Цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуургатай

Цасан болон шороон шуургатай

Дохио!!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно.

Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дэлгэрэнгүйг http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны гуравдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр нойтон цас, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.

2020 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж