Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг тодрууллаа.
-Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргажээ. Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ гэсэн үү?
– Тийм. Өчигдөр шөнөдөө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, өнөөдөр өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Ховд аймагт өнгөрсөн шөнө анхны бороо орлоо. Мөн Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орлоо. Тодруулбал, Увс аймгийн Малчин суманд хамгийн их буюу 17 мм цас орж, өмнө орсон цасан дээр 23 см нэмэгдээд байна. Салхины хувьд хамгийн хүчтэй салхи өчигдөр шөнө Говь-Алтай аймагт 20 м/секунд хүрч ширүүссэн гэсэн мэдээ ирсэн.
-Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байна. Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс танилцуулахгүй юу?
-Баруун аймгуудаас эхлэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байна. Увс аймагт цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ. Хур тунадасны хэмжээ 10 мм-ээс дээш орвол гамшигт үзэгдэл гэж үздэг юм. Цаг агаарын хувьд гуравдугаар сарын 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 28-наас ихэнх нутгаар дулаарна.
-Улаанбаатар хотод өнөөдөр цаг агаар ямар байх вэ?
-Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.
А.СҮРЭН
z 2020-03-24 103.212.118.123
Хур тунадасны хэмжээ 10 мм-ээс дээш орвол гамшигт үзэгдэл гэж үздэг юм. iim yum bichij bga huntei yu yarih be….. uhvel taarna
Зочин 2020-03-24 66.181.191.23
Muusain durvuduud um uzehed zugeer
Zochi 2020-03-24 66.181.176.187
Odoo orj bgaa boroo shondoo mos bolj hvn malgui holdoj vhne ubsiinhan aztai yumaa
Зочин 2020-03-24 66.181.161.20
ЧИ МУУ х*******н э****з МИНЬ ДӨРВӨДҮҮД ИЙМХЭН ЮМАНД СӨХӨРДӨГ ХҮМҮҮС БИШ ЧИ БОЛ ҮХЧИХНЭЭ БИД БОЛ БАЙДАГ Л ҮЗЭГДЭЛ ЗА ХӨВӨНТЭЙ ӨМДӨТ МИНЬ НААНАА ҮМХИЙР
Хотын балай эртийн бороо баяр биш 2020-03-24 185.220.103.4
Хаврын тэс хүйтэнд чам дээр ус асгаад араас нь хүйтэн болбол хөлдөж үхнэ биз. Хавар эрт бороо ороод араас хүйтрэх шиг ёрын юм байхгүй мал шууд хөлдөж үхдэг.
3 в-ийн ангийн даргад 2020-03-24 202.179.25.133
3 р ангид Геометр ордоггүй юм
3-в ангийн дарга. 2020-03-24 202.55.191.138
17 мм цас орж Увсад гамшигт үзэгдэл боллоо гэж бичсэн сурвалжлагч та 3-н ангийн геометрийн хичээлийг зурагтаар яаралтай үзнэ үү.
зочин 2020-03-24 202.179.10.2
яг үнэн.
Зочин 2020-03-24 202.131.245.210
Odoo orj baigaa tcas bol shar tos Harin boroo bol jinhene gamshig Shunduu hulduj mus bolood maliin huliig budaa bolgon
/*-*/ 2020-03-24 49.0.212.234
Одооны цас бол шар тос биш, ямааны сэмжний өөхөн тос. Харин 4-р сарын цас бол жинхэн экстра виржин оливийн тос
Mon 2020-03-24 103.212.116.223
Ta 2iig er oilgosongui 😂
/*-*/ 2020-03-24 49.0.212.234
Монголчууд дээр үед 3-5-р саруудад орсон цасыг аюул биш харин ч өвс ногоо эрт цухуйхын цондон гэж үзээд цагаан идээний шар тостой зүйрлэн ярьдаг байсан гэсэн. Одооны хүүхдүүд яаж мэдэх билээ, Монгол ахуйгаасаа үүрд салчихсан тул.
Зочин 2020-03-24 66.181.161.69
YdDHtrtiyauk