МАХН энэ удаагийн ээлжит сонгуульд ИЗНН, МУНН-тай хамтран “Та бидний эвсэл” байгуулснаа өнөөдөр /2020.03.23/ мэдэгдлээ. Тэдний хувьд энэ удаагийн сонгуульд эвсэл болж орох бөгөөд мөрийн хөтөлбөрөө ч хамтран боловсруулжээ.
Тэд эвсэх талаарх шийдвэрээ өмнө нь гаргасан бөгөөд МАХН-ын гуравдугаар сарын 22-ны өдрийн Бага чуулганы 10 дугаар тогтоол, ИЗНН-ын Үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний өдрийн аравдугаар тогтоол, МУНН-ын Улс төрийн зөвлөлийн мөн сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус тус “Та бидний эвсэл” байгуулагдах шийдвэр гаргажээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ