Оросын усан сэлэлтийн аварга хөл хориотой ч Олимпод бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Оросын усан сэлэлтийн аварга хөл хориотой ч Олимпод бэлтгэж байна

Оросын усан сэлэлтийн аварга хөл хориотой ч Олимпод бэлтгэж байна

ОХУ-ын усан сэлэлтийн аварга Юлия Эфимова коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу өөрийгөө нийгмээс тусгаарлажээ. Гэхдээ тэрбээр гэртээ байх хугацаандаа формоо алдалгүй, Токиод болох Олимпийн наадмын бэлтгэлээ хийж байгаагаа Инстаграмд бичжээ. Тэрбээр гэрийнхээ тагтан дээр бикини усны хувцастайгаар гар дээр суниаж буй бичлэгээ оруулаад найз нарыгаа чалленжид дуудсан аж. Олимпийн наадмын хоёр мөнгөн медальт тэрбээр Инстаграм хуудсанд 162 мянган дагагчтай.  Тэрбээр усан сэлэлтийн тамирчин боловч Инстаграм хуудсандаа голдуу загвар өмссөн зургуудаа оруулдаг аж.

Мэлхий сэлэлтийн зургаан удаагийн дэлхийн аварга Юлия Эфимова одоогоор Хавайд байгаа аж. Тэрбээр дэлхийн бусад тамирчдын адил Токиогийн Олимпийн наадам коронавирусийн халдвараас болж цуцлагдах эсвэл ирэх жилийг хүртэл хойшлох эсэхэд санаа зовниж буйгаа мэдэгджээ.

Токио хотноо зуны XXX Олимпийн наадам долдугаар сарын 24-нд эхлэх товтой. Гэвч Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг 28 хоногийн заасан хугацаад шийдвэрлэж, олон нийтэд зарлах аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж