Харват улсын Загреб хотноо энэ сарын 17-25 ны өдрүүдэд болсон олон улсын физикийн 41 дэх удаагийн олипиадад манай улсын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Энэхүү олимпиадад 82 орны 400 гаруй сурагчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хоёр багш, таван сурагч оролцжээ. Тус олимпиадын хүрэл медалийг нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч Д.Болд, Б.Батхуяг нар хүртсэн бол Сант сургуулийн сурагч Б.Хүслэнт, Э.Ундралбат нар тусгай байрын шагналт байранд шалгарсан байна. Нийт багийн дүнгээр 82 орноос 40 дүгээр байранд шалгарсан багш, сурагчид өчигдөр эх орондоо иржээ.
Д.Долгор