ОХУ сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

ОХУ сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоолоо

ОХУ сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоолоо

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэн гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 12 хүртэл ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож байгаагаа ОХУ-ын Боловсролын яам мэдэгдлээ.

Боловсролын яамнаас гаргасан шийдвэрийн дагуу энэ хугацаанд хичээлийг зайнаас, онлайн хэлбэрээр явуулах юм. Онлайн хичээлийн бэлтгэл ажлыг хангах үүргийг гуравдугаар сарын 14-нд Оросын бүх бүс нутгийн Боловсролын газруудад өгсөн байсан хэмээн Боловсролын сайд Сергей Кравцов хэллээ.

Боловсролын яам, Боловсролын мэргэжлийн хяналтын газар хамтран сургуулийн захиргаа, багш нар, эцэг эхчүүдэд зориулан шуурхай шугамыг нээн ажиллуулжээ. Олон нийтийн “Одноклассники” сүлжээнд Боловсролын яамны албан ёсны “Мы учителя!” хуудсыг үүсгэн, дуудлагын төвийг ажиллуулж байна. Мөн Mail.ru Group-ийн GeekBrains, Skillbox, "Алгоритмика" компаниуд оюутан, сурагчдад зориулан үнэгүй хичээлийн программуудыг түгээж эхэллээ.

Хичээлийн хөтөлбөрт шаардлагатай ном, сурах бичгийг үнэгүй ашиглах боломжийг интернэтийн 15 платформыг ашиглан олгож байна. Тухайлбал, "Российская электронная школа", "Московская электронная школа", "Яндекс.Учебник", "ЯКласс", "Учи.ру", "Мои достижения", "Олимпиум" зэрэг платформууд юм. Мөн Сбербанкийн боловсруулсан шавь сургалтын хөтөлбөрийг ашиглахаар болсон байна.

Онлайн хичээлийн агуулга нь сурагчдад ойлгомжтой, энгийн байхаас гадна сурагчдын онцлогт тохирсон, бичгэн, видео, аудио зэрэг олон форматыг ашигласан байх удирдамжийг Боловсролын яамнаас гаргажээ. Нэг удаагийн онлайн хичээл 30 минутаас хэтрэхгүй байх ёстой.

2020 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар Орост COVID-19-ийн 367 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг хүн нас барсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж