Роберт Левандовски тэргүүтэй хөлбөмбөгчид covid-19-ийн эсрэг нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Роберт Левандовски тэргүүтэй хөлбөмбөгчид covid-19-ийн эсрэг нэгдлээ

Роберт Левандовски тэргүүтэй хөлбөмбөгчид covid-19-ийн эсрэг нэгдлээ

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Байерн Мюнхен багийн тоглогч Роберт Левандовски өөрийн эхнэр Аннагийн хамт шинэ коронавирусийн эсрэг тэмцэх санд 1 сая евро хандивлажээ. Өдгөө 31 настай Польш довтлогч энэ тухай ярихдаа “Бид бүхэн энэ хэцүү байдлыг бүрэн ухаарах хэрэгтэй. Энэ өвчний эсрэг бид багаараа тэмцэх болно. Энэ тулаанд бид хүчтэй байх ёстой. Хэрэв хэн нэгэнд тусламж чадахаар бол туслацгаая” хэмээн уриалжээ.

Түүний энэхүү уриалгыг багийн хамтрагчид нь болох Леон Горетзка болон Жошуа Киммих нар дэмжин хамтдаа 2.5 сая гаруй евро цуглуулж, өөрсдийн байгуулсан “We Kick Corona” хандивын сандаа өгчээ. Энэ тухай Жошуа Киммих ярихдаа “ Хүн бүр их, бага хэмжээгээр туслаж чадна. Зөвхөн бид л бие биенийхээ төлөө зогсч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал энэ аюулаас гарч чадах болно” хэмээжээ.

Зөвхөн Германд гэлтгүй Англид ч хөлбөмбөгийн тамирчид хандив өгч байна. Тухайлбайл Кристал Палас багийн довтлогч Уильфред Заха NHS буюу Английн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж 50 барилга түрээслэж өгчээ. Мөн Манчестер Юнайтед багийн домгууд болох Гари Невилле болон Райан Гиггз нар Английн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний ажилчдад зориулж өөрсдийн зочид буудлаа үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж