МАН-ын үед гэмт хэрэгт холбогдсон “гишүүд” | News.MN

МАН-ын үед гэмт хэрэгт холбогдсон “гишүүд”

МАН-ын үед гэмт хэрэгт холбогдсон “гишүүд”

МАН-ын үед гэмт хэрэгт холбогдсон “гишүүд”

 МАН-ынхны холбогдсон дуулиант хэргүүд дуншсаар ирэх хаврын сонгуультай золгох бололтой. Тухайлбал, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг шийдэгдэхгүй явсаар хоёр жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд эх баригч намынхан хэрэгт холбогдсон гишүүдээ “өмгөөлж”  суусан нь нууц биш. Одоогийн байдлаар МАН-ын парламентад яллагдагчаар татагдан шалгагдаж буй дөрвөн гишүүн бий. Түүгээр зогсохгүй Төрийн ордонд хүн амь насаа алдсан хэрэг, УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон нь МАН-ын түүхэн дэх “хар толбо” гэж хэлж болохоор юм. Энэ удаад “томчуудын”  хэргийг тоймлон хүргэе.


  • УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Тэрбээр хоёр удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан юм. Ийнхүү шүүхээс ял сонссон тэрбээр 409 дүгээр хорих ангид ял эдэлж байна.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ

УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байсан. Уг хэргийг 2019 онд Улсын дээд шүүх эцэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгов. Эргэн сануулахад анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Елузагт мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгах шийдвэр гаргасан билээ.

  • УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯР

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, намаасаа хөөгдсөн Н.Номтойбаярт өнгөрөгч хоёрдугаар сард хилийн хориг тавьсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм. Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан. УИХ-аар энэ асуудлыг нь хэлэлцээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэхээр болсон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуй нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм.

Прокурорын байгууллагаас Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл бий.

Шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн батлан даалтад байсан Б.Батзоригийг зарим хүнтэй уулзах, хилээр гарах, тодорхой бүс нутгаас гарахыг хориглох буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан. Түүнийг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан гурав дахь эрхэм эрүүгийн хэрэгт шалгуулах болсон билээ.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН, Б.ДАМБА-ОЧИР НАР

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгж, компаниар дамжуулан зээл авсан УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж байгаа аж.

Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо компанийг дэмжиж, ЖДҮХС-д албан бичиг явуулсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь АТГ-аас дуудаж асуулга асуусан шүү дээ. Бүгд бичиг хийж өгсөн байхад яагаад намайг УИХ-д оруулж ирж байгааг гайхаж байна.

Би төрийн ажлыг цэгцлэх, сайжруулах зорилгоор гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. Намайг өргөн барьсан болов уу. Түүнээс биш миний хамаатан садны нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх” хэмээн мэдэгдэж байсан юм.

  • НИТХ-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР

Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгохыг завдсан үндэслэлээр хуулийнханд шалгагдаж, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял аваад байсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын дарга Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарын өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэрэг нь прокурор руу буцсан.

Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, 60 тэрбумын бичлэгийг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн юм.

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан Эрүүгийн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэх зүйл ангиар өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-03-24 202.9.47.29

ЮУ ВЭ.??? МАН ЫНХНЫ ҮЕД ГДГ ЧНЬ ЮУ ГСН ҮГВЭ..ОДОО ТГЭЭД МАН НЭРЭЭРЭЭ БГААЛ БЗДЭЭ…МАНЫХАН ЧНЬ БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДШҮҮДЭЭ..!!! СҮҮЛД НЭР НЬ ГАРСАН НОХДУУД ЭНЭ ХЭДЛ БОЛОХООС ӨМНӨ НЬ ЗӨНДӨӨ Л ГАРЧ БСАНДАА..!!! МАНЫХНЫ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУЛГАЙЧ НОХДУУДЫГ ДУРЬДААЧЭЭ…СХД ИЙН ЗАСАГ ДАРГА ХЖ БСАН ХУУРАМЧ ДИПЛОМТ САЙХАНБАЯР НЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА БОЛЧИХСОН ТУУЖ ЯВНА.ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ МӨНГӨӨР АВИЛГАДАЖ ДЭЭШ ЗАЛРАГСДЫГ ЗАЙЛУУЛЖ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ….

Avatar

Зочин 2020-03-24 66.181.189.225

Ундармаагаа,Ундраагаа барьж шоронд хий,нэг иь ЖДУ чинь,Нөгөөх эь Уран чинь сая юугаа хайж Н.Энхбаяртай сүжирч яваад ирсэн бэ? сайн шалга,сонгуулийн мөнгөө Францаас нэхэж яваад ирсэн байх,тэнд нь хаяхгүй яагаад аваад ирсэн бн?. Элбэгдоржын зүүн гар юм бишүү.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.189.225

Мияагийн залуу ингээд цэвэрхэн үлдэж чадаж байгаа биздээ. Энэ хүнээс ихийг сурцгаа.

Avatar

Нэргүй 2020-03-24 139.5.216.148

Ц.Сандуй бол гэмт хэрэгтэн бус хилмэгдэгч шүү?! Түүнийг чөлөөлөх хэрэгтэй?!

Avatar

Зочин 2020-03-24 139.5.216.148

Ц.Сандуй бол гэм хэрэгтэн бус хилмэгдэгч шүү?! Гэмгүй хүнийг чөлөөлөх хэрэгтэй?!

Avatar

Иргэн 2020-03-24 139.5.216.148

Ц.Сандуй бол гэмт хэрэгтэн бус хилмэгдэгч?! Шүү?!

Avatar

Зочин 2020-03-24 202.9.40.72

Ундармааг шийтгэх хууль байна уу.насаараа төлж тэтгэвэрт гарах үед хэрэглэх өндөр настнуудын мөнгийг идсэн шулам гэх үү.одоо өсөж байх мөнгө Ямарч хүү тооцогдохгүй ханшийн уналтанд улам чадвар нь буурч эргэж олдох найдлага байхгүй шахам байгаа юм бишүү.гэтэл хуримтласн мөнгө алдсан хүмүүс нэмж цалингаас авах хууль яриад явах юм.

Avatar

ИРГЭН 2020-03-24 202.126.88.200

МАНАЙ УЛС ТӨРЧИД ИЙМ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ОДООГООР АРД ТҮМЭН ДААН Ч ТЭНЭГ БАЙНА ДАА. АРД ТҮМЭН УХААНТАЙ БАЙСАН БОЛ ИЙМ ТЭНЭГ УЛС ТӨРЧИД ГААРАХГҮЙ БАЙХ БАЙСАН. СОНГУУЛЬД Ч НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ЧАДАХГҮЙ. МАНАЙ УЛС ТӨРЧИД АРД ТҮМНЭЭ ЭЛГЭ БАРЬДАГ БАС ДОРОМЖИЛДОГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

mgl 2020-03-24 202.9.40.75

Ed nar shorond orno, AN-d ednees dor etgeeduud duuren baina. Udahgui eelj ni irne.

Avatar

Зочин 2020-03-24 176.63.29.85

Мурат АН-ых

Avatar

Зочин 2020-03-24 202.9.46.162

ЯАГААД М.ЭНХБОЛД БАЙДАГГҮЙ БИЛЭЭ?

Avatar

1 2020-03-24 64.119.16.236

МАН-ынхан ядаж ил болсон хулгайчдаа нэр дэвшүүлэхээ болино уу.Дээрх гишүүдээс гадна ахиад ч байгаа биздээ.
Иргэдийн төлсөн нийгмийн даатгалын мөнгийг банкаа дампууруулан авсан Ундармаа өөрөөсөө ядаж ичээд нэр дэвшихгүй байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-03-24 103.212.117.239

Төслийг өөрийн толгойгоороо боловсруулж,мөнгө олох зорилгоор бусдын итгэлийг олж авах явцдаа нууцаар бичлэг хийж мөнгө шантаажилсан Доржзодов уснаас хуурай гарч байгаа бол түүнийг хэргээс мулталж байгаа хүний захиалгаар хийж байгаа н тодорхой шүү дээ???

Avatar

Halh 2020-03-24 43.242.243.50

Uursuddu hariutslaga tootsoj chaddag nam bndaa, demjinee yamar ch bsan

Avatar

Зочин 2020-03-24 103.212.116.40

тэтгэвэр тэтгэмждээ зориулж телж бсн бидний татаварыг хулгайлж хармаалсан ундармааг яагаад нэрлэхгуй бн вэ?

Avatar

Зочин 2020-03-24 192.82.69.204

худлааг үнэн болгож, хүний мууг үзэхийн төлөө сэтгүүлзүй байдаггүй юм!!!

Avatar

Зочин 2020-03-24 192.82.69.204

сэтгүүлзүй гэдэг худлааг үнэн болгож хүний мууг үзэхийн төлөө байх ёсгүй юм даа

Avatar

MAN 2020-03-24 174.246.198.79

Hulgai hychin luivar

Avatar

Зочин 2020-03-24 66.181.186.169

Бүгд хулгайчид шүү.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.186.169

ЖДҮчид гээд бас зөндөө хулгайчууд бий.

Avatar

Зочин 2020-03-24 124.158.107.35

Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хүн ямар хариуцлага ногдуулдаг билээ толгойлогч м.энхболд гэмт хэрэгтэн бусуу

Avatar

Зочин 2020-03-24 124.158.107.35

Бусад 40 н ЖДҮ чин хаачсын?

Avatar

ЗОЧИН 2020-03-24 103.26.193.127

ҮНЭХЭЭРИЙН ИХ НАЙДЛАГА ТАВЬЖ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРГАСАН СОНГОГЧ ОЛНЫ ИТГЭЛИЙГ ШАВАРТАЙ ХУТГАСАН !!! МАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН УРАГ ТӨРӨЛ ЛУЙВАРЧДЫН ГАРТ ОРСОНЫГ ХОЖУУ Ч ГЭСЭН ИРГЭД УХААРЛАА !!! МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АМЬДРАЛ ХАЙРАН ГЭХЭД ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ 4 ЖИЛ УРСАН ӨНГӨРЛӨӨ!!! ЭД АЛБАН ТУШААЛ , ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ДОТРОО АЛАЛЦАН ГАДНАА ПОПОРСООР БУСДАД БУРУУГАА ЧИХЭН ИДЭЖ АШИГЛАХЫН ДОН ТУСАН БҮХИЙ Л БОЛОМЖУУДЫГ АЛДАХГҮЙ АЙЖ ИЧИХГҮЙ ЦАГААНДАА ГАРЧ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ САНХҮҮГ ЦУС

Avatar

Иргэн 2020-03-24 139.5.217.61

АН-ын засгийн үед Монгол улсад гэмт хэрэг гардаггүй, УИХ2ын гишүүд сайд дарга нь гэмт хэрэгт хобогддоггүй байсан билүү??? Миний санаж байгаагаар ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН АДГИЙН луйврууд бүгд хийгдсэн дээ

Avatar

zochin 2020-03-24 66.181.179.176

ene aynzaar songuulid orj bolokhgui dee shinejlekh kheregtei dee ard tumen medekhgui bish shuu dee

Avatar

Зочин 2020-03-24 150.129.141.247

АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ТААРСАН ТӨР ,ТААРСАН АВИЛАГЧИД .

Avatar

Иргэн 2020-03-24 103.212.119.140

Нөгөө шударга ёсыг тогтооно гэж чичирч байгаад Ерөнхий сайдын суудлыг дээрэмдэж авсан Хүрэлсүхийн ЖДҮ-ийн зээл төлөгдсөн үү????

Avatar

Иргэн 2020-03-24 43.242.243.14

Ундармаа НД-ийн санг идэгч

Avatar

Зочин 2020-03-24 103.57.94.16

Өнөөг хүртэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа тэр олон авилга албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг яана аа!? Хамгийн сүүлийн жишээ Батүүлийн өмгөалөгч байхгүй шүүх хурал хойшилсон гэх мэт

Avatar

Иргэн 2020-03-24 43.242.243.14

Монголын ард түмний Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр гараа угаасан Ундармаа болон холбогдогчдыг яагаад гэмт хэрэгтэнд тооцохгүй байгааг хэлнэ үү. Энэ хэрэгт өөр хэн нэгэн холбоотой болоод энэ Ундармаа ингээд ард түмний эрх ашгаар тоглоод байгаа юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж