Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ | News.MN

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100-92.9 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Эдгээр хуулиудыг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарган, нэгтгэхээр болж байна.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэх ёстой хэмээн үзлээ. Ингэхдээ уг хуулийг мөн хэлэлцэхийг нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдож гарсан зохицуулалт туссан тул ийн тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Онцлоход, Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн тухай зохицуулалт туссан бол Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төслүүдэд УИХ-ын сонгууль зохион байгуулахтай холбоотой зохицуулалт суусан юм. Эдгээрт ижил болон өөр зохицуулалтууд  олон бий. Жишээ нь, Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуульд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 48х28-аар, Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд мөн одоогийн тогтолцоогоо хадгалахаар тусгасан. Гэхдээ нэг тойрогт нэг намын хоёр хүн нэр дэвшиж саналаа хуваадгийг болиулж хаалт тавьсан зохицуулалт тусгасан. Харин О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Монгол Улс нэг тойрог байхаар заасан нь намаа дугуйлахын хажуугаар хүнийг нь хамтад нь дугуйлах зарчим юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч эхлээд хуулийг баталсны дараа тогтоолыг нь хэлэлцэх нь зүйтэй юм хэмээн үзлээ.

Энэхүү тогтоолоор санал асуулгыг зохион байгуулах тов тогтоохтой холбоотой зохицуулалт туссан юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-17 122.201.21.232

namiin jagsaaltguigeer songuul yavuulah bolomjgui gej baigaa yum baina ene bol uursduu 28 suudal albaar avch uldeh huvilbar ard tumniihee sanaliig ene asuudlaar avaya bid engiin arduud ene luivaraas zalhaj bn suuliin jiluuded 76 gishuudiin huraldaa suusan baidal tsagaaraa heden hunii bureldehuuntei hurliin irts huuli batalj baiv ter diilenhi olomhi geed baigaa heden hun baiv geed ard tumendee tailagna heden gishuun medeeleliin heregs leleer shuumjiluulj baiv yamar asuudlaar gehmet mun yamar huuli bolvsruulav iimerhuu asuudalaar sudalgaa gargaj songogchidad medeelel ugnu ih huraliin tamgaiin gazaraa

МОНГОЛ 2015-11-17 150.129.141.142

Үндсэн хуулиар хүлээсэн иргэн бүрийн эрхийг улаан цайм зөрчиж Намын жагсаалт гэгч бузрын луйвраар УИХ-д гардаг балиар юмыг болиулах хэрэгтэйш дээ........

Тэнгэрийн бөө 2015-11-17 103.26.194.225

Холимог тогтолцоо хэрэггүй. Зүгээр л ард түмний сонгууль гэгчээр явуулсан ононо. Холимог гэхээр нөгөө намуудын дотроос бүр тархи нь эргэчихсэн юмнууд УИх-д ороход гай болно.

МОНГОЛ 2015-11-17 150.129.141.142

Өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

ХИЙСЭН БУЗАРАА ЦЭВЭРЛЭМЭЭР ЮМАА 2015-11-17 188.166.27.163

Улс төрчид өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж ирсэн. Тэд УИХ гишүүн атлаа Засгийн Газрын гишүүн болж мөнгө зарцуулах, захирах эрхийг хамтад нь эдлэнэ гэж үндсэН хуульд өөрчлөлт оруулж үндсэн хуулийг дордуулсан. Үр дүнд нь тэд мөнгийг дураараа зарцуулж, дураараа шийдвэрлэдэг болсон. Хэн ч үг хэлж чадах аа больсон. Зарим нь УИХ гишүүний бүрэн эрхийн хүрээнд цагдаа прокурор шүүхээс зугтаж засгийн мөнгийг дураараа зарцуулах болсон. Тэгээд ард түмэн за яахав та нарыг сонгуулиар авч хаяна даа гэсэн чинь новшнууд намын жагсаалт гэх зүйлийг санаачилж намдаа авилгал өгөөд жагсаалтаар гишүүн болдог болсон. Ингээд ард түмэн шийтгэж чадах аа больсон. Сонгуулиас сонгуульд намын жагсаалтад нуугдаж, сонгуулиас сонгуульд төрийн мөнгийн давхар дээлийнхээ тусламжаар идэх болсон. Энэ новшнууд одоо 76-гаа 99 болгож. Намын жагсаалт, давхар дээлийнхээ эрх ашгийг бүр нэмэх гэж байна. Давхар дээл, намын жагсаалт хоёрыг үгүй хийгээгүй цагт ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛНӨ ГЭЖ БҮҮ САНА. ХИЙСЭН БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ ХЭЗЭЭ Ч БАГАДАЖ БАЙГААГҮЙ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМНИЙ СӨХРҮҮЛЖ УЛС ЭХ ОРНОО ДАМПУУРУУЛАХАД ХҮРГЭСЭНИЙГ БОДОХОД ХАРИН Ч ИХДЭЖ ГЭЖ ИРГЭН БИ БОДОЖ БАЙНА. НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛЭЭ АВЧ ХАЯЖ ХИЙСЭН БУЗАРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ.

zochin 2015-11-17 202.179.12.6

ULC 76 TOIROG baih hi xamgiin zob hubilbar. ALI TOIRGOOC GARCAN XEN XEN BE? GEDEG NI BYH HYND IL XARAGDANA! NAMIIN jagcaalt aar orj irj baigaa noxduud BARAG ihenh ni hudal xymyyc baidag! CANALIIN KNOFIIG 4-n JILD xen XEDEN udaa ecreg darcan ,ulc ornihoo ecreg canal xeden udaa darcnaar tuhain uih-iin gishyyd xen ni xen be? gedeg ni conguuliin omno jagcaalt garaxlaar tanigdana!

777 2015-11-17 103.229.120.100

Ард түмэн өөрсдийнхөө сонгож гаргаж ирсэн төр засаглалаа хяналтандаа байлгаж шахаж шаардаж чадахгүй байгаа учраас сайн төр-засаглалтай болно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй юм. Иргэдийхээ төлөө ажилладаг, жинхэнэ шударга Ардчилсан Төрөө сонгох Монголын ард түмний сонголт бол бидэнд тулган хүлээлгэж, гоёмсгоор тайлбарлаж байгаа одоогийн сонгуулийн хууль, сонгуулийн системийн тухай асуудал огт биш. Ард түмэн ямар арга замаар, хэрхэн яаж, хэнийг дундаасаа Төрд төлөөлүүлэн сонгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх нь ардчилсан шударга ёсонд нийцнэ. Шударга ёс мандтугай. Эрх чөлөө мандтугай !!!

Зочин 2015-11-17 103.229.120.100

О.Баасанхүү л хэлсэн болохоос хэлсэн санал нь зөв байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж