Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ | News.MN

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Нийслэлчүүдийн уйдааг гаргах, хүүхдүүдийн нүд, сэтгэлийг баясгасан нэгэн газар нээлтээ хийгээд, багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол “Ulaanbaatar Zоо and Aquarium” амьтны хүрээлэн. Энд Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг акулаас эхлээд махчин загас пиранья, хоёр төрлийн бах мэлхий, дөрвөн төрлийн гүрвэл, цэнхэр өнгөтэй хавч хүртэл бий. Гэвч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр тус газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, 200 гаруй амьтан хоол, усгүй болох эрсдэлтэй нөхцөлд байгаа аж. Дээрх асуудлаар тус газрын менежер Х.Анараас тодрууллаа.

-“Ulaanbaatar Zоо and Aquarium”-ийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. Нийт хэчнээн төрөл зүйлийн ан амьтан байна вэ?

-Манайх 2017 онд нээгдсэн. Одоогоор манайд 200 орчим нэр төрлийн амьтад бий. Үүнд 40 гаруй нэр төрлийн загас, 20 гаруй төрлийн далайн амьтан буюу акул, яст мэлхий, 20 гаруй хэвлээр явагч, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий. Амьтад гэвэл 30-40-өөд гаруй байгаа. Үүнд сармагчин, илбэнх, мануул гэх мэт багтдаг.

-Улсын онцгой комиссоос шийдвэрээр үйлчилгээний байгууллагыг хаасан энэ үед ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Хөл хорио тогтоосон хоёр сарын хугацаанд бидэнд тог цахилгааны төлбөр, дулаан, усны зардал гэх мэт урсгал зардал маш их гарч байна. Бид одоогоор ямар ч орлогогүй болчихсон байгаа. Тэгэхээр амьтдын хоол тэжээл, мал эмнэлгийн зардал, цалин хөлс, сургагч багш нарын цалин хөлс гээд олон асуудалтай нүүр тулж байна.

Хэдийгээр үйлчилгээ зогсонги байгаа ч сургагч багш нар амьтны хүрээлэнд байршиж, амьтдыг хооллон өдөр бүр ажил хэвийн үргэлжилж байна.

-Түрээсийн төлбөрт сард хэчнээн төгрөг төлж байна вэ?

-Манайх 1300 метр квадрат талбайтай. Хөл хорио тогтоосноос хойш түрээслүүлэгч бидэнд хөнгөлөлт үзүүлж түрээсийн зардлыг авахгүй байхаар хойшлуулсан. Энэ хугацаанд тог цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байна. Дээрх асуудлаар албан бичгүүдээ холбогдох газруудад өгсөн. Эрчим хүчний газраас тог таслахгүй, төлбөрийн асуудлыг хойшлуулж өгөхийг мэдэгдсэн. Тиймээс энэ сарынхаа тогны асуудлыг шийдсэн. Одоо ус, дулааны асуудал тодорхойгүй хэвээр байна. Мөн манай байгууллага арван хүнтэй. Амьтан тэжээгч, сургагч нар байдаг. Энэ хугацаанд ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээнд олгож байгаа. Зарим амьтанд хайртай хүмүүс маань үйл ажиллагаа жигдэртэл тэсээд ажиллана гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Олон нийтийн сүлжээнд 200 гаруй амьтан устахад ойрхон байгаа талаар мэдээлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Урсгал зардал гарч байгаа учраас бид тасалбараа урьдчилан борлуулж эхэлсэн. Мөн амьтдынхаа хоол тэжээлийг тасалдуулахгүйн тулд хандивын данс нээсэн.

Тасалбараа урьдчилж авсан хүмүүс хөл хорио дууссаны дараа хүссэн үедээ ирээд үзэх боломжтой. Үнийн хувьд хүүхэд 5000 төгрөг, том хүн 10000 төгрөг.

Бидэнтэй “Мобиком” корпораци хамтран ажиллаж байна. Хэрвээ candy-тэй бол тасалбараа урьдчилж аваад нээгдсэний дараа үйлчлүүлэх боломжтой. Бидний зүгээс энэ хүндрэлтэй нөхцөлд дэмжиж ажиллахыг уриалж байгаа юм. Бид амьтдаа 200 орчим сая төгрөгөөр үнэлсэн. Хэрвээ тог, ус дулаанаа төлж чадахгүйд хүрвэл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Ялангуяа манай амьтны хүрээлэнд халуун орны амьтад их байдаг. Тэдэнд хооллолтоос гадна орчин чухал. Дашрамд, сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар бид зарим амьдынхаа хоол тэжээлийг авсан.

-Үйл ажиллагаагаа хааснаас хойш амьтны хүрээлэнг битүүмжилсэн гэсэн. Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үү?

-Коронавирусийн дэгдэлтээс сэргийлэхийн тулд бид амьтдаа хамгаалж амьтны хүрээлэнгээ битүүмжилсэн. Энэ хугацаанд гаднаас ямар ч хүн оруулаагүй. Цэвэрлэгээ тогтмол хийгдэж байна. Манайх “SOS” мал эмнэлэгтэй хамтарч ажилладаг учраас амьтдын үзлэг байнга хийгддэг. Одоогоор манай амьтад эрүүл саруул бойжиж цаашлаад үржиж байгаа. Энэ хугацаанд хоёр, гурван амьтан зулзагалсан. Хөл хорионы үед хүүхдүүд гэртээ уйдсан байдалтай байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд онлайн хэлбэрээр лайв хийж амьтдаа тайлбарлахаар бэлтгэж байна.

-Амьтдын хоол тэжээлийн хувьд хомсдол үүссэн үү?

-Хөл хорио тогтоосон эхний сард хоол тэжээл гайгүй байсан. Харин одоо дутагдаж байна. Манай амьтдын заримынх нь хоол хүнс дотооддоо байдаг бол зарим нь импортоор орж ирдэг. Жишээ нь тагтаа, тоть шувууны хоол импортоор орж ирдэг. Хил хаагдсанаар импортоор орж ирдэг хоол тэжээлийн асуудал хүндрэлтэй болсон. БНХАУ хилээ нээсэн ч далайн амьтдын хоол тэжээлийн олдоц муудаж, үнэ нь нэг дахин өссөн байна лээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 64.119.23.28

амьтан тамлаж амь зуудгаа боль

Avatar

зочин 2020-03-24 64.119.18.13

Хүүе ээ ийм газар байдаг юм уу. Ямар гоё юм бэ. Тэгвэл тэр хэдийгээ яаж ийж байгаад аваад гарах юмсан. Хандивын дансаа бичээч. Юун хөөрхөн юм.

Avatar

иргэн 2020-03-24 192.82.72.66

Амьтны хүрээлэн гэж зовоож байгаа хэрэг. Амьтан байгалдаа, байхдаг газраа өөрийн нутагт байх ёстой. Гадныхныг дуурайж хүрээлэн гэж мөнгө олох арга болгон амьтан зовоодгоо больцгоо залуус минь. Авсан нутагт нь аваачиж өгсөн нь өлзийтэй буян болно. Аялал, кино элдэв аргаар хүүхдүүд амьтадтай танилцана мэдэх болно. Ингэж хоргоож байж бүтэхгүй хурдан тараавал зохино. Нөгөө талаасаа мэдэхгүй өвчин ч үүсэх эх үүсвэр шүүдээ.

Avatar

Зочин 2020-03-24 103.212.118.22

цахилгаан түгээх, дулааны сүлжээ болн хуншгүй н.обш нууд

Avatar

zochin 2020-03-24 43.228.130.186

сайн үг муугаасаа олон шүү. архи уух мөнгөөрөө хүүхдүүдээ аваачаад үзүүлцгээ залуусаа

Avatar

Зочин 2020-03-24 192.82.65.125

хандив өгье. биет авья мэдээллээ оруулна уу

Avatar

zochin 2020-03-24 150.129.142.24

их гоё газар байна лээшдээ

Avatar

Зочин 2020-03-24 139.5.216.73

Албатай юм шиг давархымаа муу ацнууд

Avatar

иргэн 2020-03-24 202.179.27.29

Тасалбар авъя. Хүүхдүүддээ үзүүлнэ гэж амжихгүй байсаар хөл хорионд орчихлоо. Дараа нь нээгдэхээр үзье. Яаж авах вэ

Avatar

Дайны хажуугар дажин... 2020-03-24 66.181.161.111

Юу солиорцын урсгал зардалаа дийлэхгүй бол үхсэндээ мөнгө олох гэж гүйдэг юм бэ? Түрээсийг чинь хөнгөлсөн л юм байна ш дээ, Зүгээр нэг хоббироод мөнгө олно гэж бадаггүй юм шүү, Бизнесд тодорхой хэмжээний эрсдэл үүрдэг байх сэтгэл зүйн болон эдийн засгийн суурьтай байх ёстой. Ойлгов уу…, уншаад заавал хариу бичээрэй чи…

Avatar

зочин 2020-03-24 103.57.94.213

халдварт ѳвчин харанга шигээ дэгдвэл наад амьтадаас чинь илүү тѳр засагт монгол хүний эрүүл мэнд амь нас чухалаас чухал.хүн байж байж хүний нийгэм оршино тогтож хѳгжиж дэвшдэг юм даа.одоохондоо амиа арга л даа.заавал тѳр улсаас дулаан цах гаан ус нэхэж амьдрахгүй шүү.монголын 3сая хүний амь нас эрүүл мэнд монголд хэрэгтэй.чиний 200 саяын амьтадаар монгол улс юугаа хийхэв.наадуул чинь үхвэл үхнэ биз чи ѳѳрѳѳ амьд явах хүсэл байдаг юм бгаа биз?тийм үү.үгүй юу

Avatar

Зочин 2020-03-24 192.82.65.168

utas n 99118854

Avatar

Зочин 2020-03-24 202.9.40.87

Энэ амьтдыг бүтэн авч үлдэх юмсан. Хандивын дансаа

Avatar

Зочин 2020-03-24 139.5.219.92

Хэдэн амьтдаа үхүүлчихгүй юмсан , хандивын дансны дугаараа бичээчээ, тэгээд билетийг хаанаас авах вэ

Avatar

Зочин 2020-03-24 124.158.124.144

Тасалбар нь жигтэйхэн үнэтэй л байдгын байна лээ ш дээ тэр мөнгөө яачдын

Avatar

Иргэн 2020-03-24 202.179.8.4

10000 төгрөгөөр амьтны хүрээлэн үзэж чадахгүй бол зайлаа л гэж хэлье дээ. Хар архи гудрахаараа хэдэн зуун мянгаар авдаг байж.

Avatar

Зочин 2020-03-24 202.21.124.134

Tiim shvv 10.000 n 4 dollar hvrku hvreelen haan ch bhgvi

Avatar

Зочин 2020-03-24 139.5.216.73

Үхсэн ацных нь амьтны хүрээлэн байхавдээ

Avatar

Зочин 2020-03-24 66.181.161.110

Хаанй байдаг юм. Утас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж