Бохиртоо "живсэн" айлууд | News.MN

Бохиртоо "живсэн" айлууд

Бохиртоо "живсэн" айлууд

Гэр хорооллын гудамжаар шар ус "үерлэжээ". Гудамжаар хүн байтугай автомашин ч явахын аргагүй. Гудамж тэр чигээрээ шар усанд автсан тул ойр хавийнхаа хогийг ч цэвэрлэх боломжгүй болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 40 хороо буюу Хилчин хотхоны арын хэсэгт булгийн ус ундарч, мөсний халиа үүссэн талаар бид өмнө нь сурвалжилсан. Үүнээс болж, айлуудын хашаа, байшин ус, мөсөнд автаж, орон гэртээ амьдрах ямар ч боломжгүй болсон талаар мэдээлсэн билээ.

Хавар болж, цаг агаар дулаарсан ч тус хорооны иргэдийн амьдрах нөхцөл хүнд хэвээр байна. Усанд автаж, хөлдчихсөн хашаа эхнээсээ гэсч, жорлонгийн бохиртойгоо урсана. Хашааны гадна болон дотор талд айлууд хогоо шуудайлж тавьсан ч ил задгай асгарсан байлаа. Зарим хог нь мөстэй барьцалдаж хөлдсөн учраас ачуулах боломжгүй болсон байв. Шавар шалбааг болсон гудамжаар ганц нэг хүн явж байхтай тааралдав.

“Өмнө нь энэ гудамжинд булгийн ус ундарч гардаггүй байсан. Гэтэл ойрын хоёр, гурван жил өвөл болохоор мөсний халиа үүсдэг болсон. Одоо энэ их мөс хайлахаас өмнө ачиж авч байна. Өнөөдөр машин ирсэнгүй. Булгийн ус ундарч, зузаан мөсөн бүрхүүл тогтсон байсан нь одоо хайлаад хүн явахын арга алга. Бараг ирэх долдугаар сар хүртэл л энэ мөс хайлж, ус урсдаг болсон” талаар тус хорооны иргэн Н.Баянмөнх ярилаа.

СХД-ийн 40 дүгээр хорооны иргэн Н.Баянмөнх

Иргэн Д.Батнуур “Манай арын хашааны айлын хогийг ачихгүй их удаж байна. Энэ хашаанд бие муутай ганц бие залуу амьдардаг юм. Хаалга нь онгойж болохгүй хөлдчихсөн учраас хогны машин ирсэн ч ачиж чаддаггүй юм. Зарим хогны машины жолооч нар мөнгийг нь өгвөл ачиж, цэвэрлэе гээд хөдөлдөггүй. Бас их устай нөхцөлд хогны машин явж, чаддаггүй. Ер нь манай энэ хавиар хогоо тогтмол ачдаг” гэв. Хэдийгээр иргэд хогоо тогтмол ачуулдаг гэсэн ч гудамжинд ил задгай хог, бохирдол ихтэй байгаа нь нүднээ илт.

“УСАНД АВТСАН 30 ОРЧИМ АЙЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА”

Тус хорооны байраар ороход хэсгийн ахлагч нар айл өрхийн хог ачуулахаар гарах гэж байсан юм. Энэ үеэр гуравдугаар хэсгийн ахлагч Р.Отгонбат ярихдаа “Манай хорооны 29 дүгээр гудамжинд булгийн ус ундарч, өнгөрсөн өвөл мөсний халиа үүссэн. Ойролцоогоор 30 орчим айл усанд автаж, 10-аад айл нүүлгүй хүндхэн нөхцөл байдалд амьдарч байна. Одоо хавар цагт цаг агаар дулаарч, мөсний халиа хайлаад ирэхээр бас л хүндрэлтэй болж эхэлдэг. Ялангуяа, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ орж гарахад хэцүү байна. Тэр хэсгийн айлуудаар ариутгал хийхээр яригдаж байна. Одоохондоо ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн юм байхгүй.

Өнөөдөртөө хариуцсан хэсгийнхээ гудамжаар явж, хогоо цэвэрлээд, маргаашаас ариутгалд бүрэн хамрагдах гэж байна. Харин хог ачилтын хувьд өнгөрөгч нэг, хоёрдугаар сард 20 хоноод хогоо ачаад байсан. Одоо нэг хэсэг дээр хогны машин 2-3 хоног явчихаар бараг сар дотроо багтахгүй болох гээд байна. Зарим айлууд хог ачих болоогүй байхад л нүүрсний шуудайндаа хийгээд хашааныхаа гадна гаргаад хаячихдаг. Нийслэлээс зохион байгуулсан халдваргүйжүүлэлтийн дараагаар дахин айлуудын хашаа болгоныг ариутгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Усанд автсан айлуудад шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нэг ариутгал хийсэн бөгөөд одоо дахин хоёр дахь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх гэж байгаа талаар хорооны ажилчид хэлж байв.

“Одоо дэлхий нийтээр халдварт өвчин гарчихсан байхад бид өнөөдөр ийм эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Тэтгэврийн болон бага насны хүүхдүүд ихэвчлэн амьдардаг. Бид өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Ямар юмны халдваргүйжүүлэлт хийх вэ. Хаанаас ч арга хэмжээ аваагүй. Өвөл нь битүү мөсөөр хучигдаад, хавар болохоор шавар шалбааг дунд амьдарч байна” гэж тус хороонд 15 жил амьдарч буй иргэн Ё.Чимгээ учирлаж байлаа.

“САРД ХОГ АЧУУЛАХАД 30-40 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨДӨГ”

Бид үргэлжлүүлэн тус дүүргийн 24 хороо буюу Толгойт-Баруун салааны зуслангийн бүсийг зорьсон юм. Төв зам дагуу ТҮК-ийн ажилчид цэвэрлэгээ хийж байсан бол цааш зуслангийн зам явахад ТҮК-ийн ажилтан тааралдсангүй. Зуслангийн бүсэд хэд хэдэн газар ил задгай хогийн цэг үүсч, ойр орчимдоо тарсан харагдав. Зарим нь ууттай хогоо хоёр гурваар нь бөөгнүүлэн тавьжээ.

24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатараас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Захирагчийн албанаас айл өрх, хороодын гудамжаар ариутгал халваргүйжүүлэлт хийнэ гэдгийг хэлсэн. Өглөө 10.30 цагт олон нийтийн байцаагч нар явж, тэндээс машинаа хуваарилж, гудамжаар ариутгал хийнэ. Зуслангийн бүсийн цас сайн хайлаагүй байгаа учраас тусгай тоног төхөөрөмжтэй хүмүүс ариутгал хийнэ. Хур хог хаягдлын тухайд манайх сардаа нэг удаа хог ачиж байгаа. Манай хороо Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ" ОНӨААТҮГ-аар хогоо ачуулдаг. Хог ачуулахад сардаа 30-40 орчим сая төгрөг зарцуулдаг. Уг нь энэ сард хоёр удаа ирж, хог ачих ёстой ч заримдаа хоёр сар болж хогоо ачиж байна. Сонгинохайрхан дүүргийн хогийн баазуудын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл хуучирч, парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн дээр нь ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо муу байна.

Зуслангийн бүсэд иргэд хогоо ихээр ил задгай гаргаж хаядаг. Манай хорооны зуслангийн бүсэд дөрвөн хогийн цэг бий. Гэтэл тэр цэгтээ хогоо хаяхгүйгээр хаа дуртай газраа ил задгай хогоо хаях, хиймлээр хог хаягдал үүсгэх явдал их гарч байна. Жишээлбэл, барилга байшин барьсан хаягдал хог, аялж зугаалсан хогоо зам дээр тавьчихаад яваад өгдөг. Хорооны Засаг дарга, олон нийтийн байцаагч хог хаясан иргэдийг торгох эрхтэй ч иргэд шаардлагыг хүлээн авдаггүй” гэдгийг хэллээ.

“ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖААР 33 МАНАНЦАР ҮҮСГЭГЧ МАШИН АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА”

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өчигдөр /2020.03.23/ албаныхан мэдээлэл хийсэн. Уг мэдээллээр хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар мэргэжилтнүүд хэлсэн юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.

Харин гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0.7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

Suuliin heden jil usnii undarga ih ihsej iimerhuu jijig bulag shandnii halia ih bolson haa saigui iimerhuu nuhtsul baidald orson ailuud ih baidag. Harin hiij buteej chaddag horoo duureg albaniihan shiidverlej irgeded tohitoi eeltei orching burduulsen baidag shuu suraltsmaar

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

бохиртоо живсэн айлууд байхдаа яахавдээ наадах чинь булгын усны халианд живсэн айлуудшдээ зарим нэг айлын хашаа бохиртойгоо юутайгаа усанд автсан л байх гарчигаа зөв өгтөөр юм иргэдэд буруу ойлголт төрүүлээд

Avatar

Ork 2020-03-24 202.126.89.39

Hashaan dotrohoo tseverleech archaagui tsarialaad orcuud

Avatar

Зочин 2020-03-24 202.126.89.39

IRGED N UURSDUU SANAACHLAAD NAAD HOG SHAVAR SHAVHAIGAA TSEVERLEECHEE. HASHAA HOROOGOO TSEVERLEECH ULS ZASAG COVID GED BJAAHD NAAD HASHAAN DOTROHIIG CHN TSEVERLEED BAIJ BAIHUU

Avatar

Гаргах 2020-03-24 182.160.0.222

Одоо Улаанбаатарыг цэвэрлэж, цэгцлэх цаг болсон. Хотын соёлд сураагүйг нь хөөж гарга. Үхсэн баасны чинь хүний эрх. Бусдын эрхийг хүндлэхгүй хүнд эрх гэж байхгүй.

Avatar

Улаанбаатар 2020-03-24 182.160.0.222

Одоо Улаанбаатарыг цэвэрлэж, цэгцлэх цаг болсон. Хотын соёлд сураагүйг нь хөөж гарга. Үхсэн баасны чинь хүний эрх. Бусдын эрхийг хүндлэхгүй хүнд эрх гэж байхгүй.

Avatar

Гаргах 2020-03-24 182.160.0.222

Хот суурин газар амьдарч чадахгүй айлуудыг хотоос хөөж гаргах хэрэгтэй. Ямар ч халдвар гарч юу ч сүйдэж болно. Хотод амьдарч байгаа хүний эрх бусдын аюулгүй амьдрах эрхээр хязгаарлагдана.

Avatar

Хөөжгаргах 2020-03-24 182.160.0.222

Хот газар амьдарч чадахгүй айлуудыг хотоос албадан гаргах хэрэгтэй л дээ. Сууринд амьдарч байгаа бол чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

Avatar

Зочин 2020-03-24 146.115.163.21

Yund usnii undarga deer irj buusiim

Avatar

Зочин 2020-03-24 49.0.212.26

Арчаагүй заваан айлуудыг торгох хэрэгтэй

Avatar

Уншигч 2020-03-24 66.181.184.32

МАН-ын тэнэгүүд жорлонд живсэн айлуудаа гаргаж авахад мөнгө төгрөг, машин техник зарахын оронд гудамжны ариутгал хийнэ гэж худлаа сүржигнэж мөнгө агаарт цацахаа болимоор юм. Сайндаа ч биш дундаас мөнгө идэх гэж улайрцгааж байгаа биз.

Avatar

Зочин 2020-03-24 103.57.95.13

ӨӨРСДӨӨ ЦЭВЭРЛЭЭЧ. ХЭНЭЭР ЦЭВЭРЛҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

Avatar

длн 2020-03-24 202.179.26.209

ОРКУУД ХОГОНДОО ДАРАГДАЖ ЖОРЛОНГИЙНХАА БААСАНД АА ЖИВЭЖ ҮХВЭЛ ТААРНА.ЦЭВЭР НӨХЦӨЛ ӨӨРСДӨӨС НЬ ХАМААРАХ БАЙЖ.БУУЖ БОЛОХГҮЙ Г МЭДСЭЭР Л БАЙЖ ШУНЛТАА АВТАГДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ.

Avatar

Мийгаа 2020-03-24 66.181.161.72

Мэдсээр байж л ус намагтай газар буугаа биздээ.Арчаатай ажилтай хүмүүс бол яаж ийгээд л амьдрах орчноо ийм болохоос нь өмнө засаж янзалж дор хаяж шороо асгаад өндөрлөчихсөн байгаа даа.

Avatar

Д 2020-03-24 103.229.120.86

Төр хийх ёстоймуу иргэд өөрсдөө хийх ёстоймуу

Avatar

/*-*/ 2020-03-24 49.0.212.234

Хашааны газар нь хувьчлагдаад айлуудын эзэмшилд очсон, харин тэр мөс шавар шавхай баас шээс угаадас хогоор дүүрсэн гудамнууд нь нийтийн дундын буюу хэний ч юм биш, төр засаг ч хариуцахгүй, айл өрхүүд нь ч хариуцахгүй

Avatar

Зочин 2020-03-24 122.201.23.44

нөгөө Гөх Бөгст монголчууд уу

Avatar

/*-*/ 2020-03-24 49.0.212.234

Хөх толбо биш "Хөх тэнгэрийн тамга" шүү дээ тэр чинь

Avatar

Хөдөө 2020-03-24 64.119.20.115

Оркуудаа хогоо цэвэрлэ

Avatar

- 2020-03-24 210.137.44.100

Эх орноо цэвэр цэмцгэр байлгахын төлөө бид хариуцлагатай байх хэрэгтэй байх. Хятад улсын хотууд өмнө нь ямар байлаа, одоо ямарч хог алга, тэнд хүн бүр хотын хөгжилд хариуцлагатай хандаж байна. Бид социалист нийгмийн үед тийм л байсан, сайхан байсан зүйлээ устгаж үгүй хийжээ.

Avatar

Зочин 2020-03-24 122.201.23.44

хахаа гуцдаг хулгайч вэ за Социйн үед ч тэр байрны орц гдг чинь архичид шээж баадаг жорлон блаа хахаа

Avatar

зочин 2020-03-24 202.179.27.207

Байгалийн булаг чөлөөтэй урсаг. Харин та нар өөр газар нүүмээр юм.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

энэ их хог овоолсон айл бол бие муутай ганцаараа амьдардаг залуугын гэр хаалга нь мөс бариад хөлдчихсөн, энд байгаа айлууд 2000 оны үед л буусан айлууд тэр үед ингэж халиа үүсэх нь байтугаа хуучин энд булаг урсдаг байсан гэх хуурай газар л байсан . энэ газар засмал замаас 100м хүрэхгүй ойрхон газар хэн гэнт л усны ундарга ихсээд гамшгийн байдалд хүрчихэн гэж бодховдээ бүгдээрээ л амьдрах гэж хичээж яваа хүмүүс бүлтэй чадалтайн машин машинаар нь шороо авчруулж асгаж өндөрлөөд

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

ихэнх айлууд намар болхоор гудамны ус хашаа руу нь орхоос хамгаалж хашааныхаа урдуур өчнөөн шороо асгадаг энэ хэсэгт олон айл байдаг ч хэсэгт нь тохиолдсон гамшиг юу ч мэдэхгүй байж мэдэмхийрж бурхын яанаа энэ хүмүүсийг орк ч гэх шиг бусдын зовлонг юман чинээибододгүй та нар өөрсдөө орк за

Avatar

Зочин 2020-03-24 66.181.187.199

Gaihaad bh zuilgui shuudee. Garch hogoo tseverleed l harin hotiin dargad hogoo achmaar baigaagaa heleh heregtei. Tegehgui bol uursduu l uhne shuudee. Odoo bugd tsever tsemtsger bhgui bol hen ch hogon dindaas huniig tatahgui

Avatar

иргэн 2020-03-24 103.14.36.18

ард иргэд маань ч гэсэн өөрийнхөө эргэн тойрныхоо хогийг сайн цэвэрлэж цэвэрхэн амьдарч сурах, хот тохижуулахынхан ч гэсэн хогийг нь цаг цагт нь авч баймааж ийм асуудал үүсэхгүй юм. Аль аль талдаа л санаачлагатай байх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-03-24 192.82.67.152

Машины рэйсийн тоог тогтоодогоо больчихооч ээ! Хог байх юм бол хариуцлага тооцно гэсэн зарчмаар ажиллах юм бол наад дэггүй, пээдгэр хог ачигч, жолооч нар чинь өөр болно шд. Одоо бол тогтсон рэйсээ хагас хугас хийчихээд, хувиараа мөнгө нэхэж хог ачдаг болсон биз дээ!

Avatar

Dulamnyam 2020-03-24 103.212.117.164

Гэр хорооллын айлуудад Их хурлын гишүүд, Улаан загалмай, Олон улсын хандивынхан байн байн юм тараадаг Хэсгийн ахлагч нь гэрт нь очоод хашаагаа цэвэрлээгүй, хогоо ачуулаагүй бол эдгээр зүйлсийг хуваарилахаа болих хэрэгтэй. Түүнээс гадна группын дэвтэрийг нь хурааж архидуулдаг Гэр хороолол дахь хүнсний дэлгүүрүүдийг шалгаж болиулаач. Архи зарахдаа тэтгэвэр, группын дэвтэрийг нь авдаг. Сарын турш архинд живээд л өрөө дарж байдаг юм билээ

Avatar

zavaarsan 2020-03-24 202.131.225.197

uneheer archaa alga hun chin niilj tseverleed shataachihaj bolnoo doo, ain huuhee? buuj bolohgui gazar buunuuruu haanaas ch yum nuuj ireed buuchihna, horiod ch nemergui. haramlasandaa horiod baigaa yum bish iim bolohoor hoirod baihad uher tsarailaad odoo baij baigaag ni hunii unuus amidraad baigaa yum uu? nuu nuu, nuugeechee uvchtei s** ve

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

бууж болохгүй гэдэгийг нь өөрөө яаж мэдэж байгаа юм амиа сайн хичээ орк минь

Avatar

dr 2020-03-24 66.181.188.245

hen hogoo hayaj orchnoo bohirduulj baina ve gevel uursduu shuudee

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.41

нүүгээчээ өөрсдийн нь байж байгаа царай хөдөөрүү нүү нүү

Avatar

Bat 2020-03-24 174.246.198.79

b**s sheesteigee holildood hyyhdyyd hoorhii

Avatar

Зочин 2020-03-24 202.70.34.70

Арчаагүй заваан юмнууд

Avatar

sadf 2020-03-24 66.181.168.131

ene setgetsiin turaaltai novshnuudaas bolj bid end hordoj baina. b**s shees ni ursaad l orj irj bgaa daa hotruu. bodohoor zevuun, booljis hurchlee

Avatar

Зочин 2020-03-24 103.10.21.47

Нутгаа санаад уярч зүрхэндээ уйлдаг сэтгэлүүд хөдөө рүүгээ яваачээ. Яасан ч их хог н**ш тарьсан юм. Энэ их заваартуулсан газрын улс төсвөөрөө хэдэн арван саяаар цэвэрлэх ёстой юу? Муу оркууд

Avatar

Зочин 2020-03-24 103.10.21.47

Нутгаа санаад уярч зүрхэндээ уйлдаг сэтгэлүүд хөдөө рүүгээ яваачээ. Яасан ч их тарьсан юм. Энэ их заваартуулсан газрын улс төсвөөрөө хэдэн арван саяаар цэвэрлэх ёстой юу? Муу оркууд

Avatar

Иргэн 2020-03-24 172.90.243.62

Тэнгэрийн дүүжин зам барихаар санаархаж байгаа УБ хотын захирагч эхлээд хогоос салгадаг болоосой

Avatar

Yv yv huduu yv 2020-03-24 202.126.89.168

Hohi chini ee huduu ryygee z**l l daa,buulgahgyi geed bhad l uursduu nyyj irj buuchaad!

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.89

хэн буулгахгүй гэсийн чи яаж мэдэж байгаан наана чинь байдаг айлууд бүгд газрын гэрчилгээн гарцан айлууд амныхаа зоргоор саыхан мөөрхиймаа чи өөрөө тэр хбюөдөөнөө очиж мөөр

Avatar

Зочин 2020-03-24 103.57.92.53

Тэр сайхан хөдөө нутагтаа дуртай сайхан газраа шилж байгаад орон гэрээ барих боломж наадуулд чинь байгаа л даа. Даанч…….хэлэх үг алга даа

Avatar

Иргэн 2020-03-24 103.57.92.53

Тархи толгойд нь их цэвэрлэгээ хийхгүйгээр наад оркуудын чинь хашаа хавийн хогийг цэвэрлэх аргагүй гэдэг нь үнэн

Avatar

Иргэн 2020-03-24 202.179.8.4

Өөрсдийнхөө тарьсан хогонд өөрсдөө амьдарч байгаа хойно яалтай билээ дээ. Хогийг нь мянга цэвэрлээд нэмэргүй, ухамсрыг нь цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-24 202.21.108.168

Дандаа оркууд байгаашд хөдөө рүү явж амьдраачээ

Avatar

Зочин 2020-03-24 103.57.92.114

орчиноо өөрсдөө нийлээд янзлаж чадахгүй бол тэгээд заваараад байж байхаас яахав дээ хүний төлөө амьдарч байгаа юм шиг

Avatar

Zochin 2020-03-24 66.181.161.9

тэр чинь дээр үед дүүрэн булаг намаг дүүрэн байсан газар шдээ. Яахаараа дураараа ирж буучаад бусад руу нялзааж биднийг ирж авар гэдэг хүмүүс вэ.

Avatar

зочин 2020-03-24 202.21.100.210

Хөдөө сайхан тааваараа амьдарч чадахгүй байна уу

Avatar

Zochin 2020-03-24 202.126.88.215

Ard irgediig chever auulguin orchind amidruulach estoi, bid chuutai uls. Tor zasag medseer baij er toodoggui.?!

Avatar

Монгол хүн 2020-03-24 202.21.100.210

Алдаагүй зөв бич. Ямар боловсролтой хүн вэ та. Бэлэнчлэх сэтгэхүйгээс салахгүй бол та сайхан амьдарч чадахгүй шүү. Наад намаг шалбаагаа хаяад нүү.

Avatar

/*-*/ 2020-03-24 49.0.212.234

Цаадах чинь хөдөөний оорк хүн шүү дээ, харин ч алдаатай ч гэсэн бичиг үсэг хальт хульт гадарлаж байгаа нь дээдийн заяа болоод байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж