ТАНИЛЦ: Монгол Улстай АГААРЫН харилцаатай орнууд

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Монгол Улстай АГААРЫН харилцаатай орнууд

ТАНИЛЦ: Монгол Улстай АГААРЫН харилцаатай орнууд

Дэлхийн 192 улсад корнавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар гадаадад байгаа Монгол иргэдээ татаж авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. БНХАУ-ын Ухань хотоос хамгийн эхэнд Монгол иргэдээ татсан бол сүүлд БНСУ, Япон, Турк орнуудаас нийт 1000 гаруй иргэдээ дөрвөн удаагийн чартер нислэгээр авчирсан.

Цаашид ч мөн чартер нислэгээр иргэдээ татаж авах нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлсэн. Италиас гэхэд 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт гаргасан. Чухам аль улс руу чартер нислэг хийж, иргэдээ авчрах эсэх асуудлыг одоогоор Зам, тээврийн хөгжлийн яам судалж байна.

Нөгөө талаар иргэдийнхээ хүссэн газар руу нь чартер нисгээд авчрах боломжгүй. Агаарын харилцааны хэлэлцээртэй орнууд гэж бий. Тэдгээр орон руу Монголын МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчрах боломжтой.

“Агаарын харилцааны тухай хэлэлцээр” нь олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн үндэс нь болж өгдөг. Манай улсын Засгийн газар 40 улсын Засгийн газартай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулсан. Цаашид Азербайжан, Катар, Грек, Канад, Испани, Грек улсуудтай хэлэлцээр байгуулахаар ярьж  байгаа юм.

Монгол Улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-тэй орнууд

“АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР"-ИЙН ТӨСӨЛ ТОХИРЧ, ҮЗЭГЛЭСЭН ОРНУУД:

Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээврийн харилцаа холбоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр орны хооронд шууд болон захиалгат нислэг үйлдэх, мөн тухайн улсыг завсрын цэг болгон ашиглах боломжтой. “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” –ийг байгуулах нь амар хялбар биш гэдэг нь ойлгомжтой. Олон удаагийн уулзалт, хэлэлцээгээр ажил хэрэг болдог.

Өнгөрөгч 2019 онд Монголын агаарын тээврийн салбар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1 сая 622 мянга 649 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 14 хувиар, олон улсын зорчигчийн тоо 1 сая 186 мянга 668 болж өмнөх оноос 16 хувиар, орон нутгийн зорчигчийн тоо 435 мянга 981 болж өмнөх оноос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар Боинг 767, Боинг 737 маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.

УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар бий болгох зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Агаарын тээвэр маш их өрсөлдөөнтэй салбараас гадна өндөр зардалтай, өгөөжийн багатай бизнес гэдэг. Дэлхийн дунджаар нэг зорчигчоос олдог ашиг нь 6 орчим ам.доллар байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж