЯ-ыг зорин ирж хандив өргөсөн буурал эмээ, Хятад улсыг дэмжиж зоригжуулсан дуу хөгжим, дохионы хэл дээрх бичлэг зэргийг бид мартахгүй… Монголчууд “Хүнд үед чамд тусалж байгаа хүн баян биш байж болох ч анд чинь байдаг” хэмээн ярьдаг. Монголын талын эдгээр үнэт дэмжлэг, тусламж, Монголын ард түмнээс ирсэн үнэнч сэтгэл, нөхөрлөл Хятад улсад өргөн дэлгэр тархаж, Хятадын ард түмний сэтгэлийн гүнд хүрлээ. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монгол нөхөддөө дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийх үеэрээ, Хятадын тал үнэнч нөхдөө мартахгүй, цаашид ч мөн Монгол улс болон дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, халдварт өвчний эсрэг хамтран үр дүнтэй тэмцэх болно гэсэн билээ. Саяхан, Монгол Улсад коронавирусийн импортлогдсон халдвар илэрлээ. Үүнд үй түмэн Хятад ард түмний сэтгэл зовниж, Хятадын интернет хэрэглэгчид Монгол Улсын төлөө залбирч байна. Хятадын Засгийн газар болон ард иргэд олон хэлбэрээр Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх тэмцлийг дэмжиж байна. Хятадын талаас Монголын талд үзүүлж буй анхны багц оношлуур, хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг эмнэлгийн хэрэгслүүд удахгүй Монгол Улсад хүрэх бөгөөд үүний дараах эд материалын тусламжууд мөн бүрдэх шатандаа явж байгаа.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо Монгол Улсын ЭМЯ-тай хамтран гуравдугаар сарын 18-ны өдөр эмч мэргэжилтнүүдийн видео хурал зохион байгуулж, Хятадын талын мэргэжилтнүүд Монголын мэргэжил нэгт нөхдөд Хятадын талын хамгийн шинэ эмчилгээний арга болон зохих туршлагуудыг нарийвчлан танилцуулж, хуралд оролцогчид дэлгэцээр дамжуулан бие биедээ анхаарал хандуулж, зоригжуулж байлаа. Хурал өндөрлөх үед халуун дотно алга ташилт нижигнэсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хоёр орны эрүүл мэндийн салбарынхан хүчин чармайлтаа нэгтгэж, мөр зэрэгцэн тэмцэж байгааг хараад сэтгэл минь догдлолоор дүүрсэн. Яг л Ши Жиньпин даргын хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтаын нийгэмлэг хэмээн хэлсэнчлэн энэхүү халдварт өвчин биднийг жаргал зовлон нэгтэй, хувь заяагаар холбоотой гэдгийг баталлаа. Миний бие улс орнуудын хамтын хичээл зүтгэлээр, хүн төрөлхтөн түргэн хугацаанд халдварт өвчинтэй тэмцэх тулаанд ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хятад, Монголын харилцаа болон хоёр орны ард түмний найрамдал халдварт өвчний сорилтыг даван туулж, улам илүү бат бэх болох болно.

Улаанбаатар

2020 оны гуравдугаар сарын 24

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-24 202.126.89.156

Ervvl mend bol hamgiin chuhal… uwchin zowlon hvniig garal vvsleer yogadaggvi!!!
Etssiin etsest bid 1 delhii deer orshin togtnodog bilee

Avatar

Хятад 2020-03-24 122.201.31.250

халдварт өвчин дэгдсэн нь Хятад улсын түмэн буруу бздаанууд яагаад буруугаа хүлээддэгүй юм дэлхий дээр гарсан бүх хохиролыг төл.

Avatar

Монгол хүн 2020-03-24 202.21.100.210

Хятадууд хөдөлдөг амьтай болгоныг иддэг байдалдаа өөрчлөлт хийхгүй бол болохгүйн дээ. Бид тэгээд аялаад очихоороо бас нөгөөхөөс нь идэж үзье гэдэг сониуч зан гаргадаг гэж байгаам.

Avatar

Иргэн 2020-03-24 202.9.40.60

Монголоор их сайн ярьдаг юм байна лээ

Avatar

HM 2020-03-24 79.71.148.138

Хүн, хүчээр зодсоор байгаад хяналтанд оруулаад авдаг шүү. Ийм байхад нөгөө муу ко нь болийлдоо ахаа гэнэ биздээ. Том улс ч сайхан юмаа. Манайх ч бас дутахгүй ээ. Ямар ч байсан хяналттай байгаа. Энийгээ алдахгүй байж байгаад наадмаас өмнө нам дараад авах юм шүү. Энэ жилийн наадам урьд урьдынхаас сайхан болноо.

Avatar

ББ 2020-03-24 59.153.112.88

Ямартай ч Хятад Монголын харилцаанд сайнаар нөлөөлж байх шиг байна даа. Хөрш улсууд одоо ирээдүйгээ хараад ойлголцоод явсан нь дээр л дээ.

Avatar

Zochin 2020-03-24 24.46.100.17

Delhii Aziinhnii uhaan,undetgel t ulamjlal,humuujlil,uigaggui temtsegch,ylagchiig harj huleen zovshoorson gej bodoj b.a
Azia hun gedgeeree baharhaj bh heregtei,bidnii humuujil,soyol,ulamjlal,gaihamshigtai

Avatar

зочин 2020-03-24 66.181.181.92

хачин доромжилсон үг өгүүлбэр бичихийг хориглох. Элчин сайдад талархалаа илэрхийлье. Баярлалаа

Avatar

Зочин 2020-03-24 202.126.89.196

Хятадууд нохой муур , сарьсан багваахай идэхээ болих хэрэгтэй, харахаас ой гутмаар бичлэг youtube дээр их байна шүү , корона вирус тэндээс үүссэн гэсэн

Avatar

Зочин 2020-03-24 103.26.195.163

👏👏👏

Avatar

Зочин 2020-03-24 202.126.89.196

Хятадын ард түмэн мундаг шүү

Avatar

Зочин 2020-03-24 66.181.178.107

Сайн мэдээ. Сайхан цаг ирнэ гэж үнэн шүү. Тусгаар улсыг минь хүндэтгэж, хамтарч ажиллаж байгаад баяртай байна. нэг талаар Ковид-19 биднийг ойртуулж, бие биенээ зөв ойлгоход нэг алхам хийлэгсэн. Та энэ бүхэнд үлгэрлэн оролцсон. Танд сайн сайхан бүхнийг хүсье. Хятадын ард түмэнд ЭРҮҮЛ ЭНХИЙГ хүсье.

Avatar

Зочин 2020-03-24 202.126.88.50

Бид сайхан цагыг тун удахгүй үзнэ

Avatar

Зочин 2020-03-24 103.57.95.144

hytqdiin Ard tymend bayarlalaa.mgl hyn uhaantai zyv yarij bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж