МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар болж, УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж дууслаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг багтаасан талаар мэдээлэхдээ "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой төвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан" гэв. Дэлхий нийт цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед цахимжих асуудал хүчтэй тавигдаж байгаа. Тиймээс МАН ч цаг үеэ мэдэрч, улс төрийн намуудад манлайлал үзүүлэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцэж баталсан нь зөв жишиг болж байна. Цахим хурал нь эрүүл мэндийн эрсдлүүдээс хамгаалахаас гадна цаг хугацаа, орон зайг үл хамаарч, хөдөө орон нутгийн Бага хурлын гишүүдийн хоол унаа, орон байр гээд зардал мөнгө хэмнэх, эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой юм.
Г.БИЛЭГТ
Холбоотой мэдээ