Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.17/ хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 52.6 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор  Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон.  Уг хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд дараах байр суурь илэрхийлснийг онцлон хүргэж байна.


Ц.Нямдорж: Хууралтад унахгүй

Ард нийтийн санал асуулга явуулах бол УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрч байна уу, үгүй юу гэдгээр санал хураах ёстой. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэдгээр санал хураахаар явж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр арга бий. Эхнийх нь, УИХ-д байгаа 57 гишүүн зөвшөөрөх, нөгөө нь ард түмнээс санал асууж зөвшөөрүүлэх.

УИХ-аас 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хууль санаачлагч /Н.Батбаяр гишүүн/ огт уншаагүй байна. Мань мэт нь ийм хуурталтад унахгүй. Та нар хууран мэхлэлт явуулж чадахгүй. Журмын тухай хуулийг сайн уншаарай. Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчилсөн нэмэлтийн тухай ярьж болохгүй гээд биччихсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог зарчим суурь зарчим. Одоо энэнд хөнгөн хэлбэрээр өөрчлөлт оруулна гэвэл 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй. Энэ хуулиа уншаарай.


М.Энхболд: Намуудын дөрөвний гурав нь дэмжихгүй байгаа

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Засч янзлах анхаарах шаардлага бий боловч өнөөдөр бололцоо байхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан үндэсний зөвшилцлийн 13 дахь удаагийн уулзалт хийсэн. Түүнд оролцсон Монголын улс төрийн намуудын дөрөвны гурав нь энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байгаа.

Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөл нь ажлын хэсгийн гишүүдийнхээ санаа бодлыг бүрэн дүүрэн тусгаагүй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож байгааг яриагүй, таван жилийн хугацаатай сонгогдохыг ажлын хэсэгтэйгээ яриагүй. Ард нийтийн санал асуулга явуулахаа ч ажлын хэсэг дээр яриагүй. Нэг хүн хуйвалдааны зарчмаар оруулж ирсэн гэж харахад хүргэж байгаа. Гуравт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсгээ зураагүй байгаа. Дөрөвт, нэг үйл ажиллагаа хийхийн тулд нэг хууль өөрчилж байгаа нь буруу. УИХ нэг компанид зориулж, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийг хамгаалж буй бүхий л хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байна. Он гарахад 40-50 хоног үлдлээ. Цаг хугацаа талаасаа боломжгүй.

Улс төр, эдийн засаг самуурсанд Үндсэн хууль буруугүй. Энэ хуулийг 25 жил мөрдөж байгаа. Улс орны тулгамдсан асуудлыг зохицуулаад явж байсан. Яаран сандран өөрчлөлт хийх хэрэггүй.


Г.Уянга: УИХ-ын сонгуультай хамт санал асууж болно

Хувьсгалын хоёр зам байна. Тайван замын хувьсгал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Олонхийн зөвшилцлийг хангахын тулд энэ асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. МАНАН-гийн зөвшилцлийг ард түмэн хүлээж авахгүй болсон учраас ард түмнээр хэлэлцүүлье гэж байна. Өөрчлөлтүүдийг яриад санал асуулгаа явуулах нь чухал. Томъёоллыг УИХ батална. Ямар томъёоллоор санал асуулгаа батлах вэ гэдгээ энд ярилцаж шийднэ. Өмнө нь маргаантай асуудлыг нэг ч удаа ард түмнээсээ асууж байгаагүй. Өөрчлөлт оруулах асуудал зөвхөн энэ биш.

Тэгэхээр би УИХ-ын сонгуультай хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ хамтад нь аваад явуулах бололцоо бий гэж хэлэх гээд байна. Төсөв зардал хэмнэнэ, ард түмэндээ хангалттай таниулах бололцоотой болно.


М.Батчимэг: Засгийн газарт эрх мэдэл олгох ёстой

Зөвшилцөлд хүрэх орон зай нь байгаа бол өөрчлөлт хийгээсэй гэж бодож байна. Дараагийн дөрвөн жилд улс орны эдийн засаг битгий хямраасай, энэ УИХ-аас илүү Засаг огцруулах, сайд огцруулах тухай битгий яриасай. Дараагийн дөрвөн жилд ард түмний амьдралыг илүү өөд татах боломж гараасай. Үндсэн хууль руу бүх бурууг чихэж болохгүй. Үндсэн хууль Монголд ахиц дэвшил авчирсан. Гэхдээ 23 жилийн дараа өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Би хувьдаа энэ УИХ-ын үлдэж байгаа хугацаанд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Засгийн газарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгох. УИХ-аас хамаарал багататайгаар эдийн засгаа хөгжүүлэх боломжийг Засгийн газартаа өгөх. Үүний тулд Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болох, УИХ эцэс төгсгөлгүй сайд нар огцруулах асуудлыг хэлэлцдэг ард түмний санаа бодлыг тогтворгүй болгож байгаа, УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа энэ байдлаасаа салах ёстой.

2012 оны сонгуулийн тогтолцоо их зүйлийг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоогоор олонхи төрөх магадлал бага. Дараа нь ямар ч нам сонгуульд яллаа ч Ерөнхий сайд нь эрх мэдэл багатай, олон намын зөвшилцлөөр Засгийн газар бүрдэнэ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялаад өнөөдөр ийм болсон юм биш, сонгуулийн тогтолцоо ийм болгосон. Тийм учраас дараагийн дөрвөн жилд хямрал багатай улс орон бий болгоё гэвэл УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой ажил бол Засгийн газарт эрх мэдэл олгож, улстөржилтөөс салж УИХ хууль тогтоох ажилдаа орох.


Х.Тэмүүжин: Хүний эрхийг хэрчинэ

Одоогийн Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль. Бид судлаачдынхаа үгийг авдаггүй. 2007онд судлаачид загвар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан. Монгол Улс шилжилтийнхээ Үндсэн хуулиар явбал цаашаа улам бүр тогтолцооны гажиг руу орж, гажигтай ардчилал улам бэхжинэ. Энэ нь өөрөө хүний эрхийг хэрчээд шударга ёсыг үгүй хийгээд, эдийн засгаа мөлхүүлээд дуусна гэдэг дүгнэлт 10 жилийн өмнө гарсан. Энийг ухаалаг харах ёстой.

Улс орнуудыг ажиглахад тогтолцооныхоо гажгийг засахаас илүүтэй энэ нь хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гээд сайн удирдагч хайгаад явсан нь ихэнхдээ мөхлийн ирмэг рүү таагүй дүр зураг олсон байдаг. Нэг бол дарангуйлагчийн диктатур, эсвэл цэргийн хагас диктатур тогтдог. Тогтолцоогоо сайжруулах гэж оролдсон улс орон бүр эдийн засгийн хувьд бэхжиж, хүний эрх нь сайжраад иргэдийн амьдралын чанар дээшилсэн байгаа. Тийм учраас өнөөдрийнхөөс муу үр дагавар гарсан ч алдаанд хүрэхгүй байх тогтолцоонд хүрэх нь бидний сонголт. Өнөөдөр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авах ч юм бий, хаях ч юм бий. Тогтолцоогоо сайжруулахын тулд хамтраад сууж ярих цаг нь болсон.


С.Баярцогт: Цаг хугацаа байхгүй гэдэг буруу

Ардын намынхан цаг хугацааны хувьд хязгаарлагдмал гэж ярьж байгаа. 1992 онд баталсан ардчилсан анхны Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцээд баталж байсан. 430 депутаттай байсан. Хэлэлцүүлгийг хангалттай хийж амжиж байсан. Бидэнд одоо 60 хоног бий. Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал гэдэг бол буруу.

 


Н.Батбаяр: Ард түмнээс асуухаас айгаа юу?

Ард нийтийн санал асуулга явуулахын тулд нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь оролцсон байх шаардлагатай. 50-иас дээш хувь нь саналыг дэмжсэн байвал хүчинтэйд тооцно. Ард түмний зүгээс дэмжиж буй асуудлыг нь л Үндсэн хуульд оруулна. Ард түмний сонгоогүй ямар нэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахгүй. Тэгэхээр 23 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжийг ганцхан ард түмэн л сонгох болно. Нөгөөтэйгүүр ард түмэн Үндсэн хуульд заасан “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу эрхийг нь эдлүүлье. Ард түмний санааг зовоосон олон асуудал, намуудын талцал зэргийг олон түмнээрээ шийдье гэсэн үүднээс уг хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал ганцхан өнөөдөр яригдаагүй. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг цагаас хойш л яригдаж байгаа. 2012 оны сонгуулийн дараа ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Бусад улс орныг харахад тогтвортой төр, тогтвортой бодлоготой байдаг учраас хөгжиж байна. Монгол Улсад энэ нөхцөл нь бүрдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд 14 Засгийн газар ажилласан. Нэг засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан байдаг. Мөн долоон Засгийн газрыг огцруулсан. Төр засгийг тогтвортой байлгах тогтолцоог нь бий болгохын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас аргагүй. Ардын нам яахаараа ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм бэ?. Төр, түмэн олон хоёрын чинь дунд түймэр дэгдэх гээд байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

орхон 2015-11-17 112.72.12.13

үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь зөвөө гэхдээ ард иргэдэд хэрэгтэй хэсэгт нь оруулах жишээ нь хот, аймгийн статус. би орхон аймгийн малчин хүн надад өвс хадах мал бэлчээх газар олдхоо больсон би монгол хүн гэж хэлхээс ичиж байна булган аймгийн зэргэлдээ сум багийн засаг дарга иргэдийн хурал байгаль орчин гээд бүх дарга нар нь өөрсдөө эрдэнэтэд амьдардаг. малчдыг газар нутаг чөлөөлж өг гэж хөөсөөр байгаад одоо ажилгүй малгүй иргэд олон болсон үүнийг цэгцэлхэд үндсэн хуулийн зарим заалтад өөрчлөлт хийвэл МОНГОЛ УЛСЫН ардчилсан нийгмийн чөлөөт иргэн гэдгээ мэдэрч амьдармаар л байх юмдаа

ззззззззззззззззззззззззз 2015-11-17 182.160.32.112

зөв яаралтай өөрчил

МОНГОЛ 2015-11-17 150.129.141.142

Асар их мөнгө, цаг хугацаа үрсэн, яаруу сандруу ийм зүйлийг ард түмэн зөвшөөрөхгүй ээ.....Яагаад гэвэл, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож байгаагийнх, нөгөө талаар, авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авчих бодолтой, бас дээр нь энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

Demjixgui bna . 2015-11-17 27.123.214.81

Ezeg xyylindaa , Engej xamaagui xulgain zamaar uurchlult oruulax gej baigan ulam ulam sonin tataj bna. Yamar negen sem sem xulgai zamaar xiix geed bna shuu!!!

Demjihgui ! 2015-11-17 27.123.214.81

Odoo Tsagan bishee , Yamartai ch odoo bolohgui shuu !

ХИЙСЭН БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ 2015-11-17 188.166.27.163

Улс төрчид өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж ирсэн. Тэд УИХ гишүүн атлаа Засгийн Газрын гишүүн болж мөнгө зарцуулах, захирах эрхийг хамтад нь эдлэнэ гэж үндсэН хуульд өөрчлөлт оруулж үндсэн хуулийг дордуулсан. Үр дүнд нь тэд мөнгийг дураараа зарцуулж, дураараа шийдвэрлэдэг болсон. Хэн ч үг хэлж чадах аа больсон. Зарим нь УИХ гишүүний бүрэн эрхийн хүрээнд цагдаа прокурор шүүхээс зугтаж засгийн мөнгийг дураараа зарцуулах болсон. Тэгээд ард түмэн за яахав та нарыг сонгуулиар авч хаяна даа гэсэн чинь новшнууд намын жагсаалт гэх зүйлийг санаачилж намдаа авилгал өгөөд жагсаалтаар гишүүн болдог болсон. Ингээд ард түмэн шийтгэж чадах аа больсон. Сонгуулиас сонгуульд намын жагсаалтад нуугдаж, сонгуулиас сонгуульд төрийн мөнгийн давхар дээлийнхээ тусламжаар идэх болсон. Энэ новшнууд одоо 76-гаа 99 болгож. Намын жагсаалт, давхар дээлийнхээ эрх ашгийг бүр нэмэх гэж байна. Давхар дээл, намын жагсаалт хоёрыг үгүй хийгээгүй цагт ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛНӨ ГЭЖ БҮҮ САНА. ХИЙСЭН БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ ХЭЗЭЭ Ч БАГАДАЖ БАЙГААГҮЙ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМНИЙ СӨХРҮҮЛЖ УЛС ЭХ ОРНОО ДАМПУУРУУЛАХАД ХҮРГЭСЭНИЙГ БОДОХОД ХАРИН Ч ИХДЭЖ ГЭЖ ИРГЭН БИ БОДОЖ БАЙНА. НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛЭЭ АВЧ ХАЯЖ ХИЙСЭН БУЗАРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ.

ХИЙСЭН БУЗАРАА ЦЭВЭРЛЭ. 2015-11-17 188.166.27.163

Улс төрчид өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж ирсэн. Тэд УИХ гишүүн атлаа Засгийн Газрын гишүүн болж мөнгө зарцуулах, захирах эрхийг хамтад нь эдлэнэ гэж үндсэН хуульд өөрчлөлт оруулж үндсэн хуулийг дордуулсан. Үр дүнд нь тэд мөнгийг дураараа зарцуулж, дураараа шийдвэрлэдэг болсон. Хэн ч үг хэлж чадах аа больсон. Зарим нь УИХ гишүүний бүрэн эрхийн хүрээнд цагдаа прокурор шүүхээс зугтаж засгийн мөнгийг дураараа зарцуулах болсон. Тэгээд ард түмэн за яахав та нарыг сонгуулиар авч хаяна даа гэсэн чинь новшнууд намын жагсаалт гэх зүйлийг санаачилж намдаа авилгал өгөөд жагсаалтаар гишүүн болдог болсон. Ингээд ард түмэн шийтгэж чадах аа больсон. Сонгуулиас сонгуульд намын жагсаалтад нуугдаж, сонгуулиас сонгуульд төрийн мөнгийн давхар дээлийнхээ тусламжаар идэх болсон. Энэ новшнууд одоо 76-гаа 99 болгож. Намын жагсаалт, давхар дээлийнхээ эрх ашгийг бүр нэмэх гэж байна. Давхар дээл, намын жагсаалт хоёрыг үгүй хийгээгүй цагт ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛНӨ ГЭЖ БҮҮ САНА. ХИЙСЭН БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ ХЭЗЭЭ Ч БАГАДАЖ БАЙГААГҮЙ. ТА НАРТ ОЛГОСОН ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМНИЙ СӨХРҮҮЛЖ УЛС ЭХ ОРНОО ДАМПУУРУУЛАХАД ХҮРГЭСЭНИЙГ БОДОХОД ХАРИН Ч ИХДЭЖ ГЭЖ ИРГЭН БИ БОДОЖ БАЙНА. НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛЭЭ АВЧ ХАЯЖ ХИЙСЭН БУЗАРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ.

430=76 2015-11-17 202.179.20.87

Baij chadhuu ..!! Xed n shoydaad alga boldog bilee tv geer odor bvr l gar h baigaa biz de ..! Явсаар явсаар 430= 34 болно гэдэг бол луйвар !!!

zochin 2015-11-17 103.57.95.46

undsen huulid oorchlolt oroh heregtei bgaa ni vnen gehdee elbegdorjiin zasgiin gazraar oorchluulehgvi yun goridson ymnuud ve bitgii muruud

ЗОЧИН 2015-11-17 202.126.91.95

ҮХ-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИХ ҮҮ ГЭЖ АСУУНА ГЭНЭ ҮҮ, ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, НӨГӨӨ ОТ-Г ХӨДӨЛГӨХ НЬ ЗӨВ ҮҮ ГЭЖ / ЧУХАМ ЯАЖ ХӨДӨЛГӨХ ГЭЭД БУЙ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙЖ/ ЕС МЕССЕЖЭЭР АСУУГААД ИХЭНХ НЬ ДЭМЖЛЭЭ ГЭЭД ХАРЬ ОРОНД ОЧООД ШӨНӨ ГАЛЗУУХАНД НЬ 4.2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГЭРЭЭНД НУУЦААР ГАРЫН ҮСЭГ ЗУРААД МОНГОЛ УЛСАА АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРӨНД ОРУУЛДАГ ШИГ БОЛОХНЭЭ, ОДОО ҮХ-Д ЧУХАМ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАА НЭГБҮРЧЛЭН АСУУХГҮЙ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИХ ҮҮ ГЭЖ ГАНЦ ӨГҮҮЛБЭРЭЭР АСУУНА ГЭНЭ, АРД ТҮМЭН ЗАРИМЫГ НЬ ЗӨВШӨӨРНӨ, ДИЙЛЭНХИЙГ НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ТӨСӨЛ ҮХ-ын 50 ГАРУЙ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БАЙГАА, ДАРАА НЬ 100 ГАРУЙ ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА, ТӨР ЗАСГИЙН ИНСТИТУЦҮҮДИЙН ЭРХ МЭДЛИЙН ХАРИЛЦАН УЯЛДАА АЛДАГДАНА, МАН НАМ БҮХЛЭЭРЭЭ, АН, ШУДАРГА ЁС ЭВСЛЭЭС НИЛЭЭДГҮЙ ГИШҮҮД ДЭМЖИХГҮЙ ГЭЖ БАЙГАА, ИЙМД УГААСАА УИХ-ААР ДЭМЖИГДЭХГҮЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ.

зочин 2015-11-17 202.179.11.94

ДЭМЖИЖ БН КОММУННИСТУУД ИХ АЙЖ БАЙНА ДАА?? АРД ТҮМЭН ТА МУУСАЙНУУДАД ХУЛХИДУУЛДАГ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮ ?????

зочин 2015-11-17 202.179.11.94

ДЭМЖИЖ БН КОММУННИСТУУД ИХ АЙЖ БАЙНА ДАА?? АРД ТҮМЭН ТА МУУСАЙНУУДАД ХУЛХИДУУЛДАГ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮ ?????

bayarmaa 2015-11-17 150.129.143.125

demjij bna.eronhiilogchiin zasaglaltai bolbol zegeeree

Зочин 2015-11-17 202.9.40.195

yeronhiilogchiin erh medliig bagasgaya beleg temdeg helbereerei yavsan der

сайнаа 2015-11-17 150.129.143.125

1. монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай болох уу. 2. монгол улс парламентийн засаглалтай болох уу... гэхчлэн асуулга явуулвал зүгээр

иргэн 2015-11-17 202.70.42.164

99 болгох нь зөв шүү өшөө олон болгох хэрэгтэй. Дэндүү цөөхөн болохоор зөв ажиллаж байсан төрийн удирдлагыг буруу гарууд маш амархан унагааж төрийн эргэлт хийгдээд байна.

баярцогт 2015-11-17 182.160.39.9

өөрчлөнө гэж байгаа бол эсэргүүцнэ.

бид өөрчлөхгүй та нарыг яахыг хармаар байна 2015-11-17 202.9.40.102

бид өөрчлөхгүй та нарыг яахыг хармаар байна. нэг юм нуугаадд үхэн татан зүтгээд байна тээ

МОНГОЛ 2015-11-17 103.229.122.138

Ард түмэн үүнийг дэмжихгүй ээ...Яагаад гэвэл, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

Зочин 2015-11-17 202.9.40.195

undsen huulia oorchlohgui bol hezech ter idej tsadagui gishudese salahgui

МОНГОЛ 2015-11-17 103.229.122.138

Ард олон дэмжихгүй ээ....Яагаад гэвэл, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

БАТХҮҮ ЧИ ХАА ЯВСАН ГАЗРАА ХАР МӨРӨӨ ҮЛДЭЭХ ЮМАА 2015-11-17 103.26.194.138

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ТББ NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ШИВЭГЧИНГҮҮДИЙГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. САР ГАРУЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. ЭНЭ АСУУДЛААР НМХГ, АУДИТЫН ШАЛГАЛТ ОРООД ЗТЯ-НААС ЦЭНХЭР БИЧГИЙГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ АЛБААР ХОМСДУУЛЖ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН БЭЛТРЭГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЦААДУУЛААСАА НАЛОГ АВЧ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ ХАРИУЦСАН АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХ БОЛОМЖГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ ДАВАРСАН БЭЛТРЭГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО. АПУ Г.БАТХҮҮ ЧИ ОЛОН ЖОЛООЧ НАРЫН ХООЛЫГ БУЛААЖ ИДЭЭД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ

irgen 2015-11-17 103.57.94.187

demjihgui baina aa.

zochin 2015-11-17 202.126.91.169

үндсэн хуулийг өөрчлөх хугацаа байна. юуг өөрчлөх гэж буйгаа рад түмэнд ойлгогдхоор мэргэжлийн тайлбартайгаар тавих хэрэгтэй харин уих-н гишүүдийг 5 жил болгоно гэдэг буруу мөнөх 4 жил нь ард түмний хувьд дуусахгүй урт хугацаа байхад одоо бүр 5 жил залхааж та бүхэн таван жил тарвалүах юм байнал даа УИХ-н гишүүдийгг ард түмэн эргүүлэн татах эрх байдаггүй тул янз бүрийн арга жагсаалтаар ард түмэнд таалагддаггүй нөхөд гарч ирээд залхаагаад бахад хугацаа сунгана гэдэг буруу үүнийг ард түмэн бүү дэмжээрэй орон нутагийн дарга нар улс төрийн бус чадвараар нь ард түмэн огодог байх нь зөв

Зочин 2015-11-17 182.160.40.114

монголыг урьд хожид байгаагүй засгийн газрын үед үндсэн хууль бусад хуулийг хэлэлцэх нь маш буруу

Зочин 2015-11-17 103.229.121.59

Египетед суйрсэн Оросын онгоцыг алан хядагчид дэлбэлжээ

Зочин 2015-11-17 59.153.113.231

үндсэн хуулийг өөрчилөхийг 100% дэмжиж байна

Зочин 2015-11-17 202.55.191.76

sanal asuuh bol asuudalgui saya yalaa MongolHD shuud damjuulaltiin uyer sanal asuulga avaad bolool bna golon oorchloltiig zov hiiher bol Mongoliin ard tumen demjih yostoi

Иргэний сан***** 2015-11-17 202.180.220.72

Нэн тэргүүнд хэд хэдэн төрийн түшээ эрхэм гишүүдийг Шар хадны эмгэлэгийн хурцын тасагт хэвтэн эмчлүүлж эдгэрүүлсний дараа Үндсэн Хуулийн өөрчлөлтийг ярьвал яасан юм бэ. Иймээс Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах асуудал чухал биш байна. Үндсэн Хуулийн нэрийг товчлох шаардлага ерөөсөө байхгүй, Жнь хүний нэрийг Н.Б гэж, эсвэл хуулийн нэрийг ШАА .юмуу эсвэл Эрүүгийн хуулийг ЭХ гэж товчилдоггүй шүү дээ.

Иргэний сан***** 2015-11-17 202.180.220.72

Нэн тэргүүнд хэд хэдэн төрийн түшээ эрхэм гишүүдийг Шар хадны эмгэлэгийн хурцын тасагт хэвтэн эмчлүүлж эдгэрүүлсний дараа Үндсэн Хуулийн өөрчлөлтийг ярьвал яасан юм бэ. Иймээс Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах асуудал чухал биш байна. Үндсэн Хуулийн нэрийг товчлох шаардлага ерөөсөө байхгүй, Жнь хүний нэрийг Н.Б гэж, эсвэл хуулийн нэрийг ШАА .юмуу эсвэл Эрүүгийн хуулийг ЭХ гэж товчилдоггүй шүү дээ.

2222 2015-11-17 183.177.98.27

сайн зүйлийг улам боловсронгүй болгож байж хөгжилтөй хөл нийлнэ эс тэгвэл ту*****

Зочин 2015-11-17 202.126.89.199

Санал асууж болно. Гэхдээ эхлээд яаж өөрчлөх гэж байгаагаа бичиж тавиад УИХ хэлэлцэг л дээ. Түүнээс зөвхөн болно болохгүй гэж санал асууж болохгүй шүү дээ.Эхлээд УИХ хэлэлц л дээ.Санал асуух өдрийг дараа нь бол.

99 үү бас 5 уу ? 2015-11-17 103.229.120.181

99 тэнгэртэй тул 99 гишүүнтэй байя, 5 хуруутай тул 5 жилээр сонгоё г.м. эрүүл бус Фортуна -гийн өөрчлөлтөөс ард түмэн ичиж байна, жиирхэж байна , хөөе

БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ 2015-11-17 188.166.27.163

УИХ-ЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД БОЛДОГ ДАВХАР ДЭЭЛИЙН АСУУДАЛ. НАМЫН НЭР НӨЛӨӨ БҮХИЙ ГИШҮҮД НАМДАА АВИЛГАЛ ӨГӨӨД ЖАГСААЛТЫН ДОР НУУГДАЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛДОГ БУЗАР ШИЙДВЭРҮҮДЭЭ БУЦААЧИХААД ҮНДСЭН ХУУЛЬРУУ ДАЙРЦГАА. СҮҮЛИЙН 20 ГАРУЙ ЖИЛ ТӨР ХЯМАРЧ, ЭДИЙН ЗАСАГ УНАЖ, УЛС ОРОН СҮЙРЧ БУЙ АСУУДАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛЬДАА БИШ ХАРИН УЛС ТӨРЧДИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ. ШУНАЛ ШУНАХАЙ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН, ЭХ ОРОНОО ГЭХЭЭС БУС ӨӨРСДИЙН ХУВИЙН АМЬДРАЛ ХУВИЙН ЖАРГАЛАА ХӨӨДӨГ АСУУДЛААС БОЛСОН БИЛЭЭ. ИЙМД ХИЙСЭН БУЗРАА ЭХЭЛЖ ЦЭВЭРЛЭЧИХЭЭД ҮНДСЭН ХУУЛЬРУУ ДАЙРЦГАА.

Зочин 2015-11-17 103.229.120.100

Ээ дээ тун зөв, нэмээд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт маш хэрэгтэй. Нийгмийн захиалга болоод байна шүү

зочин 2015-11-17 202.70.45.130

Дээр доргүй, хөдөө гадаагүй нэг хэсэг хүмүүсийн эрх чөлөө нь дэндээд байгаа энэ үед санал асуулга явуулаад засаг нь засаг шиг ажилладаг системтэй болгох шаардлага үнэхээр байна шүү дээ. Ялангуяа их хуралд байгаа хэдэн талцал, хуваагдалын үлгэрлэл болсон төрийн түшээ нэртэй хутган үймүүлэгчдийн үйлдлийг хазаарлах арга хэмжээ авахгүй бол цаашдаа ямарч засаг тогтохгүй боллоо шүү дээ Монголчуудаа. Ялангуяа МАН ялагдаад сөрөг хүчин гээч юм болчихоороо засаг огцруулах ажил л хийдэг боллоо. Энэнийг зогсоохгүй бол энэ төр засаг дампуурах нь ээ.

111111 2015-11-17 203.91.119.163

Пүл пүл яриатай, зарим ярьж байгаа үг нь бүрэн тод ойлгогдохгүй... Мангардуу нөхөрдөө наад фортуна чинь

Иргэн 2015-11-17 202.9.40.201

Нэмэлтээр орох үг үсгээр нь асуулгаа тавьсан дээр . Дэмжиж байна

777 2015-11-17 103.229.120.100

ҮХ-д өөрчлөлт оруулахаар тусгагдах асуудал нэг бүрийг жагсаан бичиж санал асуулга явуулахгүй бол нэгд: арт түмнийг мэхэлсэн болно, хоёрт: Өөрчлөлтөд оруулах заалтуудыг ард түмэнд тулган хүлээлгэсэн болно. гуравт: төр ард түмний хооронд үл ойлголцол үүснэ. Өөрчлөлт оруулах нь зайлшгүй тухай Монгол түмэн мэдэж л байгаа. Харин ямар ямар зүйл заалтуудыг өөрчлөх талаар тэднээс саналыг нь авалгүй шийднэ гэдэг шударга ардчилалд үл нийцсэн явдал болно. Ард түмэн өөрсдийнхөө сонгож гаргаж ирсэн төр засаглалаа хяналтандаа байлгаж шахаж шаардаж чадахгүй байгаа учраас сайн төр-засаглалтай болно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй юм. Иргэдийхээ төлөө ажилладаг, жинхэнэ шударга Ардчилсан Төрөө сонгох Монголын ард түмний сонголт бол бидэнд тулган хүлээлгэж, гоёмсгоор тайлбарлаж байгаа одоогийн сонгуулийн хууль, сонгуулийн системийн тухай асуудал огт биш. Ард түмэн ямар арга замаар, хэрхэн яаж, хэнийг дундаасаа Төрд төлөөлүүлэн сонгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх нь ардчилсан шударга ёсонд нийцнэ. Шударга ёс мандтугай. Эрх чөлөө мандтугай !!!

Зочин 2015-11-17 202.131.235.74

tsag ni bish...erhemyydee

Зочин 2015-11-17 43.242.242.182

Санал асуулга явуулах гэж байгаа бол энэ УИХ, ЗГ-т итгэл үзүүлэх талаар л санал асуулга явуулчих. Толгой эргэхгүй амар. Итгэл үзүүлж цаашид ажилуулна, итгэхгүй байна тараана. Тийм л санал асуулга явуулах хэрэгтэй байна

Зочин 2015-11-17 150.129.140.3

Ард түмнээс асуухдаа асуултаа юу гэж тавих нь хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Асуултаа зальжин тавивал ямар ч буруу юмыг ард түмнээр зөвшөөрүүлж болдог юм!!!!!!

Зочин 2015-11-17 103.229.120.100

эд нар тэгэх санаа агуулж байгаа