Boots: Би дуу хоолойгоо оллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Boots: Би дуу хоолойгоо оллоо

Boots нэрээр алдартай Жордан Ашер саяхан анхны лонгплей Aquaria цомгоо гаргалаа. Бейонсетай ажилласны дараа олонд танигдаж ирсэн хаалттай хөгжимчин Hunger Magazine хэвлэлд ярилцлага өгчээ.

Жордан Ашерын шинэ лонгплей нь нэртэй продюсерийн анхны бүрэн  хэмжээний цомог болж байна. Энэ ажил нь өмнөх бүтээлүүдээс нь эрс ялгаатай. Цомогт 11 трек цахилгаан хөгжимтэй байгаа.  Өмнө нь Ашерыг R&B стильд хамруулдаг байснаас шинэ цомог нь Radiohead төрөл рүү илүүй ойр. Hunger-т  өгсөн ярилцлагадаа, янз бүрийн төрлөөр ажиллах нь таатай, нэг  чиглэлийг барин өөрийгөө хязгаарлахыг хүсэхгүй гэж тэр хэлсэн байв.

Beyonce-ийн тав дахь цомогт Boots проюссер хийснээс хойш түүнийг поп хатагтайтай хамааруулах болсноос холдох нь  хүндхэн байв. "Би маш удаан эрсэн зүйлээ эцэст нь бүтээсэн юм. Би дандаа л эрэл хайлт хийж байлаа. Одоо тэр бол миний бүтээл мөн гэж хэлж чадахтайгаа болов. Тэр нь л надад хэрэгтэй ". 

AQUARIA цомог iTunes-т тавигджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж