Өнгөрсөн онд ОХУ 15 тэрбум долларын зэвсэг экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд ОХУ 15 тэрбум долларын зэвсэг экспортолжээ

Өнгөрсөн онд ОХУ 15 тэрбум долларын зэвсэг экспортолжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр Орос улс өнгөрсөн 2019 онд 15.2 тэрбум ам.долларын зэвсгийг дэлхийн 50 улсад экспортолсон байна.

“Өнгөрсөн оны дүнгээс харахад ОХУ олон улсын зэвсгийн зах зээлд тэргүүлэгч орны нэг хэвээр байна. Дэлхийн 50 оронд Орос улс зэвсэг экспортоллоо” хэмээн Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Урт хугацаанд гадаадын улс орнуудад зэвсэг нийлүүлэх гэрээний нийт дүн 55 тэрбум ам.доллар байна хэмээн энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Борисов хэвлэлд мэдэгдэж байсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж