Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн тухай | News.MN

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн тухай

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн тухай

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн тухай

Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад Монголбанк мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг.

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажилладаг. Үүний хүрээнд Монголбанк банкуудад дараах хэрэгслүүдийг арилжаалдаг.

  1. Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг татах: Төв банкны үнэт цаас, своп/форвард хэлцэл, овернаит хадгаламж, заавал байлгах нөөцийн хэрэгсэл
  2. Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг нийлүүлэх: репо арилжаа, репо санхүүжилт болон барьцаат зээлийн хэрэгсэл.

Мөнгөний бодлогын эдгээр хэрэгслүүдийн нөхцөлийн хураангуйг дараах хүснэгтэд харуулав.

ХЭРЭГСЭЛНӨӨЦХУГАЦААДАВТАМЖХЭНИЙ САНААЧИЛГАХҮҮГИЙН ТҮВШИН (Одоогоор)
+
1. НЭЭЛТТЭЙ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төв банкны үнэт цаас28 хоногДаваа гарагтМонголбанкБХ
196 хоног2 долоо хоног тутмын Лхагва гарагтМонголбанкХүүгийн дээд хязгаар=БХ+0.5% өрсөлдөх
Репо арилжаа+7 хүртэл хоногШаардлагатай үед, Даваа гарагтМонголбанкТогтмол хүүтэй арилжаа, хүүгээр өрсөлдөх доод=БХ+0.5%
Своп/Форвард+3 сар хүртэлТогтмол бус (Мягмар, Пүрэв)Монголбанк₮ нийлүүлэх=БХ+1%
₮ татах=БХ-1%
2. БАЙНГЫН САНХҮҮЖИЛТ
Овернаит хадгаламжАжлын нэг өдөрӨдөр бүрБанкБХ-1%
Репо санхүүжилт+90 хоног хүртэлӨдөр бүрБанкБХ+1%
3. ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ
Заавал байлгах нөөц14 хоногЛхагва гарагт эхэлж, Мягмар гарагт дуусахЗаавал хангахТөгрөг 8.5%, Валют 15%
4. ЭЦСИЙН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ
Барьцаат зээл*+180 хүртэл хоног (Нэг удаа+180 сунгаж болно.)Шаардлагатай үедБанкБХ+1%
БХ-Бодлогын хүү, *МБЕ-ийн 2020/3/20-ны өдрийн А-97 тоот тушаалаар журамд 2020/03/20-2020/07/31 хүртэл өөрчлөлт орсон болно.
Жич: Мөнгөний бодлогын хэрэгсэл дээр дарахад холбогдох журам руу орох боломжтой.

Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны цахим хуудасны мөнгөний бодлого цэсний мөнгөний бодлогын хэрэгслүүд хэсгээс буюу энд дарж авах боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.153

Iim anham shatnii medeelelerhuu yum niitluuleed suuj baidag taarch dee. Mongolbank gedeg ner ene heden manguunuudad ahdaj baina. Ajilguidel yaduurliig taviad tuuchlaa daa ta hed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж