Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв? | News.MN

Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв?

Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв?

Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв?

Эрх баригчдын сонирхол уу эсвэл хувийн амбицдаа автсан “хурган” даргын санаархал уу, бүх нийтийн анхаарал Covid-19 рүү хандсан үед Төрийн тусгай хамгаалалтын газар/ТТХГ/-ыг Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-аас тусад нь гаргах “ажиллагаа” өрнөөд эхэлжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт төсөл нь боловсруулагдан, яамдаас санал авч эхэлсний зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр яарч буй гэх.

Хэрэв энэ мэдээлэл баттай бол өнөөгийн парламент бүрэн эрхээ дуусгахаас өмнө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй Тагнуулын байгууллагын хүчийг сарниулж ТТХГ-ыг тусад нь салган тасдах уу, нэгдмэл байдлаар буюу одоогийнх нь бүтцээр үлдээх үү гэдгийг шийднэ гэсэн үг.

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй өнөөгийн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тус газар нь Тагнуулын ерөнхий газарт харьяалагдаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг тул ТТХГ нь байгуулагдсан цагаасаа ТЕГ-ын бүрэлдэхүүнд нь багтаж үйл ажиллагаа явуулж иржээ. Хэдийгээр бүтцэд нь багтдаг ч бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн юм байна.

Энэ тухай ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболд “ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа. Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийг биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлын хамгаалалт давхар хөндөгддөг асуудал” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хөнджээ.

Мөн ТТХГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Хамгаалалтыг ил, далд хэлбэрээр зохион байгуулдаг, одоо ч тэгж л ажилласаар байгаа. Харин энд тодруулахад, манай зарим нэг хүн төр, засгийн тэргүүнүүдээ дан ганц хүн, техник хэрэгслээр хамгаалж болно гэж хялбар бодоод байх шиг. Тийм биш шүү. Аливаа халдлага, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал, хүчин зүйлийг гүйцэтгэх ажлын шугамаар л урьдчилан мэдэж сэргийлэхээс бус, дан ганц биечилсэн хамгаалалтаар аюулгүй байдлыг хангах ямар ч боломжгүй” гэж мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, ТТХГ нь төрийн өндөр албан тушаалтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас гадна улсын нууцыг давхар хамгаалж байдаг учраас ТЕГ-аас тусад нь гарган, агентлаг болгох нь өнөөгийн нэгдмэл тогтолцоогоо алдахаас гадна Монгол Улсын аюулгүй байдал эрсдэлд орох эгзэгтэй гэсэн үг юм.

Түүнчлэн хардлага төрүүлж буй хамгийн ноцтой асуудал нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүрэн эрх нь дууссанаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх гэснийг хоёр жил болгон төсөлд тусгасан юм байна.

Муу ч, сайн ч улсынхаа нууцыг тээж яваа хүмүүсийг төрийн хамгаалалтад хоёр жил байлгаад л хараанаасаа гаргах нь хэр зөв заалт вэ. Амь нас эрүүл мэндэд нь аюул учрахгүй гэх баталгаа байгаа юм уу. Эсвэл өнөөгийн төрийн гурван өндөрлөг хамгаалагч нараасаа уйдчихаад салахын түүс болж, хоёр жил болгон бууруулах санал гаргасан юм уу. Ийм нэгэн ээдрээтэй заалт Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан талаар хэвлэлүүд бичиж байна.

ТТХГ-ыг агентлаг болгох санаачлага П.Батаагийнх уу?

Хэдийгээр хуулийн төсөл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боловсруулагдсан ч ТТХГ-ын дарга П.Батаа сэдлийг нь гаргасан гэх яриа хөөрөө Төрийн ордонд дуулдаад эхэлжээ. Гэхдээ төрийн өндөр дээд албан тушаалтны хамгаалалтын хугацааг хоёр жил болгон бууруулахаар төсөлд тусгасан нь баттай бол П.Батаа насаараа ТТХГ-ыг удирдах биш тийм заалт оруулах сонирхол хэр байх бол… Энэ саналыг хэн гаргаж, тусгуулах сонирхолтой байж болох вэ. Сумыг нь П.Батаа татаж байж болох ч нум татсан хүнтэй байх вий.

Уг нь төрийн тусгай хамгаалалтын алба нь хувийн бие хамгаалалтын алба биш байлтай. Гэтэл яагаад Монгол төрийн хэвшмэл тогтолцоог нурааж, зөвхөн төрийн гурван өндөрлөгийн хамгаалалтыг тусад нь гаргахыг санаархав гэдэг асуулт хариулт нэхсээр… Мөн ТТХГ-ын дарга П.Батаа гэж хэн бэ гэдэг асуулт ч тавигдаж буй юм. Энэ тухай мэдээлэл хөөвөл баялаг “түүх”-тэй нэгэн аж.

Их тэнгэрт тогоочоор ажиллаж байсан залуу ТТХГ-т хөл тавьснаар дэд дарга болтлоо дэвшиж, удалгүй нэг жил гаруйн дараа нь дарга нь болж, тушаал ахижээ. Цагдаа зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байсан бол хамгийн сүүлд 2019 оны сүүлээр дуулиан тарьсан Сүхбаатарын талбайг тойруулан тавьсан боржин чулууг санаачлагч нь П.Батаа байсан гэх “шуум” дэгдсэн. Төрийн ордныг хамгаалах нэрээр байршуулсан боржин чулуу нь нийслэлийнхэнд гологдож, эцэстээ татвар төлөгчдийн 152 сая төгрөг үрэгдсэн билээ.

Тагнуулаас тусгаарлах нэрийн дор Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг задлан салгах энэ санаархал хэнийх вэ, П.Батаа дарга аа?

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-24 139.5.219.169

ТЕГ-аас ТТХГ-ыг салгах нь маш зөв шийдэл гэж харагддаг.Бусад хөгжилтэй орнуудын жишиг ч тийм.Ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхаж сур хөгшүүл минь.

Avatar

иргэн 2020-03-24 150.129.143.104

ямар ч байсан монголоо гэсэн хүн биш бна. угшлыг нь судал

Avatar

Зочин 2020-03-24 78.187.120.177

Ц.Нямдорж Монголдын тусгай албатай хувийн тооцоо хийж дуусгах бодолтой юм байна л даа. Энэ Гэрэл генерал болчихоод Монголын тагнуулын байгууллагыг бэхжүүлнэ гэж бодсон бүр самарч байсан даа, Нямдоржид дээрэлхүүүлээд байгаа юм биз дээ

Avatar

ЗОРИГТ 2020-03-24 66.181.191.194

ХӨӨЁ, ҮНЭН ЮМ БИЧИХЭЭР АРИЛГААД БАЙХ ЮМ БОЛ ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ ВЭ? ЭНЭ САЙТ

Avatar

ЗОРИГТ 2020-03-24 66.181.191.194

ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН НҮД, ЧИХ БОЛСОН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАРААХ, ХҮЧГҮЙДҮҮЛЭХ ГАДНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭГЧ, "ШУДРАГА" ДҮР ЭСГЭГЧ НЯМДОРЖИЙН ХИЙЖ БУЙ АЖИЛ. ТӨР, ЗАСАГ УЛС ОРНЫХОО ДОТООД БАЙДЛАА ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛЧИХООД, АЮУЛЫН ХОНХ ЦОХИЛЖ БАЙГААГ УХААРААЧЭЭ.

Avatar

Зочин 2020-03-24 202.179.27.183

Elbegdorjiin bie xamgaalagchiig avchix geed aigaad uxchix geed bx shig bna aa daa.News.mn ee. Jiriin irgen yamar tusgai xamgaalaltand baidag bish xend xamaatai gej.

Avatar

Зочин 2020-03-24 203.91.115.45

Ene hedhen shunsltai humuusiin huivaldaan ingej bolohgui neg chig uuregtei baiguullaga

Avatar

Zovhin 2020-03-24 150.129.142.171

Odoo hamgaalaltand baigaa saihanbileg elbegee nariin hamgaalaltiig hugatsaanaas ni umnu tatan buulgaj neg musun tavij yavuulah gej baigaa yum bish uu, bataa chin eebiitei kievt liyuvovt tsug surch baisan gedeg shuu

Avatar

Зочин 2020-03-24 203.91.115.52

Угаасаа наад ТТХГ чинь төрлийн байгууллага болсон ш дээ. Та нар ажилтнуудыг нь шалгаад үзээч дандаа аав ах нар нь ажиллаж байсан, ажилладаг хүмүүс бий. Тэрийг шалгах л ёстой хамгийн их танил тал ах дүүгээр ордог газар наад ТТХГ чинь юм байна лээ

Avatar

Зочин 2020-03-24 202.131.228.167

ТАГНУУЛ НЬ ЮМ БОЛГОНД ОРООД САМРААД, ДАРАА НЬ АЖЛЫН ШУГАМААР ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЛЛЭЭ ХУВЬДАА АШИГЛААД БДАГГҮЙ БОЛ НЭГДЭЭД НИЙЛЭЭД АЖИЛЛАМААР… ДААН Ч ТЕГ ХҮМҮҮСИЙГ АЖИЛ ХИЙЛГЭДЭГГҮЙ БОЛООД УДАЖ БГА БХОО

Avatar

Зочин 2020-03-24 66.181.164.92

Тагнуулын байгууллагыг илт сулруулах хүсэл мөрөөдөл, ажиллагааг зөвхөн гадны тавиулууд л хүсэж байгаа нь ойлгомжтой. Богд хаанаас улбаатайгаар тус байгууллага чинь маш сайн ажиллаад байгаа. Тагнуулыхан бүгд таамаглаж байгаа байх хэн гэдгийг. Харин одоо зарчмын юман дээр яс байх ёстой шүү. Хэрхэвч зөвшөөрч үл болно. Үгү бол – сүйрэл!

Avatar

Зочин 2020-03-24 202.21.109.53

Путин өөртөө үнэнч төрийн тусгай хамгаалалтын арми байгуулсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-24 202.21.109.53

Ардын намынхан их айдастай байгаа юм байна

Avatar

Зочин 2020-03-24 103.111.68.3

ТАГНУУЛ , ТӨРИЙН ХАМГААЛАЛТ 2 ТУСДАА БАЙГУУЛГА БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮДЭЭ,

Avatar

Зочин 2020-03-24 43.250.126.130

Иш чааваас тогооч байсан нөхөр гэв үү. Ийм байна даа боловсон хүчин гэж. ТТХГ ыг жинхэнэ мэргэжлийн хүмүүсээр сольж иймэрхүү арын хааганы малнуудыг зайлуулах хэрэгтэй. ТЕГ с ТТХГ ыг хэзээ ч салгаж болохгүй. Салгахыг оролдож байгаа хүмүүс бол гаднын нөлөөнд автсан эх орноосоо урвагчид гэж ойлгогдохоор байна.

Avatar

ZERLEG 2020-03-24 49.0.135.43

Bataa chine togoochoor bish anhnaasaa turiin tusgai hamgaalaltiin gazar ajillaj baisan hun shuu dee.Neg heseg ereliin erdenebatiin hamgaalagch hiij baisan ergeed orson hargdsan

Avatar

Зочин 2020-03-24 43.250.126.130

Энэ бол одоо төрийн өндөр албан тушаалд байгаа нөхдүүдээс гаргасан санаа байх. Албан тушаал буумагц 2 жил хамгаалалтанд байсан нэртэй байж байгаад Элбэгдорж шиг гадаадад руу зугтан алга болно гэж бодож дээ.

Avatar

Иргэн 2020-03-24 139.5.216.148

Ер нь тэгээд хамгаалагч нэртэй нэг нөхрийг дагуулаад ажлаа өгчихөөд тэнээд явчихдаг юм бол тэрний хэрэг байгаач юмуу хэрэгүй ч юмуу хэн мэдлээ?! Хуулиа дээдсүүд барих хэрэгтэйдээ?!

Avatar

Зочин 2020-03-24 195.46.106.44

Ийм муусайн хэн юу нь мэдэгдэхгүй ч далд санаагаа хэрэгжүүлээд явдаг хүмүүсийг төрөөс хол байлгаач.Тэр хушга Ганболд гэж м.Энхболдын хамаатан Хятад угсаатай нөхөр Цагдаа ,Тагнуул, Авилга бүх газар тавигдаж Энхболд, Бадамжунай нарын идсэн уусан хулгайлсан мөрийг арилгажтэдэнд үйлчилж яваад нэг генерал болоод салах шиг боллоо.Ийм л албан тушаалд очиж Монгол төрийг самрагчидаас энэ төрийг хамгаалах шаардлагатай байгаа юм.

Avatar

Г,Хуягт 2020-03-24 66.181.161.26

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газраас гаргах нь манай улсад огт тохирохгүй,Харин хамгаалалтын газрын мэрэгжилийн ур чадварыг сайжруулах, улс төрийн ямарч нөхцөлд үүрэгээ төгс биелүүлж чаддах хуулийн орчин бүрдүүлж, мэрэгжилийн удирдлагаар хангах хэрэгтэй,Төрийн хамгаалалтын удирдлага,зохион байгуулалтын сургууль төгссөн даргатай болог,Тийм мэрэгжилийн сургууль манай хойд урд хөрш байдаг юм шүү,

Avatar

Зочин 2020-03-24 64.119.22.92

Батаа гэгч овилгогүй, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй энэ этгээдийг зайлуулах хэрэгтэй. Мэдлэг боловсрол тааруухан, ёс сурхауунгүй, дөвчигнүүр ийм этгээдийг хүн олдохгүй юм шиг дэвшүүлэд л байх юм даа.

Avatar

Зочин 2020-03-24 202.9.46.222

Улсын нууцыг мэдэх Өндөр албан тушаалд байсан хүнийг албаа өгсөнөөс хойш 5 жилийн дотор гадаадад амьдрах ажиллахыг хуулиар хориг хэрэгтэй. Ийм хуульгүйгээс элбэгдорж сайханбилэг нар харийн оронд нуугдан төрийн нууцыг зарж идэн амиа хоохойлж бга юм биш үү!!!

Avatar

myagmar 2020-03-24 192.82.78.92

ugaasaa tusdaa baiguulga bh yoctoi umaa uuniig oilgoh heregtei
mongol ulsiin hamgaalaltiin erhii gazar nereer ajillaj ene olon hamgaalaltiin gazaruudiig neg zoeilgo door hegtgej negtessen udirlgaar hangaj ajillah oystoi
baiguulga n dotoroo toriin tusgai hamgaalalt
hubiin haruul hamgaalalt
tusgai barilga baiguulamjiin hamgaalat geh met butsetstei bh yoctoi

er n bol toriin tusgai hamgaalalt gedeg nerch buruu bgaa um end yamarch tugai hamgaalat hezeech bgaagui
toriin ondorlogt ajillaj baisan

Avatar

zochin 2020-03-24 66.181.182.227

tomorch, general tsol l avch baival busad ni hamaagui um bish uu, mongoloor duuren generaluud, yag l hoid solongos shig

Avatar

зочин 2020-03-24 66.181.190.123

Элбэгдорж Сайханбилэг нар хаа явна . ТТХГазраа

Avatar

??? 2020-03-24 103.57.92.240

Хуучнаар нь илүү хүчирхэг болгоод байлгхаа. Юун яасан хольж солих дуртай юм. 25 жил л хольж сольж ирлээ шүү дээ.. Тэгээд энэ улсын яг юу нь сайжирч дээрдсэн юм бол ???

Avatar

БУРИАД 2020-03-24 64.119.22.27

БАТААД ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХАРОАГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЭНЭ ОВИЛГОГҮЙ НӨХӨРИЙГ ХУРДАН СОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

мгл 2020-03-24 122.201.21.185

элбэг сбаяр сайханбилэг нарыг хараад байхад 4 жил ттхг-н ажилтан салахгуй хамт явдаг,дээр нь тег мэдээлэл аваад байдаг товогтой,хулгайн эд монгоо нуух зарцуулах,элдэв хор найруулахад нь саадтай байгааг л устгах санаатай биз!!модхон ажлаа огох женко хурэлсух занданшатар нар бэлтгэлээ хииж байгаадаа!!!Эднииг бур хатуу хяналтад авах хэрэгтэй!!!

Avatar

huulia unsh sudal med medelgee nem arivjuul yarihaasaa omno tolgoigoo ajilluul 2020-03-24 202.70.44.116

hyanalt bish hamgaalalt yum !!! baiguullagiin undsen zorilgiig huulin deerees unshina uu !!! bayarlalaa

Avatar

иргэн 2020-03-24 202.131.249.67

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүрэн эрх нь дууссанаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх гэснийг хоёр жил болгон төсөлд тусгасан нь өөрсдийн ямбаа 4 жил эдлэхээр харин төрийн хяналтаас 2 жилийн дараа гарахаар нэмэлт оруулж байгаа нь үнэхээр хардлага төрүүлж байна шүү. Ингэж эдний хүсэл, зоргоор байж болохгүй ээ. Түрүүчийнх нь хамгаалагчтайгаа оргон зайлж яваа биздээ. Хамгаалагч үгүй бол бүр сураггүй болох нь

Avatar

зочин 2020-03-24 103.57.94.213

энэ тѳрд нүүрэлсэн хулгайч нарыг яагаад хамгаалаад байдаг юм бэ?хулгай луйварын бүлэглэлтэй байх нь монгол улсд хэрэгтэй байдаг юм уу?тѳрийн хамгаалалт хангамжийн тухай хуулиа хүчингүй болгож энэ новшнуудаа барьж хориод шоронд нь хийл дээ.хэнээс юунаас хулгайч луйварчдыг хамгаалж хангалт ѳгч байдаг юм?ард түмэн гар хоосон энэ хулгайч нар тѳрийн хамгаалалт авч шүүх цагдаа хүчний байгууллагыг ѳѳрийн дураар гартаа оруулчихсан бгаа энэ үед тѳр улс монгол гэж байгаад яаах юм бэ?

Avatar

Зочин 2020-03-24 202.55.188.88

Нэг зүйлийг санаарай. Одоогийн тѳрийн 3 ѳндѳрлѳг гэгдээд буй хүмүүс бүгд гэмт хэрэгтэн байгаа шүү. Ялангуяа манай ерѳнхийлѳгч бол ял авахдаа тулчихсан байсан. Манай ард түмэн хүнд гэмт хэрэгт шалгагдаж ѳнѳѳ мѳдгүй яллагдан шоронд орох гэж байсан хүнийг чирж ирээд ерѳнхийлѳгч болгосон шүү. Манай ес бол яриа юу байхав шалгарсан ждүчин. Хзх-ы тонуулч. Манай спикер бол мѳн хзх-ы тонуулч, банк дампууруулагч казиночин. Эд зѳвхѳн шүүхээр орж амжаагүй л болохоос гэмт хэрэгтнүүд.

Avatar

Zochin 2020-03-24 202.131.225.197

Tagnuul bol udirdaad yavah n mash zuv zuil shuu!!! Yamar tom tolgoitoi teneg n iim ym sedeed yavdag bnaa. Ter togooch bsn Bataa gej nuhur yr n ene alband baih yostoi hun unheer mun uu? Togoo shanaga bol tusgai albanaas shal ondoo zuil shuu!!!

Avatar

Зочин 2020-03-24 64.119.20.210

Терийн тусгай албадыг нэг ч авилгач даргыг шалгаж чадахгvй хегийн юм байлгах зорилго АН – д хамгийн их бий!!

Avatar

Зочин 2020-03-24 202.9.40.87

Тогооч Батаагийн гаргасан саналыг Их хурал яаралтай горимоор хэлэлцэх гэж байгаа юмуу . Онигоо цаашаа..
Батаа+76 тогооч .

Avatar

Ab 2020-03-24 202.126.88.33

Togoochoor hamgaaluulsan tur.

Avatar

бодлын хулгайч 2020-03-24 66.181.167.53

ДЭЛХИЙН ПРАКТИК БОЛ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ НЬ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАДАА БАГТДАГ. НЯГТ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ НЭГ БҮТЦЭД ОРДОГ ГЭДГИЙГ БАТАА ГУАЙ МЭДМЭЭР ДЭЭ ДАРГА НЬ УХААНТАЙ ЮМ БОЛ. МОНГОЛЫНХОО ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ УНШААЧЭЭ ТЭНЭГ БАТАА. ХЭНИЙ ТАЛД ҮЙЛЧЛЭЭД БАЙНААА. ИХ ХУРЛЫН ДАРГАА ИЙМ САНАЛ САНААЧЛАГА ТӨСӨЛ МӨСӨЛ ХҮЛЭЭН АВСАН БОЛ ОНИГОО ШҮҮ. ЭРТХЭН БУЦААСАН ЧИНЬ ДЭЭР. ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭ ЯРЬЖ КОКО АЛДАВ. ТӨРИЙН ТОМЧУУД ХУВИЙН ХАМГААЛАЛТАНД ОРОХ ЮМ УУ. ҮГҮЙ МӨН ЛУТ УХААНААА.

Avatar

Зочин 2020-03-24 119.40.100.170

zaaaa gantsa bataa tgeed shiidchih yum uu

Avatar

Иргэн 2020-03-24 66.181.181.207

Хэрэггүй бүтэцээр төрийн албыг данхайлгаж , татварын мөнгийг үр ашиггүй зарцуулах , зулгуйдах , долдойдох , хий хоосон зүйлээр айлгах санаа агуулагдсан байгаа байхаа.

Avatar

Зочин 2020-03-24 66.181.180.177

Ymar ch ued uls eh ornii nug chih bolson tagnuuliin erenhii gazaraar b** orold ue ueiin ajilchdiin buteesen hamgaalsnii b** nuraa!!!!

Avatar

Зочин 2020-03-24 203.91.118.180

Шинжилгээний хүрээлэн нь цагдаагаасаа салаад явчихсан газар гэмт хэрэг яаж илрэх вэ?! ТТХГ чинь чиг үүрэг нь уг нь их жижиг цомхон юм байгаа шд. Тэгтэл өөрсдийгөө ТЕГ-ынхаа дээр гэж боддог шиг байгаан. Миний бодлоор манай ордонд суудаг дарга нар хэнээс ч хамаардаггүй хувийн хамгаалалтын албатай болж түүгээрээ өөрсдийгөө хамгаалуулах гэсэн хүсэл дээр нь тамга барих донтой дарга нар тоглолт хийчихсэн юмдаг уу даа

Avatar

Зочин 2020-03-24 103.80.211.184

bataadaa bish Hereg erhleh gazar gej baina sh tee

Avatar

Зочин 2020-03-24 203.91.118.180

Дотоод аюулгүй байдлын нэгдмэл бодлогыг чинь аль уже самраад дуусчихсан ш дээ. Та нар гадны орнуудын цагдаа, тагнуулын байгууллагыг хараарай. Тэгээд Монголынхыг хар даа.

Цагдаад нэг л хэлтсийн хийж байсан ажлыг одоо АТГ гэх том мангас хийж байна. Тэглээ гээд хийж гавьсан зүйлгүй. Бас цагдаагаас салгаж явуулсан улсын бүртгэл, шинжилгээний хүрээлэн, харьяат, дотоод хэргийн их сургууль гээд хар даа. Энэ бүх үйл явц чинь нэгдмэл байдлыг алдагдуулж, өөр өөр тийшээ харсан олон дарга нарыг л төрүүлсэн

Avatar

Зочин 2020-03-24 66.181.168.157

Монголын төрөөөс хятадын тагнуулуудыг ЗАЙЛУУЛААД Монголын төрийг хянаж цагдаж чадахгүй болоод эхлэхэээр Муусайн хятадын гар хөл болсон урвагч нар ТТХГ-ыг Монголын тагнуулын байгууллагаас салгаж хүчийг нь сулруулж Монголын төрийн бүх үйл ажиллагааг хянаж ХЯТАД ТӨРИЙН бодлого харагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж