Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хандивын ангиа гэж!

Их, дээд сургуулиудын хичнээн оюутан элсүүлэх нарийвчилсан тоог салбарын сайд өнгөрсөн хавар баталсан. Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид ирээдүйн мэргэжлээ эзэмшихийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтаар үнэлүүлсэн онооныхоо чанар чансаагаар их, дээд сургуулиудын тогтоосон босго онооны дагуу суралцах сургуулиа сонгодог. Гэтэл тухайн үед элсэлтийн хяналтын тоонд багтаан журмын дагуу оюутан элсүүлж байна гэж сүржигнэж байсан өнөөх хэдэн төрийн хэдэн их сургуулиуд намар болгон нэмэлт элсэлт буюу хандивын ангид элсэлт авдаг “тусгай журам” тогтоод нилээд хэдэн жилийг үдлээ. Их дээд сургуулиудын элсэлттэй холбоотойгоор төрийн өмчийн сургуулиудын дунд яригддаг нэг зvйл бол хандивын гэх тодотголтой анги юм. Энэ нь юу гэвэл тєрийн ємчит сургуулиуд БСШУЯ-ы сайдын тогтоосон тооны хязгаарт нийцүүлэн босго оноо тогтоон оюутан элсvvлдэг. Гэтэл оноо нь хvрээгvй vлдсэн хvvхдvvдийг хандиваар элсvvлэх талаар төрийн өмчит их, дээд сургуулиуд дур мэдэн дотоод журмаар зохицуулсан журам гаргаж, жил бүрийн намар нэмэлт элсэлт зохион байгуулдаг. Тєрийн ємчит томоохон сургуулиудад энэ бол хэвийн vзэгдэл. Жил ирэх тусам хандивын ангийн төлбөр чангарсаар байгаа нь нууц биш. Төрийн өмчит их дээд сургуулиудын нэг болох МУИС-ийн Олон улсын харилцааны ангид элсэн суралцах оюутны сургалтын төлбөр энэ жилийн хувьд нэг сая төгрөг. Шинээр оюутан болж орох хvvхдvvдийн элсэлтийн ерєнхий шалгалтын оноо 800-гаас дээш байхаар тус сургуулиас босго оноо тогтоосон. Хэрэв болзолын дагуу зохих оноог авсан тохиолдолд бvртгvvлэх эрхээ авна.

Энэ онооноос доогуур атлаа тухайн сургуульд суралцах хvсэлтэй байгаа бол хандивын мєнгє тєлж, жил бүрийн намар буюу нэмэлт элсэлтээр орох боломжтой. Элсэлтийн шалгалтын онооны их, багаас хамааран тєлєх мєнгє єєр єєр. Тухайн сургуульд хандиваар элсэж орохын тулд сургалтын төлбөрөөс гадна ойролцоогоор 1-3 сая төгрөгийг сургууль хөгжүүлэх сангийн дансанд тушаадаг гэнэ.  Уг сангийн захиран зарцуулах эрхийг их дээд сургуулийн захирал мэддэг. Үүнд л их нарийн учир байдаг аж. Тухайлбал МУИС-ийн захиралын албыг хашиж явсан Ганцог, С.Даваа нар нь хандивын мөнгийг хууль бусаар, хараа хяналтгүй зарцуулсан зэрэг шалтгаанаар албан тушаалаасаа мултарсан гэх яриа ч чих дэлсэх болсон. Харин өнгөрсөн хавраас МУИС-ын захиралын албыг хашиж буй С.Төмөр-Очироос сургууль хөгжүүлэх санд төвлөрүүлдэг хандивын мөнгийг энэ жилийн хувьд хэрхэн зарцуулсан талаар асуухад “Энэ албыг аваад хэдхэн сар болж байгаа болохоор хаашаа, ямар чиглэлээр зарцуулсан талаар одоогоор надад мэдээлэл алга байна” гэсэн хариултыг өглөө. Тус сургуульд жилдээ хандивын ангид оюутан элсүүлснээр 500 саяаас нэг тэрбум төгрөгийг хуримтлал үүсдэг ч хаагуур, ямар шугамаар зарцуулсан талаарх үнэлгээ, дүгнэлт, аудитын шалгалт ерөөс хийгээгүй байдаг талаар тус сургуулийн нэгэн нэрээ хэлэхийг хүсээгүй багш бидэнд мэдээлэл өгсөн юм.  Төрийн өмчийн гэх тодотголтой эдгээр сургуулиудын “санаачлан” гаргасан хандивын анги гэдэг нь нэг ёсондоо хаврын Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар явуулсан элсэлтийн ерөнхий шалгалтыг үгүйсгэж байна гэж хэлж болох юм.

Өөрөөр хэлбэл өдөр шөнөгүй шалгалтандаа бэлдэж хангалттай оноо авч их сургуульд орсон хүүхэд, оноо хүрээгүй ч сургуульд хандив өргөснөөр адилхан л нэг ангид орж байгаа нь өнөөгийн боловсролын бас нэг алдаа завхрал. Нөгөө талаар их дээд сургуулиудын удирдлагуудын бизнес болж хувираад байгааг харуулж байна. Тухайлбал 2006-2007 онд тухайн үеийн захирал Ганцог хандивын мөнгө буюу тухайн сургууль хөгжүүлэх сангийн дансан дахь мөнгийг барьцаалан 20 сая долларын үнэ бүхий эрдэнийн чулуу худалдаж авсан, мөн түүний охин болох Г.Уянга гэгч нь МУИС-ийн Олон улсын харилцааны их сургуулийн барилгын бүх вакум цонхыг өндөр үнээр “шахаж” борлуулахдаа тус сургуулийн данснаас шууд гарган зарцуулсан тохиолдлууд тоо баримттай байдаг аж.  Ингээд бодохоор их дээд сургуульд хандиваар элсэхийн тулд сургалтын төлбөр, хандив болох багагүй мөнгө, дотуур байр болон хичээлийн хэрэгсэл, хувцас хунарын мєнгийг тооцвол дундаж амьдралтай монголчуудын нуруунд хvндэдсэн ачаа болох нь ээ. Нийгэмд ийм "хахууль" vvсчихэж. Жилд ойролцоогоор дєрвєн сая гаруй тєгрєг тєлж хvvхдээ оюутан болгох хvн ховор. Дээрээс нь автобусны билет, ахуйн хэрэглээний мєнгє зэрэг татаасууд мундахгvй их. Ингээд бодохоор ардын хvvхэд эх орондоо боловсрол эзэмших хvндхэн болжээ. Энэ мэтийн мєнгийг шууд тєлєєд хvvхдээ сургуульд оруулчих хvн ховор. Сvvлийн vед дундаж амьдралтай жирийн ардын хvvхэд хvсээд ч зарим томоохон сургуулиудад сурч чадахааргvй болжээ. Vvний зэрэгцээ тєрийн ємчит сургуулиас гадна хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд хандивын анги нээж, жишиг ханш тогтоочихож.

Гэхдээ хvссэн мэргэжлээр нь чанартай боловсрол vр хvvхэддээ эзэмшvvлэх гэсэн зарим эцэг эх дээрх сургуулиудын хандивын мєнгийг тєлєєд оруулдаг байна. Хандивын анги гэсэн нэрийн доор эцэг эхчvvдээс авч байгаа энэ мєнгє хаашаа урсаж байна вэ. Харин хандивын анги гээч нь хэдийдээ хаанаас гаргаад ирсэн орон тоо юм бүү мэд. Хаврын бүртгэлийн орон тооноос аваад ханцуйлчихдаг юм биш биз. Хандивын анги гэдэг нэг талаар зарим хүмүүст дахин нэг боломж олгодог ч цаагуураа бас боловсролын бизнес яваад байх шиг. Их, дээд сургуулиудад тийм л нэмэлт элсэлт авах орон тоо байдаг юм бол хавар нэгмөсөн бүртгээд авчихаж болохгүй гэж үү.  Манай улсын боловсролын тогтолцоо буруу хєгжєєд байна уу даа. Иймээс манайд мөрдөөд байгаа боловсролын салбарынхаа хууль, дүрэм зөрчсөн “нэмэлт элсэлт” буюу хандивын ангийг зогсоож, өнгөрсөн хугацааны захиран зарцуулалтыг хянах бүрэн эрх салбарын сайдад байдаг л баймаар юм даа. Боловсролын салбар ашиг хонжоо хайсан бизнес болчихож. Уг нь улс орны хєгжлийн тулгуур багана болсон дээд боловсролыг олгох үйл явц арын хаалгагvй байвал чанартай боловсон хvчин, чадварлаг мэргэжилтэн олноор тєгсч гарахсан. Нөгөөтэйгүүр ядуусын сурч боловсрох эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Баян хүн шалгалтанд бүдэрсэн ч хандив өгөөд сурч болдог, ядуус болохоор хаалттай хоцордог утгагүй тоголцоо үйлчилсээр байгааг юу гэх вэ. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж