Токио-2020 зуны XXXII олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гарсан тухай ОУОХ-ны гишүүн олон нийтэд ил болголоо. Саяхан IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-оос Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах эсвэл хуваарийн дагуу зохион байгуулах шийдвэрийг нэг сарын дотор гаргана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдэв.
Тэрбээр "ОУОХ үүсээд буй нөхцөл байдал дээр тулгуурлан олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрээ гаргасан" хэмээжээ. Тус холбооноос албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч Канад, Австрали зэрэг улс орнууд covid-19 өвчний тархалтын улмаас тамирчдаа ирэх зуны олимп хуваарийн дагуу зохион байгуулагдвал оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.
Ямартай ч ОУОХ-ны гишүүний хэлж буйгаар ирэх зуны Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Харин хэзээ албан ёсны шийдвэрээ танилцуулах нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ