Филипп Киркоров коронавирусийн шинжилгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Филипп Киркоров коронавирусийн шинжилгээ өгчээ

Филипп Киркоров коронавирусийн шинжилгээ өгчээ

Москва хотод төлөвлөгдсөн тоглолтоо цуцлаад байгаа ОХУ-ын дуучин, продюсер Филипп Киркоров өөрийгөө гэртээ тусгаарлажээ. Түүнд америк найзууд нь коронавирусийн түргэвчилсэн тест илгээсэн аж.

Тэрбээр энэ тухайгаа инстаграм хуудаснаа мэдээлэхдээ "Түргэвчилсэн тестээр өөрийгөө шинжихэд ердөө нэг дусал цус байхад хангалттай юм байна. Яг л жирэмсний тесттэй адилхан. Ашгүй, би халдвар аваагүй болох нь тогтоогдлоо" гэжээ.

Тусгаарлалтад байгаа Филипп Киркоров өдрийг хоёр хүүхдийн хамт, олон ангит кино үзэнгээ өнгөрүүлж байна.

ОХУ-д коронавирусийн халдвараар өнгөрсөн шөнө 71 хүн шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 438 болж, нэг хүн нас барж, 17 хүн эдгэсэн ажээ.

А.АНИР

Эх сурвалж: Cosmo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж