Аймгийн арслан Б.Баатарцол түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Б.Баатарцол түрүүлэв

Баян-Өлгий аймгийн "Бес богда бүргэд" дэвжээний бөхчүүдийн барилдааныг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай. Ингэхдээ тус аймгийн сумдуудын нэрэмжит болгон өөр өөр сум зохион байгуулдаг бөгөөд энэ сарын барилдааныг Сагсай сум зохион байгуулжээ.

"САГСАЙ ХӨГЖЛИЙН САН"-гаас ээлжит барилдааныг 10-р сарын 31-ний өдөр "Их засаг" их сургуулийн зааланд зохион байгууллаа. Барилдаанд аймгийн арслан Б.Баатарцол, Х.Асен, Н.Мустафа М.Еркебулан, Х.Айдос нараар магнайлуулсан аймаг сумын цолтой 48 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, "Бес богда бүргэд" дэвжээ, "Рысжан" ХХК-ний бөх, аймгийн арслан Б.Баатарцол түрүүлж, Алтай сумын харьяат, 4-р цахилгаан станцын бөх аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн харцага У. Береке нар шалгарав.

К.БАРБОЛ

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж