"1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс олгоно"

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

"1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс олгоно"

"1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс олгоно"

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдийн дундах 1072 хувьцааны ойлголтыг тэнцвэржүүлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлан мэдээллийг хүргэж байна. 1072 хувьцааны мэдээллийн төвд өнөөдөр /2020.03.23/ Хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн Н.Нямдорж болон 1072 хувьцаа мэдээллийн төвийн  албаны менежер Э.Баатарцогт нар мэдээлэл хийлээ. Иргэдээс 18001072 лавлах утсанд ирдэг түгээмэл гурван асуултад хариулт өглөө. Үүнд,

-Нас барсан иргэдийн хувьцааг өвлөж авах боломж байдаг уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани нь монголын хөрөнгийн зах зээл дээр хаалттай байдаг. Тиймээс хувьцааг арилжих, бэлэглэх мөн өвлөж авах боломжгүй байдаг. Хэрвээ 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болсон тохиолдолд өвлөх эрх нь үүснэ.

-Ногдол ашгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Энэ оны тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг олгогдож эхлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан.

-Ногдол ашгийн дансаа нээхэд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Хувьцааны дансаа байнга харилцдаг банкны данстайгаа холбон  ногдол ашгаа авна.  Брокерийн компани дээр өөрийн биеэр очих болон “Эрдэнэс таван толгой” компанийн аппликейшнийг ашиглан цахимаар дансаа нээлгэх боломжтой. 1072 хувьцаатай иргэн 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна. Хувьцааны тоо ширхэг иргэн бүр өөр.  Иргэд 158989 дугаарт регистрийн дугаараа англи галигаар илгээн өөрийн хувьцааны тоо ширхгийг мэдэж авах боломжтой.

Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн н. Нямдорж “1072 хувьцааны данс нээлгэх ажил эрчимтэй явагдаж байна. Энэ асуудлаар монголын хөрөнгийн биржид иргэд ихээр хандаж байна.  Хувьцааны дансыг хөрөнгийн биржид нээдэггүй бөгөөд хөрөнгийн биржийн гишүүн брокер диллерийн компанид биеэр очиж болон цахимаар дансаа нээлгэх боломжтой гэв. Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn сайтад хандаж брокер диллерийн компанийн танилцуулгуудыг үзэн, шимтгэлийн хувь хэмжээг нь харгалзан үзэж дансаа нээлгэх компанийг сонгох нь зүйтэй. Иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн хувьцааны ногдол ашгаараа сургууль цэцэрлэг барих ажлын саналыг засгийн газарт хүргүүлж болно.

Г.ЭНЭБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж